ИРГЭД: "Андын Зам Констракшн"-ы дахин төлөвлөлтөөр Яармагт барьсан байр 95 хувийн гүйцэтгэлтэй болсон ч байрандаа орж чадахгүй байна
Citizens say an apartment building constructed by Andyn Zam Construction in Yarmag under a state re-planning tender is about 90-95% complete but cannot yet be occupied. The company won the tender and began building near the 34th school in Khan-Uul district's fourth khoroo. Some residents have been waiting for their apartments since 2021. The 1C building has still not been commissioned.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойр орчимд буюу Яармагийн дөрөвдүгээр хороонд "Андын Зам Констракшн" компани улсын дахин төлөвлөлтөөр тендерт ялж, орон сууц барьж эхэлсэн юм. Иргэдийн зарим нь 2021 оноос хойш орон сууцаа хүлээж буй. Харамсалтай нь тус компанийн барьсан байр өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Тус компанийн барьсан "1C" байр нь 90-95 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа ч одоог хүртэл дулааны асуудал шийдэгдээгүй байгаа тул иргэд байрандаа орж чадаагүй байгаа юм. Улмаар хохирсон иргэд ашиглалтад ороогүй байрандаа орохоор цугларчээ. Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын хяналтын хорооны хурлаас гаргасан удаа дараагийн шийдвэрийг иргэд тухай бүрд нь биелүүлжээ. Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болон тавдугаар сарын 1-нд гаргасан шийдвэрийн дагуу метр квадратын зөрүүг төлөөд хувь зээлтэй айлуудын төлбөрийг цуглуулаад "1C" блокт шаардлагатай засвар, үйлчилгээг хийснээр 92 хувийн гүйцэтгэлтэй болсон байна. Харамсалтай нь санхүүжилтгүй тул барилгын ажил зогссон аж. Энэ талаар иргэд "Нийт 121 захиалагчтай байр дулаанаа авчихвал дотор заслаа хийгээд зарим иргэд нь шууд орох боломжтой байгаа. Замын урд талд байгаа Хангарди ордонд сууж байгаа дарга нар иргэд ингэж хохирч байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байна. Иргэдийн энэ зун хийсэн заслын ажил хуурч унах эрсдэлтэй, бид дахин хохирох нөхцөл үүслээ. Байр захиалаад дөрвөн жил болж байхад хэзээ орох нь одоо хүртэл тодорхойгүй байна. Манай байрны хувьд 7-9 иргэн газраа өгсөн бол бусад нь дандаа бэлэн мөнгө өгсөн. Иргэд "Андын Зам Констракшн"-д байраа барьж дуусгах шаардлага тавихаар "бид дампуурсан" гэдэг" гэв.