Н.Наранбаатар: Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд хүн үзэхгүй

ikon.mn · world
Full story

Capital family health centers are working extended hours because of the seasonal burden of influenza and flu-like illness. A total of 154 family health centers in the capital are also sending staff to the homes of at-risk residents to provide medical care. N. Naranbaatar, head of NEMG, said the family clinics are not seeing patients during the extended hours and are only providing home services to people in three high-risk groups.

Томуу, томуу төст өвчний улирлын ачаалалтай холбоотойгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн 154 төв уртасгасан цагаар ажиллаж буй. Ингэхдээ эрсдэлт бүлгийн иргэдийн гэрт нь очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Энэ тухай НЭМГ-ын дарга Н.Наранбаатар "Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахдаа хүн үзэхгүй. Зөвхөн өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдэд гэрийн эргэлт, үзлэг, эмчилгээ, хяналт хийнэ. Уртасгасан цагаар ажиллахад шаардлагатай санхүүжилтийг ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. 0-18 нас хүртэлх хүүхдүүдийн томуугийн үүсгэгчид тохирсон 100,000 төгрөгийн эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс өгнө. Харин найман дүүргийн 21 цэг буюу нэгдсэн эмнэлгүүд томуугийн бүсчилсэн хэлбэрийн үзлэг оношилгоог хийж байгаа" гэж мэдээлэв. Гэрийн эргэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэд: 0-5 насны хүүхэд болон 2025 онд томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, өвчин хүндэрч байсан 35,000 гаруй хүүхэд Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй иргэд Гэрээр асаргаа, тусламж шаардлагатай иргэд буюу эмнэлэгт биечлэн очих боломжгүй, халамж, асаргаа зайлшгүй шаардлагатай иргэдийг эргэж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчилгээнд хамруулах, биеийн байдлыг хянах, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг аж. Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь болон холбогдох утасны дугаарууд: Ажлын өдрүүдэд: 09:00-20:00 цаг Амралтын өдрүүдэд: 10:00-17:00 цаг Нийтээр амрах баярын өдрүүдэд: 10:00-16:00 цаг

Read full article → Compare