“Хотын дарга сонсож байна тусгай дугаарт 10 мянга гаруй мессеж ирснээс дийлэнх нь гомдол байна"

ikon.mn · world
Full story

The "City Mayor is Listening" special line 150150, intended to improve the quality and accessibility of public services and receive citizens' feedback, has received 10,120 suggestions, requests and complaints. Of the total, 61 percent were complaints, 30 percent were requests, and the remaining share were suggestions and thanks. Citizens' complaints and suggestions concerned road damage and repair, construction and urban planning, heating, electricity and water supply.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" 150150 тусгай дугаарт 10,120 санал, хүсэлт, гомдол иржээ. Нийт бүртгэлийн 61 хувийг гомдол, 30 хувийг хүсэлт, үлдсэн хувийг санал, талархал эзэлжээ. Иргэдээс ирүүлсэн санал, гомдолд замын эвдрэл, засвар, барилга, хот байгуулалт, дулаан, цахилгаан, усан хангамжтай холбоотой асуудлууд зонхилж байна. Өнөөдрийн байдлаар гомдол, хүсэлтийн 9,343 буюу 92.3 хувийг шийдвэрлэжээ. Иргэдийн санал, гомдолд хариу өгөхөөс гадна асуудлыг бодитоор шийдвэрлэж, үр дүнг эргэн мэдээлэх, халаалт, дэд бүтэц, зам засварын ажлуудад шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг албаныхан тайлбарлав. 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн билээ. Иргэд уг тусгай дугаарт санал, гомдлоо мессежээр үнэгүй илгээхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой байна.

Read full article → Compare