У.Хүрэлсүх: Хоёр танхимтай парламенттай эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоо руу ор

ikon.mn · politics
Full story

Mongolia's parliament is discussing the dismissal of President U.Khurelsukh. During the session, Khurelsukh raised the issue of the country's political system. He said he had promised not to touch the Constitution during his presidency and had kept that promise, adding that a president keeps his word and that he does not lie to people or steal. He called for moving to a two-chamber parliament or a presidential system.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тогтолцооны талаар асуудал хөндлөө. Тэрбээр "Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй гэж хэлсэн. Хийгээгүй. Ерөнхийлөгч бол хэлсэндээ байдаг хүн шүү. Би хүнд худал ярьдаггүй, хулгай хийдэггүй. УИХ-ын гишүүд минь амьдрал үргэлжилж, улс төр явна. Улс төрийн тогтолцооны шинэчлэл дээр онцгой анхаарах цаг болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар болдог бол ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр шатлалтай парламентын танхимтай байх уу эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу. Бүх ард түмэн Ерөнхийлөгчөө сонгоод Засгийн газраа бүрдүүлээд Ерөнхий сайдаа томилоод зургаан жил явдаг, цаашдаа хугацаа нь сунгагддаггүй байх уу гэдгээ цэгцэлж шийдэх цаг болсон. Үндсэн хуультай холбоотой янз бүрийн асуудлаас болж, улс төрийн институт хоорондын зөрчил мөргөлдөөн гардаг. Би ч гэсэн олон улс орон явсан учраас улс төрийн тогтолцоог харж байгаа. Үүнд та нар маань анхааран биз. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөр тодорхой түвшинд амжилттай явж байгаа. Засгийн газар үүнийг хариуцаж хийдэг. Ерөнхийлөгч манлайлал үзүүлж явдаг. Би нийт 138 үйлдвэрээр явдаг. Хүмүүс маш их баярлаж байгаа. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн санал хураалттай давхар ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа өөрчлөх юм уу гэж. Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй. Хоёрхон сонголт байгаа. Нэг бол хоёр танхимтай парламенттай, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог тогтолцоо руу яв. Жишээ нь Герман байна. Нэг бол Ерөнхийлөгчийн тогтолцоо руу ор. Жишээлбэл АНУ, Франц байна. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдоод Ерөнхий сайдаа томилоод хариуцлагаа үүрдэг тогтолцоо байна. Энэ тогтолцоо дэлхийн дийлэнх ардчилсан оронд байгаа. Бид сайхан Үндсэн хуультай ардчилсан орон. Институт хоорондын янз бүрийн асуудлаас бол ажил цалгардаад явахгүй байгааг харж байгаа. 126 гишүүнтэй болоод юм сайхан болох болов уу гэсэн үр дүн харагдахгүй байна. Улам л асуудлаа шийдэж чадахгүй байна. Олон аргыг би дотроо бодож явсан. Тогтолцооны өөрчлөлт дээр та бүхэн ажиллах ёстой. Бүх ард түмнээс асуу. Үндсэн хуулиа өөрчлөх санал өгвөл тэгээд өөрчлөх ёстой" гэв. ШУУД ҮЗЭХ:

Read full article → Compare