Дэлхийд алдартай "Grand Theft Auto" тоглоомын шинэ хувилбар 13 жилийн дараа худалдаанд гарав

ikon.mn · world
Full story

The new installment of Grand Theft Auto, GTA VI, was released today. The first game in the series came out in 1997, and it was updated five times through 2013. The new release arrives 13 years after the previous version. For the game, Miami has been styled as “Vice City,” a setting built around crime, corruption and drugs.

Тоглоом сонирхогчдын дунд хэдийнээ танил болсон "Grand Theft Auto VI" өнөөдрөөс худалдаанд гарлаа. Тус тоглоомын анхны хувилбарыг 1997 онд гаргаснаас хойш 2013 оныг хүртэл таван удаа шинэчлэгдсэн. Сүүлийн хувилбараас хойш 13 жилийн дараа гарч буй шинэлэгдсэн тоглоомд зориулан Майами хот "Vice City"-гээр өнгө төрхөө засаад буй. Гэмт хэрэг, авлига, хар тамхинд живсэн хот гэсэн утга агуулгаар "Grand Theft Auto: Vice City" тоглоомыг 2002 онд олны хүртээл болгож байв. Уг тоглоомд 1980-аад оны Майами хотыг дүрсэлсэн аж. Дэлхий даяар Шинэ Зеланд улсад анх худалдаанд гарсан бол АНУ-ын бусад хотуудад худалдаанд гарахаас нэг өдрийн өмнө Майами хотын иргэд шинэ хувилбартай танилцлаа. Мөн "Майами Хит" багийн өнөөдрийн тоглолтод талбайг "Vice City"-гээр чимэглэж, тоглогчид нь бэлгэдлийн өмсгөлтэй талбайд гарсан байна. ФОТО

Read full article → Compare