Хятад улс Оросын үйлдвэрлэлдээ ашигладаг дроны эд ангиудын экспортын хяналтыг чангатгажээ

ikon.mn · world
Full story

China has tightened export controls on drone components used in Russian production, according to Ukrainian media. The reports say the new restrictions cover parts Russia uses to assemble and operate Iranian-designed Shahed attack drones. The measures were reported to apply from the day Russian President Vladimir Putin arrived in Shenzhen to meet Chinese leader Xi Jinping and US President Donald Trump, which the report identified as Wednesday.

Хятад улс Ираны зохион бүтээсэн Шахед довтолгооны нисгэгчгүй онгоцыг угсрах, ажиллуулахад Оросын ашигладаг эд ангиудад экспортын шинэ хяналт тогтоосон талаар Украины хэвлэлүүд мэдээлжээ. Эдгээр хязгаарлалтууд нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Хятадын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзахаар Шэньжэнь хотод ирсэн өдрөөс буюу Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн байна. Хятадын худалдааны яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу экспортлогчид нисгэгчгүй онгоцны хөдөлгүүр, радио модуль, хурд хянагч, цахилгаан мотор зэрэг тодорхой эд ангиудыг гадаадад гаргахын тулд зөвшөөрөл авах ёстой болжээ. Хязгаарлалтад хамрагдсан зарим хөдөлгүүрүүдийг Татарстаны Алабуга хот дахь үйлдвэрт угсардаг Шахедын нисгэгчгүй онгоцонд ашигладаг юм байна. Украины ерөнхийлөгчийн хориг арга хэмжээний комиссар Владислав Власюк шинэ хязгаарлалт тогтоосон Хятад улсад талархал илэрхийлж, тэдгээрийг хатуу чанд мөрдөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 1/ We thank China for its new export controls on drone items, in force from 18 November (Notice No. 49). We compared them with the Chinese components we find in Russian Shahed drones, missiles and reconnaissance UAVs. What is covered, and what is not: — Vladyslav Vlasiuk 💙💛🇪🇺 (@vladvlas) November 18, 2026 "Бид эдгээр эд ангиуд болон тэдгээрийн Хятад дахь үйлдвэрлэгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан бөгөөд эдгээр экспортын бүтээгдэхүүнүүдийг хатуу хяналтад авна гэдэгт найдаж байна" гэж тэр X хуудсандаа бичсэн байна. Гэхдээ Власюк нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлд ашигладаг зарим чухал эд ангиуд шинэ хязгаарлалтад багтаагүй хэвээр байгааг мэдэгджээ. Орос улс Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас өндөр технологи тал дээр Хятад улсаас улам бүр хамааралтай болж байгаа. Блүүмбэрг агентлаг өмнө нь Орос улс технологийн чухал эд ангийнхаа бараг 90 хувийг Хятадаас авдаг болсон нь жилийн өмнөх 80 хувиас өссөн үзүүлэлт болохыг мэдээлж байлаа. Эх сурвалж: Kyiv Independent

Read full article → Compare