Турк-Египетийн далайн хил тогтоох санал ба газар дундын тэнгисийн геополитик
Бүгд Найрамдах Турк Улсын бүс нутгийн геополитикийн нөлөөний хамгийн чухал зангилаа бүсүүдийн нэг бол Газар дундын тэнгис юм. Туркчүүд “Акдениз” (Цагаан тэнгис) хэмээн нэрлэдэг энэхүү далайн бүс нутаг нь батлан хамгаалах, стратегийн онцгой ач холбогдолтойгоос гадна сүүлийн жилүүдэд байгалийн хийн арвин нөөц шинээр илэрснээр эдийн засгийн нэн чухал стратегийн бүс болон хувираад байна.