Трамп бейсболын домог Пете Рөүз агсанд өршөөл үзүүлжээ
US President Donald Trump granted a pardon to Pete Rose, one of Major League Baseball’s major figures. Trump posted about the pardon on his online page. MLB Commissioner Rob Manfred had removed Rose’s name in May 2025 from the list of people barred from being nominated to the Hall of Fame. The source says Trump influenced that change, but the sentence is cut off.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжлийн бейсболын лиг (MLB)-гийн томоохон төлөөлөгчдийн нэг Пете Рөүзд өршөөл үзүүлжээ. Энэ талаар Трамп өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм. Лигийн комиссар Роб Манфред Рөүзийн нэрийг алдрын танхимд нэр дэвших эрхгүй хүмүүсийн жагсаалтаас Пете Рөүзийн нэрийг 2025 оны тавдугаар сард хассан байна. Ийм өөрчлөлт хийхэд ерөнхийлөгч Д.Трамп нөлөөлснийг тэр хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр Рөүз алдрын танхимд сонгогдох боломж нь 2027 оны арванхоёрдугаар сард нээгдэж буй. Түүнийг алдрын танхимд мөнхжүүлэхийн тулд ахмад тоглогчдын хорооны 16 гишүүний 12 нь дэмжсэн санал өгөх ёстой юм. П.Рөүз 1963 онд лигийн шилдэг шинэ тоглогчоор шалгарснаас эхлээд 1986 онд зодог тайлах хүртлээ 17 удаа бүх одод сонгогдсон. Мөн 1973 оны улирлын үнэ цэнтэй тоглогч, 1975 оны шигшээ цувралын үнэ цэнтэй тоглогчоор тодорч байв. Тэрбээр 2024 онд 83 насандаа өөд болсон юм. Талийгаач "Цинциннати Редс" багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа лигийн тэмцээнүүдэд бооцоо тавьсан хэргээр 1989 онд бэйсболтой холбоотой ажил хөдөлмөр эрхлэх эрхээ бүр хасуулсан юм. Хожим буюу 1990 онд татварын хуурамч тайлан гаргасан гэмт хэрэгт буруутгагдан, гэм буруугаа хүлээж байв. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд 354,968 ам.долларын орлогоо тайлагнаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Үүний улмаас таван сар хорих ял эдэлж, 50,000 ам долларын торгууль төлсөн төдийгүй биеийн тамирын багшийн туслахаар 1,000 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхэлжээ. Эх сурвалж: Reuters