Женсен Хуан ажилтнуудаасаа уучлалт гуйж, өдөр бүр эмчлүүлж байгаа талаараа ярьжээ
Nvidia CEO Jensen Huang apologized to the company’s employees during a meeting with all staff that lasted about an hour on Tuesday. The meeting was held the day after he was reappointed to the leadership of Nvidia, which he founded 30 years ago. Huang had stepped down from his position on November 12. He also spoke about receiving medical treatment every day.
Мягмар гарагт Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан компанийнхаа нийт ажилтнуудтай нэг цаг орчим хугацаанд уулзах үеэрээ тэднээс уучлалт гуйжээ. Хуан гучин жилийн өмнө өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа удирдлагын суудалд дахин томилогдсоныхоо маргааш уг уулзалтыг зохион байгуулсан байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр албан тушаалаасаа огцорч байсан юм. Үүнд түүний гэр бүлээс гадуур харилцааны тухай дуулиан, тухайлбал АНУ-ын зүгээс Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан эмэгтэйтэй, мөн өөрийнхөө удирдлага дор ажилладаг эмэгтэйтэй холбоотой байсан асуудлууд нөлөөлжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт түүнийг гүйцэтгэх захирлын суудалд буцааж томилохгүйгээ мэдэгдэж байсан Nvidia компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) Даваа гарагт гэнэтийн шийдвэр гаргаж, түүнийг дахин томилсноо зарласан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засгийн газрын бусад өндөр албан тушаалтнуудын зүгээс үзүүлсэн хүчтэй шахалтын үр дүнд Nvidia компанийн ТУЗ түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилжээ. Даваа гарагт CNBC телевизэд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа Трамп энэ асуудлаар ТУЗ-д биечлэн хандсан болон энэ үйл явцад оролцоотой байснаа баталсан юм. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэвч өчигдөр болсон уулзалтын үеэр Хуан өөрийг нь буцаан авчрах ажлыг Трамп зохион байгуулсныг үгүйсгэж, ТУЗ уг шийдвэрийг бие даан гаргасан гэж мэдэгджээ. Тэрбээр мөн өөрийгөө "технологийн салбарын нөлөө бүхий эрхэм" учраас эргэн ирсэн гэх санааг няцаасан байна. Энэ үеэр Хуан ёс зүйн дүрмийг зөрчсөн учраас огцорсноо хүлээн зөвшөөрсөн боловч буцаж ирсэн нь түүнийг "ёс зүйн дүрмээс дээгүүр" гэсэн үг биш болохыг тайлбарлажээ. Тэрбээр "Би маш ноцтой алдаа гаргасан" гэж хэлснээс гадна эхнэр, хүүхдүүдээсээ уучлал гуйж, тэд “хоёр дахь боломж” өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Хуаны хоёр хүүхэд болох Мэдисон болон Спенсер Хуан нар Nvidia компанийн удирдлагын багт ажилладаг юм. Мөн түүний хүргэн Нико Капрез бас ажилладаг. Өдөр бүр нэг цагаас илүү хугацааг эмчлүүлэхэд зарцуулж байгаагаа хэлсэн Хуан компанийн хэмжээнд болсон энэхүү уулзалтыг түүний хувьд хамгийн хэцүү уулзалтуудын нэг болж буйг онцолжээ. Гэхдээ тэр "миний хамгийн хэцүү уулзалт бол эхнэртэйгээ хийсэн уулзалт байсан" гэж хэлсэн байна. Хуан мөн олон арван захиралтай, Nvidia компанийн ер бусын хэвтээ загвартай удирдлагын бүтцийг хамгаалж, тайлбарлахад нэлээд хугацаа зарцуулжээ. Тэрбээр уг уулзалтыг ажилтнуудаасаа ганц ч асуулт сонсолгүй, зөвхөн өөрөө ярьсаар дуусгасныг гэж эх сурвалж мэдээлсэн байна. Эх сурвалж: CNN