Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг 2027 онд хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоноо мэдэгдэв

ikon.mn · sports

17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орсныг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Тодруулбал Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоныг хэлэв.

"Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр ₮30 орчим их наядын зардлыг бууруулж чадлаа"

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Монголын ард түмэнд дахин нэг сайн мэдээ дуулгая. Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр

менежментийн зардлыг бууруулж давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг,

хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадлаа.

Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна.

Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрч чадсан хөрөнгө оруулагч талдаа талархал илэрхийлье.

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо.

Манай улстай урт хугацаанд тогтвортой, шударгаар хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж сайн түншийн ёсоор итгэл гарган ажилласан Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт болон танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил үйлс хамтын ажиллагаанд амжилт хүсэж байна” хэмээв.

"Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана"

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт "2026 оны есдүгээр сарын 11 эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа.

Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.

Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн.

Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа.Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна.

Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно" хэмээн мэдэгдлээ

ВИДЕО:

Read full article →