Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжилнэ үү
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр сошиал орчинд залилан хийх оролдлого гарч байгаа тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд: Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах Үл таних болон сэжигтэй холбоосоор нэвтрэхгүй байх Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгууль төлөхийг зөвлөж байна. Иргэн та мэдээллийн үнэн зөвийг нягталж, залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.
Read full article →