Маргаантай арлуудаас үүдэлтэй мөргөлдөөн гарвал Ираны дайныг дэмжээгүй Их Британид туслахгүйгээ Трамп мэдэгдэв
Donald Trump says the United States would leave Britain on its own if the Falklands dispute with Argentina ever escalated to war. The reason he gives is that the United Kingdom did not back the American war against Iran. He had already warned that Washington could go neutral on the islands unless London raised its defense spending.

Фолклэндийн арлуудын маргааны улмаас Аргентин улстай дайтахад хүрвэл Их Британид туслахгүйгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.

Ингэх болсон шалтгаан нь тус улс Ираны эсрэг явуулсан АНУ-ын дайнд туслаагүйтэй холбоотой гэнэ.

Өмнө нь Трамп бас Их Британи улс батлан хамгаалах зардлаа өсгөхгүй бол Фолклэндийн арлуудын талаарх төвийг сахисан байр сууриа АНУ эргэн харж болзошгүйг анхааруулж байсан юм. Өөрөөр хэлбэл энэ асуудал дээр Аргентины талд зогсохоор Их Британийг сүрдүүлж байв.

Атлантын далайн баруун өмнөд хэсэгт оршдог эдгээр арлууд нь Их Британи, Аргентин улсуудын газар нутгийн маргааны гол шалтгаан болдог.

Одоогоос 40 гаруй жилийн өмнө хоёр улс Фолклэндийн арлуудыг (Аргентины тал Мальвиний арлууд гэж нэрлэдэг) булаацалдан дайтахад Их Британи ялснаар хяналтдаа үлдээж байв.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өнөөдөр тус арлуудын “түүхэн” нэхэмжлэлийн талаар төв телевизээрээ мэдэгдэл хийх гэж байна.

Пүрэв гарагт GB News сувгийн ярилцлагын үеэр хөтлөгч нутаг дэвсгэрийн маргаанд нь “Их Британид туслах уу?” гэж асуухад Трамп “Танай улс сайн ажиллахгүй байгаа. Танайх газрын тосны ихэнх хэсгээ Ормузын хоолойгоор авдаг мөртлөө надад туслаагүй. Танай улс надад туслаагүй. Бидэнд тусламж хэрэггүй байсан ч би НАТО-гоос, бас танай өмнөх удирдагчаас ‘хоёр хөлөг илгээхэд юу нь болохгүй байгаа юм бэ?’ гэж асууж байсан” гэж хариулжээ.

Өмнөх удирдагч гэдэг нь Их Британийн ерөнхий сайд асан Кир Стармерыг хэлсэн хэрэг байв.

Стармер түүнд илгээх ямар ч хөлөг байхгүй гэж хэлсэн нь “маш их харамсмаар” хариулт байсныг Трамп дурсжээ.

1982 онд Британийн цэргүүд Фолклэндийн арлууд дээр газардсан Аргентины цэргүүдийг хөөн гаргахад 74 хоногийг зарцуулсан бөгөөд Британийн талаас 255 цэрэг, гурван оршин суугч, Аргентины талаас 649 цэрэг амь үрэгдэж байжээ.

АНУ-ын өмнөх засаг захиргаанууд тус арлууд дээрх Их Британийн дефакто захиргааг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг ч нутаг дэвсгэрийн харьяаллын асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхээс зайлсхийдэг байсан юм.

АНУ энэ байр сууриа эргэн харах гэж байгаа эсэхийг Трампаас асуухад “Би байр суурь бүрээ үргэлж эргэж хардаг. Энэ бол олон зүйлийн нэг нь” гэж хариулжээ.

Их Британийн засгийн газрын төлөөлөгч өчигдөр энэ талаар тодруулгад хариулахдаа “Фолклэндийн арлын оршин суугчид бол өөрсдийн ирээдүйг шийдэх эрхтэй Британичууд юм” гэж хариулсан байна.

Тэрбээр цааш нь “Арлын оршин суугчид Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр хэвээр үлдэх хүслээ удаа дараа илэрхийлсэн бөгөөд бидний тэдэнд өгөх амлалт гуйвшгүй юм” гэж мэдэгджээ.

2013 онд болсон бүх нийтийн санал асуулгаар арлын оршин суугчдын 99.8 хувь нь Их Британийн бүрэлдэхүүнд байхыг дэмжиж, ердөө гурван хүн эсрэг санал өгч байсан гэдэг.

Эх сурвалж: BBC

Read full article →