"Оросууд хар тамхины бүр том сүлжээг Монголд үүсгэчихсэн. Google maps дээр нэг хаяг тэмдэглээд өгнө, очиход хар тамхи үлдээчихсэн байдаг"

ikon.mn · sports

Мансууруулах бодисын хамаарлаа эмчлүүлж буй нэгэн иргэн өөрийн түүхээ сэрэмжлүүлэх үүднээс хуваалцсаныг хүргэж байна.

ИРГЭН: Би хоёр жилийн өмнө Солонгос улсад байхдаа хэрэглэж эхэлсэн. Их сургуульдаа 85 хувийн тэтгэлэг авч ороод олон улсын хүүхдүүдтэй нэг ангид хамт сурдаг байсан.

Вьетнам хүүхдүүд анх надад вэйпэний шингэн шиг бодисыг санал болгосон. Тэр Вьетнам хүүхэд "манай нутгийн тан гэдэг зүйл, чи хэрэглэвэл хичээлдээ сайн болно" гэж хэлээд надад өгсөн. Тухайн үед сайн мэдээлэлгүйн улмаас үнэгүй олдоно гэж бодоод хэрэглээд яваад байдаг. Гэтэл тэр шингэнээс болж нойр хоолгүй, турж эцэж, хичээлээ хийж чадахаа больж эхэлсэн.

Тухайн Вьетнам хүүхэд хар тамхины хэргээс болж Солонгосоос явсан. Араас нь холбогддог байсан сошиал хаягаар нь асуусан чинь "Солонгост байдаг Вьетнамчуудтай чамайг холбоод өгье. Энэ чинь хар тамхи, одоо чи мөнгөөр худалдаж авна" гэсэн.

Тухайн үед 300 мянган воноор долоо хоногийн хэрэглээний шингэн авдаг. Ажил хийж мөнгө олоод авчихдаг болсон. Иймэрхүү байдалтай Солонгост жил гаруй хугацаатай амьдарсан.

Гэрийнхэнтэйгээ ярилцаад Монголд ирж амьдрахаар шийдсэн. Монголд ирээд Оросуудын хар тамхины бүр том сүлжээ байдгийг мэдсэн. Сайт хэлбэрээр үйл ажиллагаа явуулж мөнгөө крипто валютаар солиулаад төлбөрөө төлөөд хар тамхиа авчихдаг. Эрүүл ухаангүй байсан учраас тэр сүлжээг яаж олж авснаа санахгүй байна.

Оросуудын сүлжээ энд тэндгүй байдаг. Google maps дээр нэг хаяг тэмдэглээд өгнө, очиход хар тамхи үлдээчихсэн байдаг. Орос, Вьетнам, Тайландууд манай улсад том сүлжээ үүсгэчихсэн байгаа.

Хар тамхинд үрсэн мөнгөө бодохоор сэтгэл гутралд орчихдог. Ойролцоогоор 300-400 гаруй сая төгрөг зарцуулсан. Өөрөө ажил хийдэг байсан учраас олсон мөнгөөрөө авна. Заримдаа аав ээждээ худал ярьж авна. Хүн ер нь эд хөрөнгөө зараад эхэлдэг юм билээ.

Гэр бүлтэйгээ эрүүл харилцаатай байхын төлөө энэ эмчилгээнд явж байгаа. Нойрны маш том асуудалтай байсан бол энд ирснээс хойш харьцангуй сайжирч байна.

Тогтмол хэрэглэхгүй бол нойр хүрэхгүй. Анх татаж эхлэхэд аливаа зүйлийг сөргөөр хардаг байсан мэдрэмжүүд 2-3 цагийн зайтай алга болно. Дахиад хэрэглэхгүй бол дотроос нэхэж эхэлнэ.

Read full article →