Нийслэл хотод намрын мод тарих найман байршил
Autumn tree planting in the capital is scheduled to run from September 15 to October 25, 2026. The city plans to plant 1.3 million trees this autumn, and 4.8 million trees have been planted citywide since 2021. Planting will take place at eight locations, including Bayangol Garden and Incheon's Dream Grove.
Нийслэлд энэ жилийн намрын мод тарилт 2026 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл хүртэл хугацаанд үргэлжилнэ. Намрын мод тарилтаар Улаанбаатар хотын хэмжээнд 1.3 сая мод тарихаар төлөвлөсөн байна. 2021 оноос хойш хотын хэмжээнд 4.8 сая мод тарьжээ. Улаанбаатар хотод мод тарих 8 байршил: Баянгол цэцэрлэгт хүрээлэн Инчеоны мөрөөдлийн төгөл Хоймор хайрхан мод тарих цэг Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн УБЗАА-ны Мод үржүүлгийн газар Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн Айцын ам мод тарих цэг Түргэний гол ногоон хэрэм зурваст мод тарих боломжтой. Мод тарьж, ургуулах, арчлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах тустай юм. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс