Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг СЭРЭМЖЛҮҮЛЭВ

ikon.mn · world
Full story

Police registered 457 robbery-type crimes in the first eight months of this year. A report came in at 8 p.m. that a man's wife had her phone stolen. An investigation found that a 34-year-old woman was walking home when a man around 35, who had consumed alcohol, intimidated her and robbed her phone.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх төрлийн 457 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал “манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад оройн 20:00 цагт бүртгэгдсэний дагуу шалгажээ. Шалгалтаар 34 настай эмэгтэй А-г гэртээ харихаар явж байхад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, биед нь халдан гар утсыг нь дээрэмдэж зугтаасан байна. Улмаар сэжигтэй этгээд М-ийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүний алба хаагчид эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. Иймд шөнө оройн цагаар болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх 2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ВИДЕО:

Read full article → Compare