Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
The National Center for Public Health presented 14-day surveillance data on carbon monoxide poisoning. Between September 29 and October 12, 74 cases of medical assistance and services for carbon monoxide poisoning were registered. The figures were part of the center's monitoring.
Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцууллаа. Тодруулбал есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 12-нийг хүртэлх өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 74 тохиолдол мэдээлэгдсэн байна. Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал: Сонгинохайрхан дүүрэгт 28 Чингэлтэй дүүрэг 15 Баянзүрх дүүрэг 15 Хан-Уул дүүрэг 11 Сүхбаатар дүүрэг дөрөв Налайх дүүрэг нэг Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.