Улсын хэмжээнд үүссэн хог хаягдлын 70 хувийг ландфиллд булж, 3.2 хувийг шатааж устгажээ
Nationwide, 330,000 tons of paper waste and 298,400 tons of construction waste were generated last year, the National Statistics Office reported. It also reported 246,100 tons of food waste, 219,700 tons of plastic waste and 176,300 tons of glass waste. Of all waste generated, 70.7% was buried in landfills and 3.2% was burned. Another 6.5% was disposed of by other methods and 9.5% was recycled.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 330 мянган тонн цаас, 298.4 мянган тонн барилгын хаягдал үүссэн байна. Түүнчлэн 246.1 мянган тонн хүнсний 219.7 мянган тонн хуванцар, 176.3 мянган тонн шилний хаягдал үүссэнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв. Нийт үүссэн хог хаягдлын 70.7 хувийг ландфиллд булж, 3.2 хувийг шатааж, 6.5 хувийг бусад аргаар устгаж, 9.5 хувийг дахин боловсруулсан байна. Монгол Улсын хог хаягдлын дахин боловсруулалтын түвшин өнгөрсөн онд 9.5 хувь байгаа нь олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин ашиглаж, боловсруулах нь тогтвортой хэрэглээ, байгаль орчны хамгаалалд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлоллоо.