М.Санжаадорж: Төсвийн зардлыг ₮1.4 их наядаар танасан тодотголын үр дүн ирэх сарын 1-нээс иргэдэд мэдрэгдэж эхэлнэ
Mongolia's government has approved an amendment to the country's 2026 unified budget that cuts state spending by 1.4 trillion tugriks. According to the government, the money saved will be directed toward citizens and toward protecting household incomes. Finance Ministry State Secretary M. Sanjaadorj said the adjustment avoids printing money and fueling inflation, and that citizens will start feeling its effects from the first of next month.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг тодотгоод буй. Ингэснээр төрийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалах төсвийн тодотгол батлагдлаа гэж Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Мөн энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж "Мөнгө хэвлэх, инфляцыг хөөрөгдөхөөс зайлсхийж, төсвийн зардлыг 1.4 их наядаар танасан тодотголын үр дүн ирэх сарын 1-нээс иргэдэд мэдрэгдэж эхэлнэ. Төрийн албан хаагчдын цалин хөлс болон ахмадын тэтгэвэр нь байнга тогтмол байснаар инфляцад идэгдэж, бодит худалдан авах чадвар буурдаг тул төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Энэхүү тодотголоор нэг их наяд төгрөгийг дээрх зорилгоор төсөвт нэмж тусгалаа" гэв,