“Шахмал түлш зарна, хүргэж өгнө гэсэн зар байршуулж, иргэд рүү утсаар залган залилах тохиолдол гарсаар байна"

ikon.mn · world
Full story

Scammers have been posting fake social media ads offering pressed fuel for sale and delivery, then calling people by phone. They take 50 percent of the price in advance under the pretext of arranging delivery, causing financial losses. Citizens are being warned not to trust unverified ads or phone calls and not to transfer advance payments.

Олон нийтийн сүлжээнд “шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, иргэд рүү утсаар залган залилах тохиолдол гарсаар байгаа бөгөөд залилагчид хүргэлт хийх нэрээр үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авч, иргэдэд санхүүгийн хохирол учруулж байна. Иргэд баталгаагүй зар, утасны дуудлагад итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа. Шахмал түлшээ албан ёсны борлуулалтын цэгээс Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулж худалдаж авахыг "Тавантолгой түлш" компаниас зөвлөв. 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд 427,000 тонн түлш хэрэглэхээс 120 мянган тонн нь Эрдэнэс тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш, 307 мянга нь хагас коксон түлш байх юм.

Read full article → Compare