ГХЯ: Тухайн иргэний гэр бүлийн хүн өмнө нь ДТГ-т томилогдон ажиллаж байсан. Албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан

ikon.mn · world
Full story

A woman who owns an online store drew public attention by posting a photo of a green passport on social media, prompting questions about why she held an official foreign passport. Mongolia’s Ministry of Foreign Affairs said a family member of the woman had previously been assigned to work at DTG, and that the official passport expired in 2018. The ministry also said the rules on issuing, holding and storing Mongolian diplomatic and official foreign passports were approved by a government resolution in 2020.

Цахим дэлгүүрийн эзэн бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан. Ямар учраас ногоон буюу албан гадаад паспорт эзэмшиж байгаа нь асуулт дагуулсан юм. Гадаад Харилцааны Яам наас энэ талаар тодруулахад "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг. ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг. Нийгмийн сүлжээнд мэдээлэл гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь ДТГ-т томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан, түүнээсээ хойш паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Read full article → Compare