Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах энгийн атлаа хүчтэй ЗУРШИЛ

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүүхдийн эндэгдлийн түвшин буурч байгаа ч 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг нь халдварт өвчин хэвээр байна. Үүний дотор цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ хангалтгүй орчноос үүдэлтэй суулгалт өвчин чухал байр суурь эзэлсээр байна.

Суулгалт өвчин нь бохирдсон ус, хүнсээр дамжихаас гадна гараа тогтмол, зөв угаагаагүйгээс хүнээс хүнд халдварлах боломжтой. Харин савандаж гараа угаах нь суулгалт болон олон төрлийн халдварт өвчний тархалтыг бууруулах энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Хүүхэд өдрийн ихэнх цагийг сургууль, цэцэрлэг зэрэг олон хүүхэдтэй хамт олны дунд өнгөрөөдөг. Тиймээс эдгээр орчинд гарын эрүүл ахуйг сахих нь зөвхөн тухайн хүүхдийн эрүүл мэнд төдийгүй анги хамт олны халдварын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Эрүүл ахуйн зохистой нөхцөл нь хүүхдүүдийг өвчлөх, хичээлээс хоцрох эрсдэлийг бууруулж, суралцах боломжийг дэмждэг.

Иймээс хүүхдэд зөвхөн “гараа угаа” гэж хэлэхээс илүү хэзээ, хэрхэн, яагаад савангаар гараа угаах хэрэгтэйг ойлгуулж, өдөр тутмын амьдралд нь дадал болгох нь чухал. Хүүхэд бага наснаасаа гараа зөв угаах дадалтай болсноор энэ нь өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг болж хэвшинэ. Харин сургууль, гэр бүл, багш, эцэг эхчүүд хамтдаа зөв дадлыг дэмжиж чадвал хүүхэд өөрөө эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хариуцлагатай болж өснө.

Гараа савандаж угаах нь ердөө хэдхэн секундийн үйлдэл боловч халдварт өвчнөөс сэргийлж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, боловсролыг дэмжиж, цаашлаад амь насыг авардаг хүчтэй зуршил юм.

Танд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж бактерийн эсрэг савангаар тогтмол гараа угааж хэвшихийг зөвлөж байна.

Read full article →