11 дүгээр сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр ₮600,000 болно
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 31 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн дараах байдлаар нэмэгдэх юм байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 25.5 хувиар нэмэгдэж 600,000 төгрөг болох аж. Халамжийн тухай хуулиар зарцуулагддаг байсан зарим зардлыг Гэр бүлийн хөгжлийн тухай хууль руу оруулснаар зорилтод бүлэгтээ хүрч чадаж байна гэв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам