"Бензиний нөөцтэй хэрнээ нэг хошуугаар олгож зохиомол оочер үүсгэсэн тохиолдлууд илэрвэл тусгай болон газрын зөвшөөрлийг цуцална"
Ulaanbaatar residents are frustrated by fuel queues, long waits for buses and road congestion. City officials presented solutions to address these problems. The city mayor said that as of today there was information that diesel fuel was sufficient in the capital and that AI92 and AI95 gasoline was arriving. The title states that if cases are found where gasoline reserves exist but fuel is dispensed through a single nozzle to create artificial queues, special and land permits will be revoked.
Улаанбаатар хотод шатахууны оочер, автобусны хүлээгдэл, авто замын түгжрэл иргэдийн уурыг барж буй. Эдгээр нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх талаар нийслэлийн удирдлагууд шийдлээ танилцуулав. Шатахууны оочерийн тухайд хотын дарга Б.Пүрэвдагва "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дизелийн түлш хангалттай хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АИ92, АИ95 бензин орж ирж байгаа. Шатахуун түгээх станцууд нөөцтэй байгаа бол түүнийгээ бүх хошуугаараа түгээх шаардлагатай байна. Хэрэв нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл оочер үүсгэмээргүй байна. Тээврийн хэрэгслүүд авто замын 1, 2 дугаар эгнээнд шатахуунд оочерлосноос авто зам түгжирч автобус ирэхгүй, иргэд олноороо удаан хугацаанд хүлээж бухимдал үүссэн. Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яаманд байгуулагдсан шатахууны шуурхай штабт нийслэлээс төлөөлөл орж, хамтарсан байдлаар зохицуулалтуудыг хийж байгаа юм. Бензин бол стратегийн бүтээгдэхүүн. Нийслэлийн зүгээс бензинд хяналт тавих чиг үүрэгтэй. Өнөөдрөөс эхлэн улсын байцаагчийн үнэмлэхтэй багийн бүрэлдэхүүнтэй хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Улаанбаатар хотод байгаа 264 ШТС-д хяналт тавина. Шатахууны бизнес хийдэг ААН, байгууллага төр, нийслэлтэй хамтарч ажиллаж, шатахууны нөөцөө түгээмээр байна. Стратегийн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа бол геополитикийн хүнд нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд зөв зохистой зохион байгуулалттайгаар төр, нийслэлтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Энэ удаад уриалж байна. Бензиний нөөцтэй байж нөөцгүй мэт, нөөцтэй хэрнээ нэг хошуугаар олгож зохиомол оочер үүсгэж байгаа тохиолдлууд илэрвэл Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрөл, нийслэлээс ШТС-ын газрыг цуцлахыг хатуу мэдэгдье. Бид хамтарч ажиллахыг хүсэж байна. Зохиомол, санаатай үйлдэл явуулбал захиргааны арга хэмжээ авах эрх нь байгааг шатахуун импортлогч хувийн ААН, байгууллагуудад хэлмээр байна" хэмээв. Өнгөрсөн Даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багасжээ.