БНХАУ-аас өнөөдрийн байдлаар 25,000 орчим тонн хагас коксон түлш татаж авчээ
About 25,000 tons of semi-coke fuel have been imported from China as of today. The fuel for the winter needs of households in the capital's ger districts is being purchased from the Wuzhou branch of Shenmu Energy Development LLC, part of China's Shanxi Coal-Chemical Group. Officials had said it would be sold to citizens starting on the 1st of next month.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн өвлийн хэрэгцээнд зориулж 307,000 мянган тонн хагас коксон түлшийг БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас худалдаж авч буй. Түлшийг ирэх сарын 1-нээс иргэдэд худалдан борлуулна гэж албаныхан мэдээлж байсан юм. Энэ тухай "Тавантолгой Түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс лавласнаар "Нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн түлшний цэгүүдээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн хагас коксон түлшийг худалдаанд гаргасан. Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг алслагдмал хороод буюу 61-ийн гарам, Морингийн даваа, Хонхор, Налайх дүүрэгт худалдан борлуулж байна. Ирэх сарын 1-нээс эдгээр газруудад хагас коксон түлшийг зарж, бүрэн шилжинэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 52,000 орчим тонн түлшний нөөцтэй байна. Үүнээс 48,887 тонн хагас кокс, 3,000 гаруй тонн нь шахмал түлш. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар 25,000 орчим тонн хагас коксон түлшийг татаж авсан. 2027 оны хоёрдугаар сарыг дуустал тээвэрлэлт үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 446 цэгээр хоногт 2,000 гаруй тонн хагас коксон түлш борлуулагдаж байна. Иргэдэд Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхийн QR кодыг ашиглан 7 хоногт 7 шуудай түлш борлуулж байгаа. Нэг айлд олгох түлшний хэмжээг нэмэх тухай шийдвэр Нийслэлийн Агаар Орчны Бохирдолтой Тэмцэх Газраас гараагүй байна. Өнгөрсөн онд 80 м.кв-ээс дээш талбайтай сууцтай айлд долоо хоногт 10 шуудай түлш олгож байсан юм" гэлээ. 25 килограммын савлагаатай, нэг шуудай хагас коксон түлш 5,000 төгрөгийн үнэтэй. Хагас коксон түлшийг битүү, хуурай орчинд хадгалах юм байна. Олон нийтийн сүлжээнд “шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авна гэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Шахмал түлшээ албан ёсны борлуулалтын цэгээс Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулан худалдаж авахыг зөвлөв.