Г.Отгонтуяа: Хэргийг дахин хэлэлцэхээр боллоо, гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх болж байгаа

ikon.mn · world
Full story

The State Supreme Court’s review panel has annulled rulings from two court instances that had acquitted E. Nomin-Erdene and Kh. Enkhsaikhan, deciding they were not involved in the especially cruel killing of a 16-year-old girl. After the panel announced its decision, the victim’s legal representative, G. Otgontuya, commented on the outcome. She said the case will be reconsidered and that guilty people are beginning to admit their guilt.

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэр гарч, 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг холбогдолгүй гэж үзэн цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийн тогтоолыг хүчингүй болгосон. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсны дараагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа "Улсын Дээд Шүүхийн шийдвэр өнөөдөр эцэслэн гарлаа. Миний хувьд хоёр жил, дөрвөн сар, есөн хоногийн хугацаанд явахдаа яагаад миний охиныг онц хэрцгийгээр бүрэлгэсэн энэ хэрэгт оролцсон оролцогч, хамтрагч, гүйцэтгэгч, зохион байгуулагч болсон хамжигч нар нэг хүн дээр хэргээ тохоод, хоёр хүн нь ялаас мултрах гэсэнд ээж хүний хувьд төдийгөөс өдий хүртэл гомдол гаргаж явсан. Хуулийн байгууллага, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нар, хүрээлэн байгаа ард түмэн, гэр бүлийнхнээсээ яагаад гэдэг асуултыг асуусаар ирсэн. Яагаад гэдэг асуултаа Монголынхоо Дээд шүүхдээ өчигдөр танхимд танилцуулж, хариултынхаа хүрээнд өнөөдөр шийдвэрийг эцэслэн авлаа. Хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. Хэрэгт оролцсон, хохирогч статусаар тогтоогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Нөгөө хэргийн оролцогч Э.Ган-Эрдэнийг цагаатгасан хэвээр үлдээсэн. Улсын Дээд Шүүх зөв шийдвэр гаргалаа гэж харлаа. Энэ хүртэл явсан Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа. Энэ хэргийг дахин хэлэлцэхээр боллоо, гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх болж байна. Хүүхэд хүнд хайрлагдах, хамгаалагдах ёстой, шударга ёс гэж байх ёстой гэдэг үүднээс цаасан дээр буулгасан эхний хуудаснаас эцсийн хуудас хүртэл энэ хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нартаа баярлалаа" гэлээ. Хохирогчийн өмгөөлөгч "Хажуу айлд нь чимээ шуугиан гарахад, хууль бус үйлдэл гарахад мэдэгдээгүйнхээ төлөө торгуулдаг. Гэтэл амь бие нь аюултай нөхцөл орсон байхад, өөрийнх нь нүдэн дээр ийм үйлдэл болж байхад зогсоохгүй байгаа гэдэг нь асуудал. Үйлчлүүлэгчийнхээ хоёр жил гаруйн хугацааны цөхрөлийг, асуултыг, гарсан шүүхийн шийдвэрүүдийн өмнөөс үйлчлүүлэгчээ хамгаалах гэж явлаа. Хяналтын шатны шүүхэд энэ бүх асуудлаа тавьсан. Шүүхийн шийдвэрүүд хууль зүйн хувьд боломжтой юу, нотлох баримтууд үнэн зөв гэж үнэлэгдэх боломжгүй нөхцөл байдал уу гэдгийг шүүх дүгнэж өглөө. Шударга бус санагдсан зүйлсийг дахин шалгах боломж бүрдлээ" гэв.

Read full article → Compare