"2026 оны нийслэлийн төсвийг тодотгосон хөрөнгөөс орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахаар шийдэж байгаа"

ikon.mn · world
Full story

Officials say funds from the adjusted 2026 capital city budget will be used to pay off accumulated debts in the housing and public utilities sector and to raise salaries for workers there. The head of the Housing and Public Utilities Management Office, E. Enkhtur, said the office has more than 2,100 employees and serves through 19 customer centers in six districts of the capital. The source also lists 2,466 apartments, more than 158,000 households and more than 12,000 enterprises and organizations among those connected to its services.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өрийг барагдуулах, салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлэв. Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын(ОСНААУГ) дарга Э.Энхтөр "ОСНААУГ-ын 2,100 гаруй ажилтан нийслэлийн зургаан дүүргийн 19 хэрэглэгчийн төвөөр дамжуулан 2,466 орон сууц, 158 мянга гаруй өрх, 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг халаалт, халуун, хүйтэн усаар хангаж, бохир ус татан зайлуулагч, цахилгаан хангамжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Улаанбаатар хотын нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1,476 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан хагас сая иргэнд 24 цагийн турш үйлчилдэг. Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч чадахгүй байгаа нь үнэн. Тэдний санхүүгийн чадамжийг сайжруулах нэн шаардлагатай. Бид бүхэн өөрсдийн үнэ тарифыг тогтоож чадахгүй, эрхзүйн хувьд чадамж сул нь энэ байдалд хүргэсэн гол шалтгаан мөн юм. Цаашид байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, автоматжуулах, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэв. Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр 2026 оны нийслэлийн төсвийн тодотголд оруулсан хөрөнгөөс орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж байгааг мэдэгдээд цаашид ажилтнуудын цалинг нэмэхээр төлөвлөжээ. Тус салбарын ажилтнууд 1.2 сая төгрөгийн цалинтай байна. ОСНААУГ нь 1947 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй, Орон сууцны засал нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ.

Read full article → Compare