Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
An electronic system has been created and posted on the ministry's website that maps where brown bear reports have been registered, covering all 21 aimags and the capital. The purpose is to gather bear sightings and reports nationwide and present them to the public in an open, understandable form. The system is also meant to let officials monitor the situation across the country in one place.
Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, иргэд олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зоригоор баавгайн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн хянах цахим системийг боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулсан байна. Тухайлбал 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. ЭНД ДАРЖ харна уу. Тус системээр дуудлагын байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харуулж, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч, техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулж байгаа юм байна. Цаашид аймаг, нийслэлийн мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглах аж. Мөн зөвхөн хүрэн баавгайгаас гадна байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг оруулахаар ажиллаж байна гэв. БОУАӨЯ