Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөөг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ
Z.Tumurtumuu, a member of the Ulaanbaatar City Council, was relieved from the role of executive director of Ulaanbaatar Housing LLC, a post he had held for more than a year. B.Purevsuren, who had headed the company’s administration and finance department, was appointed in his place. Tumurtumuu handed over his duties after being appointed governor of Chingeltei district.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөөг чөлөөлжээ. Тэрбээр уг албанд нэг жил гаруй ажиллав. Түүний оронд тус компанийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Б.Пүрэвсүрэнг томилсон байна. З.Төмөртөмөө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсонтой холбогдуулан ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ шилжүүлжээ. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрмийн 9.4.7 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн(ТУЗ) дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны шийдвэрийг үндэслэн Б.Пүрэвсүрэнг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг мэдээлэв. 2024 онд байгуулагдсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрмийн сангийн хөрөнгө ₮2.8 тэрбум бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж дахин барилгажуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн эзэмшигч, өмчлөгч этгээдийг түр суурьшуулах орон сууцаар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.