🇲🇳 Mongolia News

АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна

АНУ-ын цэргүүд Ирак дахь сүүлчийн баазуудаа лхагва гарагт орхин гарснаар тус улсын аюулгүй байдалд хоосон орон зай үүсэж, Иранаас дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд нөлөөгөө улам бэхжүүлж, “Лалын улс” бүлэглэл дахин хүчээ авах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

sonin.mn · health ru

АНУ-ын цэргийн хүч 20 гаруй жилийн дараа Иракаас бүрэн гарч дууслаа

АНУ-ын цэргийн үлдсэн хүч өнөөдөр буюу Лхагва гарагт Ирак дахь сүүлчийн баазуудаа орхин явахаар болжээ. Хорь гаруй жил үргэлжилсэн дайны явцад энэ улсад 4,500 орчим америк цэрэг амиа алдсан юм. АНУ-ын сүүлчийн цэрэг Иракаас гарч байгаа энэ үйл явдлыг тус улсад улам их нөлөөтэй болсон Иран улс ялалтын баяр болгон тэмдэглэж байна. 2024 онд Байдены засаг захиргааны үед шийдэгдэж, Трампын засаг захиргааны үед хэрэгжиж буй энэ арга хэмжээ Ираны дэглэм болон түүний холбоотнуудад Иракт чөлөөтэй ажиллах боломж олгож, бас Исламын Улс зэрэг террорист байгууллагууд дахин сэргэх нөхцөл болж магадгүй юм. “Эвслийн цэргүүд гарч явах нь Ираны хувьд стратегийн ач холбогдолтой бөгөөд ашигтай алхам юм. Учир нь энэ үйл явдал Техраны нөлөөг Иракт хязгаарлах сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан цэргийн хүчийг зайлуулж буй хэрэг” гэж Ирантай холбоотой зэвсэгт бүлэглэлүүдийг судалдаг, Иракийн аюулгүй байдлын шинжээч Жасим аль-Бахадли хэлж байна. Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн эвсэл болох “Ирак дахь Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн”-ий командлагч Абу Можтаба аль-Ясири үүнийг “Иракийн эсэргүүцлийн бүлэглэлүүд болон нэр төртэй иракчуудын түүхэн ялалт, харин Америкийн хувьд үлэмж том ялагдал юм” гэж мэдэгджээ. “Есдүгээр сарын 30-нд бид Иракийн түүхийн хар бараан цаг үеийг ардаа орхиж. эзлэн түрэмгийлэгчид манай улсад өөрсдийн хүсэл зоригийг тулгах гэсэн оролдлого бүтэлгүйтсэнийг тэмдэглэх болно. Ирак улс өөрийн бүрэн эрхт байдлаа гаднын цэргийн хүчээр бус, харин эсэргүүцлийн хөдөлгөөн болон ард түмнийхээ хүсэл зоригоор хамгаалах боломжтойг нотлон харууллаа” гэж тэр цааш нь хэлсэн байна. АНУ-ын цэрэг гарч буйг иракчуудын ихэнх нь баяр хөөр болон хүлээн авч байгаа ч зарим нь Ирак улс өөрийн аюулгүй байдлыг хангахад бэлэн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. “Ирак улс яг одоо аюулгүй байдлаа бүрэн хариуцахад бэлэн биш гэж бид үзэж байна. Бүх иракчууд бүрэн эрхт байдлаа эрхэмлэж байгаа нь маргаангүй. Гэвч АНУ-ын тэргүүлсэн эвсэл ийм арга замаар орхин явж байгаа нь бүх иракчуудыг айлгадаг аюулгүй байдлын хоосон орон зайг үлдээж байна” гэж нэгэн үе Америкийн эсрэг хөдөлгөөний төв байсан Фаллужа хотын суннитуудын тэргүүн Абдулрахман аль-Зобайе хэлжээ. Америкийн цэргийн хүч 2003 онд суннит исламын дарангуйлагч Саддам Хуссейний дэглэмийг түлхэн унагаж, Иракийг бүхэлд нь эзэлсэн бөгөөд оронд нь шийт исламын засгийн газрыг байгуулж, олон жил бослого, тэмцэлтэй тулгарсны эцэст 2011 оны сүүлээр гарч явсан юм. Гэвч гурван жил хүрэхгүй хугацааны дараа дахин Иракт ирж, 2014-2017 онуудад суннит исламын зэвсэгт бүлэглэл Исламын Улсыг дарах дайнд оролцож байв. 2021 онд өндөрлөсөн Афганистаны дайнтай харьцуулахад “Иракийн Эрх Чөлөө Ажиллагаа”-ны үеэр хоёр дахин олон америк цэргийн амь үрэгдэж байлаа. Сүүлийн жилүүдэд Иракийн засгийн газар АНУ, Ирантай аль алинтай нь найрсаг харилцаагаа хадгалж, зарим тохиолдолд нутаг дэвсгэрээ тэдний төлөөллүүдийн тулааны талбар болгон ашиглуулах болсон. Тухайлбал 2020 онд Багдадын нисэх буудалд Ираны зэвсэгт хүчний топ командлагч Кассем Солейманий амийг хөнөөх ажиллагааг АНУ зохион байгуулж, хариуд нь Ираны холбоотнууд Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу олон удаа довтолж байлаа. Энэ жил эхэлсэн Ираны дайны туршид АНУ-ын 18 цэрэг алагдсаны 7 нь Иракийн нутаг дэвсгэрт амь үрэгдсэн юм. Ойрх Дорнодын бүс нутгаас Америкийн хүчийг бүрэн гаргахыг үндсэн зорилгоо гэж үздэг Техраны дэглэмийн хувьд АНУ-ын цэрэг Иракаас гарч байгаа нь том ялалтад тооцогдож байна. “Америкчууд гарч явсны дараа Иракт удаан үргэлжилсэн энх амгалан байдал тогтох болно. Иран улс Америкийн цэргүүд Иракаас гарах үйл явцыг талархан хүлээн авч, дэмжиж байна” гэж Ираны парламент дахь үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны дэд дарга Амир Хаяат Мокаддам мэдэгджээ. Гэвч Иракийн аюулаас хамгаалах албаны зарим мэргэжилтэн, хойд бүсийн Курдийн автономит мужийн албаныхан АНУ-ын цэрэг гарсны дараа Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа сэргэж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Арав орчим жилийн өмнө, оргил үедээ энэ зэвсэгт бүлэглэл Иракийн газар нутгийн гуравны нэгийг эзэлж, олон мянган хүний амийг бүрэлгэж байсан юм. АНУ-ын тагнуулын мэдээлэл, ложистикийн дэмжлэг зогсвол Исламын Улс бүлэглэлд дахин амьдрах боломж бий болно гэж үзэж байгаагаа Курдийн командлагч Сирван Барзани илэрхийлжээ. Эх сурвалж: Reuters

ikon.mn · health ru

"Аравдугаар сарын 3-ныг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлнэ"

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэнээс өнөөдрийн байдлаар 66% буюу 179,546 иргэнийг хамруулжээ. Эдгээрээс: Жирэмсэн эмэгтэй: 2,800-аас 863 (30.8%) 6 сартайгаас 6 настай хүүхэд: 210,400-аас 103,147 (49.0%) 65-аас дээш насны иргэд: 34,720-аас 24,296 (69.9%) Архаг хууч өвчинтэй иргэд: 27,750-аас 23,724 (85.4%) байна. Аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Харин хүний папиллома вирусийн (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40,377 хүүхэд хамрагдахаас 28,283 хамрагдаж, 70%-тай байгаа бол умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 85,129 эмэгтэй хамрагдахаас 46,356 нь хамрагдсан байна. Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

ikon.mn · health ru

Конгын улс төрч Эбола вирусийн халдвараас сэргийлэхийг уриалсныхаа төлөө иргэдэд зодуулж, амь насаа алджээ

A senior member of Congo's ruling party was beaten to death by local residents after taking part in a radio show meant to teach people about the Ebola outbreak. The killing took place on Sunday in Butembo, a city in North Kivu province. Party representatives confirmed the death to the media on Monday. Butembo sits in a zone hit hard by the recent spread of the virus.

ikon.mn · health ru

МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогын хүрээнд, Монголын улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан Дотоодын болон Олон улсын эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ололт амжилтыг нэг дор төвлөрүүлж, олон нийтэд сурталчлан таниулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагууддаа олгох зорилготойгоор Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр жил бүр “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд уламжлал болон зохион байгуулагддаг MEDICAL HEALTH TECHNOLOGY-2026 үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийж байна. Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын бусад байгууллага оролцож байна. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг улс орнуудын эрүүл мэндийн салбарын 120 гаруй байгууллагууд оролцож, шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох чухал талбар болж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдэд зориулан үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчийн зөвлөгөө, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж хүргэж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөөнд хамрагдсанаар иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаар мэргэжлийн мэдээлэл авч, шаардлагатай тохиолдолд цаашид ямар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах талаар зөвлөгөө авах боломжтой. Мөн үзэсгэлэнд оролцож буй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ иргэдэд зориулсан хямдрал, урамшуулалт худалдаа зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнгээр эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт шийдэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад инновацын бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 9 сарын 24-27-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдах “Medical Health Technology 2026” нэгдсэн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

ikon.mn · health ru

Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ

Ковидын эсрэг вакцинжуулалтын хуурамч гэрчилгээг ашигласан Швейцарын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Патрик Фишерийг эрхийг хасахаар Олон улсын хоккейн холбоо /IIHF/ шийдвэрлэжээ.

sonin.mn · health ru

УБТЗ-ын Төв эмнэлгийн Халдвартын кабинетэд томуугийн сайн дурын вакцин хийж байна

Хүйтний улирлыг угтан томуу, томуу төст өвчин болон түүний хүндрэлээс сэргийлэх зорилгоор тухайн жилийн вирусийн идэвхжилд тохирсон 4 цэнт томуугийн вакциныг улс даяар зорилтот бүлэгт үнэ төлбөргүй, бусад иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж байна. УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс БНСУ-ын SkyCellflu нэрийн 4 цэнт вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн бөгөөд 2026 оны 09 дүгээр сарын 08-ны байдлаар нийт 45 хүн хамрагдаад байна. Тус вакцин нь ДЭМБ-ын зөвлөмжид нийцсэн 2026-2027 оны улирлын хамгийн сүүлийн омгийг агуулсан бөгөөд 6 сараас дээш насны бүх хүн, өндөгний харшилтай хүн ч хийлгэж болохоороо онцлогтой сайн чанарын вакцин юм. Вакцин хийлгэх боломж болон тухайн хүний эрүүл мэндийн байдлыг эмч үзэж, үнэлнэ. Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс: Сүүлийн 1 сарын дотор өөр ямар нэг вакцин хийлгээгүй байх, мөн сүүлийн 1 сарын дотор өөр халдварт өвчнөөр өвдөөгүй байх, одоо халуурч, ханиалгаж, суулгах шинж илрээгүй зовуургүй байх. Мөн өмнө нь вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан эсэх болон бусад харшлын түүхээ эмчид заавал мэдээлнэ Хориглох заалт: Өмнө нь томуугийн вакцин хийлгэсний дараа хүнд харшлын урвал өгч байсан бол, мөн өндөр халууралттай (38C-ээс дээш) хурц халдварт өвчний үед түр хойшлуулна. Томуугаас сэргийлэх нь: Халдвар амьсгалын замын дусал, жижиг хэсгүүд болон бохир гараар дамжин халдварладаг. Иймд: гараа тогтмол, зөв угаах; хүн олноор цугласан, битүү орчинд амны хаалт хэрэглэх; өрөө тасалгааг тогтмол агааржуулах; өвдсөн үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх; улирлын томуугийн вакцинд хамрагдах нь халдвар болон хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. УБТЗ-ын Төв эмнэлэгт томуугийн вакцин вакцин хийлгэх иргэд: 08:00–15:00 цагийн хооронд цахим бүртгэлээр 65,000 төгрөгийн төлбөр төлж, Халдвартын кабинетэд хандана уу. Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчилсөн тохиолдолд хүндэрч, хатгалгаа зэрэг хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулахад тусална. ДЭМБ-аас улирлын томуугийн вакцинжуулалтыг ялангуяа хүндрэх эрсдэл өндөртэй бүлгүүдэд чухал ач холбогдолтой гэж зөвлөдөг. Дараах өдөр тутмын 6 дадал халдварын эрсдэлийг бууруулна: Сайн унтаж амрах Дулаан хувцаслах Гараа савандаж угаах, шаардлагатай үед халдваргүйжүүлэх Амны хаалт зөв хэрэглэх Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах Өвчилсөн үед эмчид хандах Эх сурвалж: “ УБТЗ” ХНН

ikon.mn · health ru

Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146,000 орчим иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулжээ. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Энэ тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн 106,912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Тиймээс өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг. Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой” гэв. ДЭМБ-аас зөвлөмж болгосон БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 500 мянган хүн тунг худалдаж авчээ.

ikon.mn · health ru