🇲🇳 Mongolia News

Капитрон банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА

Капитрон банкны “Капитрон тауэр” оффисын 7-р давхрын их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн сонгон шалгаруулалтад эрх бүхий компаниудыг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд Капитрон банкны IBAN 46003000 3099019888 тоот дансанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bilguun.m@capitronbank.mn хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу. Гүйлгээний утга дээр БУ-2026/07 дугаарыг заавал бичнэ. Сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд tender@capitronbank.mn хаягаар хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан компанид бичгээр хариу мэдэгдэнэ. Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг order@capitronbank.mn хаягт хандаж авна уу.

ikon.mn · economy ru

TDB x CAREC BUSINESS FORUM 2026

Энэ жил CAREC буюу “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн 25 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “CAREC Business Forum 2026” арга хэмжээнд Төв Ази, Өмнөд Кавказ, Зүүн болон Өмнөд Азийг холбосон CAREC-ийн 10 гишүүн орны 400 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, байгууллагын төлөөлөл цуглан, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг хэлэлцэж байна. Тус арга хэмжээнд Худалдаа Хөгжлийн Банк ивээн тэтгэгчээр оролцож байна. Форумын үеэр Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо, цаашдын боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнөлөө. ХХБ “Trade Finance in Mongolia” сэдвийн хүрээнд CAREC-ийн орнуудын худалдаа, төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийг хөгжүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон танилцууллаа. Мөн “Economic Freedom Law and Investment Environment of Mongolia” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцов. ХХБ Монгол улсын гадаад төлбөр тооцооны зах зээлийн 32 хувийг, худалдааны санхүүжилтийн Европын холбооны бүс рүү чиглэсэн зах зээлийн 44 хувийг дангаар гүйцэтгэдэг билээ. Цаашид ч стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байх болно. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ikon.mn · economy en

"Гермес төвийн нүхэн гарцны нөлөөллийн бүсэд өртсөн асуудлаар гурван компанитай тохиролцоонд хүрэхэд хугацаа шаардаж байна"

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гермес худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 73 гаруй хувийн гүйцэтгэлд хүрчээ. Харин тодорхой саатал гарсан бөгөөд энэ нь “Од групп” ХХК болон “Глобал бридж” ХХК, Монгол Эксперс ХХК-ийн орц, гарц нөлөөллийн бүсэд өртсөнтэй холбоотойгоор талуудын хооронд тохиролцоонд хүрэхэд хугацаа шаардаад байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлэв. Тус гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох нийт 0.7 км авто зам, төмөр замын доогуур нэвтрэх 38 метр урт, 12 метр өргөн нүхэн гарц, мөн явган зорчигч болон дугуйгаар зорчигчдод зориулсан замтай байхаар төлөвлөгджээ. Нүхэн гарцыг ашиглалтад оруулснаар Геологийн төв лаборатори болон Гермес худалдааны төв орчмын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй. Тухайн чиглэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна. БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлсний нэг нь билээ.

ikon.mn · economy ru

Л.Мөнхбаясгалан: Г.Дамдинням сайд нефть импортлогчдын $2.5 тэрбумын зах зээл дээр эзэн суусан, үнийг хөөрөгдсөн, картелиудыг давраасан

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шатахууны хомсдолтой холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд хариуцлага тооцох асуудлыг хөндөв. Тэрбээр " Шатахууны хомсдол долоодугаар сараас бодитойгоор эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар болоод Г.Дамдинням сайдыг долоодугаар сараас хойш маш тэвчээртэй хүлээсэн. Одоо бол энэ хүлээц байхгүй болсон. Сайд нар өөрсдөө энэ хүйтэнд нэг удаа шатахуун авах гэж гадна хонож үзсэн үү. Хөдөө явж байгаад шатахуунгүй болоод хээр хонож үзсэн үү. Г.Дамдинням сайдын ярьж байгаагаар "Япон улсаас шатахуун нөөцлөх сав барих хөрөнгө оруулалтад гарын үсэг зурлаа, тэд дэмжиж байна, Хятад, Солонгосоос оруулах гэж байна" гэсэн үлгэрээ ярьсаар гурван сар боллоо. 2025 оны зургаадугаар сард Г.Дамдинням сайд болохдоо бүхнийг чаддаг мэддэг гэсэн амлалтаа УИХ-д өгсөн. 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд түүний илэрхий лоббигоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Энэ хуулиар 500 тэрбум төгрөгийг шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих зээл өгсөн. Монголбанкнаас арилжааны банкнуудаар дамжуулж олгох зээл нь анх 13.5 хувийн хүүтэй байсан. Гэтэл арилжааны банкнууд эрсдэл шимтгэлээ нэмээд 18 хувийн хүүтэй болсон. Энэ 18 хувийн хүү бодит байдал дээр 9 хувь болж хувирсан. Зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс 2026 онд 20 тэрбум төгрөгийг авсан. Шунхлай 30 тэрбум төгрөг, НИК 116.4 сая төгрөг, Петро хаан 10 тэрбум төгрөг, Шинэ эрин ойл зургаан тэрбум төгрөг, Монсуль 5.1 тэрбум төгрөг, Синчи ойл 5.1 тэрбум төгрөг, Тэс петролиум таван тэрбум, Сан петролиум таван тэрбум төгрөг, Сод монгол 3.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Сод монгол ХХК нь 2025 оны есдүгээр сард Эрдэнэс Тавантолгойгоос 450 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендерт ганцаараа ороод шалгарсан. "20 жил бариагүй шатахуун нөөцлөх савыг би барих гэж байна" хэмээн Г.Дамдинням сайд ярьдаг. 45 хоног шатахуун нөөцлөх сав манай улсад байдаг. Харин есөн хувийн хүүтэй 500 тэрбум төгрөгийн зээлийн хүрээнд 14 хоногийн шатахуун нөөцлөх сав нэмж барьж байгаа. Гаднаас импортоор орж ирдэг нефтийн бүтээгдэхүүн дээр 2.5 тэрбум ам.долларын мөнгө эргэлддэг. Улс төдийгөөс өнөөдрийг хүртэл импортын татварыг тэглэдэг, татварын хөнгөлөлт оруулдаг, үнийн хөөрөгдлөөс сэргийлдэг. Манай улсын нефтийн зах зээл дээр эргэлддэг 9 их наяд төгрөг картелиудаар дамжаад Г.Дамдинням сайдын мэдэлд шилжиж байна. Үүнийг МАН-ын сонгуулийн санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байгаа. Би Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 22-нд Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Засгийн газарт долоон зүйлийн чиглэл өгсөн. Энэ чиглэлийн нэг нь ч хэрэгжээгүй. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлээд дизельтэй, бензинтэй болно гэдэг худлаа. Г.Дамдинням сайд шатахууны сав барихаар есөн хувийн хүүтэй 500 тэрбум төгрөгийн зээл гаргасан. Зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс 20 тэрбум төгрөг өгсөн. Сайд болсноос хойш нефть импортлогчдын 2.5 тэрбум ам.доллар эргэлддэг зах зээл дээр эзэн суусан, үнийг хөөрөгдсөн, картелиудыг давраасан. Энэ хүн ард түмнээ огт бодсонгүй. Өөрөө нэг удаа бензинд дугаарлаж үзээгүй. Г.Дамдинням үсрээд сайдаасаа огцорно, өөр алдах юм байхгүй. Зунжин онгоц хөлөглөж нислээ. Н.Учрал хариуцлага тооцлоо гэхэд энэ бүхэн эргээд хэвийн байдалд орохгүй. Тэгэхээр Засгийн газартай хариуцлага тооцох ёстой" гэлээ.

ikon.mn · economy ru

Тээвэр хөгжлийн банк МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нарын танхимыг бүрэн тохижууллаа

Тээвэр хөгжлийн банк нь урт хугацааны тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг мэргэшсэн хүний нөөц, мэдлэг, инновацад суурилсан хөгжлөөр бэхжүүлэхийг бизнесийн стратегийнхаа чухал чиглэл болгон ажиллаж байна. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, их сургууль болон бизнесийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуультай боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацын чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн нийт багш, эрдэмтэн судлаачдын ажиллах орчныг сайжруулах, мэргэжлийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Бизнесийн сургуульд байрлах багш нарын танхимыг банк бүрэн тохижууллаа. Тус танхимын тавилга, тоног төхөөрөмж болон дотоод орчны шийдлийг шинэчилснээр багш, судлаачдын өдөр тутмын ажил, уулзалт, хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг тав тухтай, орчин үеийн орчинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. Түүнчлэн, Тээвэр хөгжлийн банк нь МУИС-иас зохион байгуулсан “The International Conference on the Paradigm Change in University–Industry Cooperation for the Fourth Industrial Revolution (4IR)” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж, боловсрол, судалгаа шинжилгээ, инновацын чиглэл дэх хамтын ажиллагааг дэмжин ажиллалаа. Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч их сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсролын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт, урт хугацааны бодлого, стратегиа тууштай хэрэгжүүлэх замаар мэдлэг, боловсролыг шинэ боломж, бодит үнэ цэн болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно. Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

ikon.mn · economy ru

ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа

ХААН Банк гадаад худалдааны бизнес эрхэлдэг харилцагч байгууллагууддаа зориулан “Худалдааны санхүүжилт: Боломжууд ба шийдлүүд” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар гадаад худалдаанд тулгардаг гол эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах шийдэл, худалдааны төлбөрийн хэлбэрүүд болон холбогдох олон улсын дүрэм, стандартуудын тухай цогц мэдээлэл хүргэж, олон улсын худалдааны аккредитив, гадаад баталгаа болон худалдааг санхүүжүүлэх төрөл бүрийн шийдлүүд, тэдгээрийг бизнестээ үр өгөөжтэй нийцүүлэх талаар танилцууллаа. Мөн ХААН Банкны худалдааны санхүүжилтийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал болон хэрэглээг бодит жишээ, зөвлөмжөөр тайлбарлаж, оролцогчид кейс дээр багаар ажиллан, салбар болон худалдааны онцлогт тохирсон санхүүгийн шийдлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо. ХААН Банк харилцагчдынхаа олон улсын худалдааны тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн тохиромжтой шийдлийг сонгон ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Экспортлогчдод олон улсын зах зээлд гарах шинэ боломж Ташрамд дурдахад ХААН Банк энэ сард Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай Баталгаажуулагч банкны гэрээ (CBA) байгуулж, тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас анх удаа экспортын аккредитивт давхар баталгаажуулагч банкаар оролцох боломжтой болсон. Ингэснээр ХААН Банк нь ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт хамрагддаг 100 гаруй улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай холбоотой худалдааны аккредитив, баталгаа зэрэг төлбөрийн хэрэгслүүдэд давхар баталгаажуулалт хийж, төлбөрийн баталгаа гаргах боломжтой болж буй. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд олон улсын худалдан авагч, бизнесийн түншүүдтэй илүү найдвартай төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах, худалдааны төлбөр болон гүйцэтгэлтэй холбоотой эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой юм. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ikon.mn · economy ru

Урьдчилсан байдлаар ~700 кг алтны нөөц тодорхойлогдсон алтны үндсэн ордын хайгуулын лиценз зарна

Урьдчилсан байдлаар ~700 КГ АЛТНЫ НӨӨЦ ТОДОРХОЙЛОГДСОН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ЗАРНА БАЙРШИЛ: Төв аймаг, Улаанбаатар хотоос 145 км ТАЛБАЙН ХЭМЖЭЭ: 2,518 га ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ: Стратегийн байршил: - Хатуу хучилттай замд ойр - Төв суурин газраас эрчим хүч татах - Гол ус, гүний худгийн шийдэл зэрэг дэд бүтцийн давуу талтай - Цаашид талбайдаа хайгуул үргэлжлүүлэх боломжтой ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ИМЭЙЛ ХАЯГААР БОЛОН УТСААР АВНА УУ: 8030 5430 Email: projectmn976@gmail.com ТЕХНИКИЙН ТАНИЛЦУУЛГА, МАТЕРИАЛ: Сонирхсон этгээд утсаар холбогдсоны дараа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Тайлбар: Энэхүү зар нь мэдээллийн зориулалттай. Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эрх зүйн байдал, геологи-хайгуулын үр дүн болон бусад холбогдох материалыг сонирхогч талд холбогдсон тохиолдолд нэмэлтээр танилцуулна.

ikon.mn · economy ru

ХасБанк ЕСБХБ-тай зээлийн эрсдэл хуваалцах гэрээнд гарын үсэг зурлаа

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран шинээр олгох ЖДБ-ийн зээлийн эрсдэлийн 50 хүртэлх хувьд баталгаа гаргах, нийт 25 сая еврогийн дүнтэй санхүүгийн эрсдэл хуваалцах хөтөлбөрийг салбартаа анхлан хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү шинэ хөтөлбөр нь бичил, жижиг дунд бизнесүүдэд чиглэсэн санхүүжилтийг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хэрэгцээгээ ханган, үйл ажиллагаагаа тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн хөтөлбөрт хамрагдсан, тодорхой нөхцөл хангасан зээлдэгчид санхүүжилтээс гадна ЕСБХБ-ны "Жижиг дунд бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ" (Advice for Small Businesses)-ээр дамжуулан ЕХ-ны санхүүжилттэй техникийн туслалцаа авах боломж бүрдэж байна.

ikon.mn · economy ru

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны анхдагч арилжааг эхлүүллээ

OCHUN Finance-ийн олон нийтэд санал болгож буй 40 тэрбум төгрөгийн "OCHUN Актив" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр цан цохих ёслолоор эхэллээ. Ёслолд OCHUN Finance болон Очир Ундраа группийн удирдлага, андеррайтер, хөрөнгө оруулагч, бизнесийн салбарын төлөөллүүд оролцов. Энэ бол Очир Ундраа группийн хувьд нээлттэй хөрөнгийн зах зээлд гарч буй анхны алхам юм. OCHUN Актив ХБҮЦ-ны нэрлэсэн үнэ 100,000 төгрөг ба хугацаа 24 сар, жилийн хүү 18.5%. Хүүг улирал тутам, үндсэн төлбөрийг хагас жил тутам төлөх юм. "Очир Ундраа" группийн Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Т.Гантөмөр "Манай хамт олон шударгаар хөдөлмөрлөж, олсон ашиг орлогоороо ББСБ-аа цогцлоосоор өдгөө тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг болж чадсан байна. Өнгөрсөн жил группийн алсын хараагаа 'Дэлхийд өрсөлдөх Монголыг бүтээлцэх' гэж тодорхойлсон. Үүний тулд хөрөнгийн зах зээлд идэвхтэй тоглогч байх ёстой бөгөөд ХБҮЦ бол энэ үйл хэргийн анхны алхам" хэмээн онцоллоо. ХБҮЦ нь тодорхой хөрөнгийн багцаас орж ирэх мөнгөн урсгалд тулгуурлан гаргадаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. OCHUN Finance-ийн хувьд олгосон зээлийнхээ эргэн төлөлтөөс хөрөнгө оруулагчдад хүү, үндсэн төлбөр олгох бөгөөд эдгээр зээл барьцаа хөрөнгөөр баталгаажсан гэдгээрээ давуу талтай. OCHUN Finance-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл “Өсөлтийн дараагийн шатандаа зориулж босгож байгаа энэхүү 40 тэрбум төгрөгийн үнэт цаасны ард нийт 44 тэрбум төгрөгийн 1,919 зээлийн гэрээ, мөн тус гэрээнүүдийн барьцаа болсон 97.6 тэрбум төгрөгийн автомашин, үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд томоохон баталгаа юм.” хэмээн шинээр гаргаж буй ХБҮЦ-ныхаа онцлогийг тайлбарлав. 2008 онд "Очир Ундраа ОМЗ ББСБ" нэрээр байгуулагдсан OCHUN Finance өдгөө 8 салбар, 80 гаруй ажилтан, 120,000 гаруй харилцагчтайгаа тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажиллаж байна. 2025 оны эцсээр нийт хөрөнгө 134.1 тэрбум төгрөгт хүрч 47.7%-иар, зээлийн багц 118.7 тэрбум төгрөгт хүрч 45.5%-иар тус тус өсжээ. Энэ өсөлтөө тогтвортой үргэлжлүүлэхийн тулд компани санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, ХБҮЦ-аар татсан хөрөнгөө зээлийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр олон нийтэд санал болгож буй бөгөөд үндсэн андеррайтераар "Таван Богд Капитал" ҮЦК, дэд андеррайтераар "ТДБ Секьюритиз" ҮЦК, арилжааны биржээр "Улаанбаатар үнэт цаасны бирж" ажиллаж байна. Мөнх амьдралыг бэлгэддэг Цан цохих ёслол "Энэ цангийн цуурай шиг Монгол Улсын хөгжил үеэс үед дэлгэрэн дэвжих болтугай" гэсэн ерөөлөөр өндөрлөлөө. 40 тэрбум төгрөг. Өсөлтийн дараагийн алхам. ВИДЕО:

ikon.mn · economy ru

Ө.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ө.Шижир “Төрийн өмчит компанийн худалдан авалт, хяналт шалгалт болон аливаа үйл ажиллагаанд сүүлийн 10 жилээр буюу 2016-2026 хооронд хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байгаагаа би өмнө нь мэдээлсэн. Үүнийг маань өнөөдөр манай бүлэг дэмжлээ. Бэлэн болохоор нь УИХ-ын даргад тов тогтоолгох бичгээ өгнө. Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн тендер, үйл ажиллагаа, зардал, төсөвтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гараад, дэмжигдсэнийг мэдээлж байна. Төрийн өмчит компаниудад улсын төсвөөс хэд дахин өндөр урсгал зардал, хөрөнгө оруулалт тавигдаж, нийгмийн чанартай төсөл хөтөлбөрүүдийг их наядаар нь санхүүжүүлдэг байдал байна. Саяхан ЗГХЭГ-ын дэд дарга нэг жилд 20 орчим их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур захиран зарцуулж байна гэдэг мэдээлэл хийсэн. Зөвхөн 2025 онд гэхэд Засгийн газраас өргөн барьсан хууль дээр 508 аж ахуйн нэгж тайлан хүргүүлдэггүй. Нэг төгрөгийн орлого олохын тулд 5-8 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн байсан. Энэ нь төсвийн тэлэлтийг давхар тэлж буй хууль бус үйлдэл юм. Бид үүнийг улс төрийн намын санхүүжилт, хувь улс төрчийн өөрийгөө сурталчлан таниулах зүйл рүү зарцуулагдаж байгаа төсөв гэж үзэж байгаа. Жишээ нь, Эрдэнэс Монгол гэдэг компани Чингис хаан баялгийн сан болохоосоо өмнө зөвхөн нэг жилд 480 орчим сая төгрөгийг сурталчилгаанд зарцуулсан. Энэ компанид тийм зардал огт хэрэггүй. Нээлттэй мэдээллийн сангаас сүүлийн 10 жилийн хугацаанд зарлагдсан тендерийн мэдээллийг татаж авч үзэхэд 127,194 тендер давхардсан тоогоор зарлагдсан байна. Үүн дээр 133.1 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зарлагдсан. Үйл ажиллагааны зардлуудыг нь тооцох юм бол үүнээс 2.5 дахин өндөр буюу 250 орчим их наяд төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна. Мөн тендер, худалдан авалтыг зөвхөн сонгуулийн циклүүдээр авч үзвэл 2016-2020 оны хооронд 36,753 худалдан авалт зарлагдаж байсан бол 2020-2024 оны хооронд 56 их наяд төгрөгийн худалдан авалт зарлагдсан байна. Ийм учраас төрийн өмчит компаниуд дээр улс төрчид өөрсдийн төлөөний хүнээ тавьдаг. Ийм их мөнгө эргэлдэж байсан учраас нэг хоног ч хамаагүй сайд хийхийн төлөө тачааддаг болсон. Төрийн өмчит компанийн удирдлагыг томилох, хөрөнгийг нь захиран зарцуулах эрхтэй болох учраас. Сүүлийн 10 жилийн хугацаанд дунджаар 22 яам 9.6 их наяд төгрөгийн худалдан авалтын тендер зарласан байна. Гэтэл төрийн өмчит компаниуд 56.7 их наяд, орон нутгийн өмчит компаниуд 3.4 их наяд, бусад төрийн байгууллагууд 63 их наяд төгрөг буюу нийт 133 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулж. Үүнтэй холбоотойгоор тодорхой төрийн өмчит компанийн дотроос мэдээлэл ирж байна. Зөвхөн нэг компани дээр ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай. Энэ мэт асуудлыг ил тод ярих шаардлагатай байна" хэмээн ярилаа.

ikon.mn · economy ru

"Хөгжлийн банкны хэрэгт холбогдох зарим хүмүүсийн хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зөрчиж байна"

Дээд шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар Ерөнхий шүүгчид Ц.Цогтод өргөдөл гаргаж байгаа талаар өнөөдөр өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын санаачилсан тухайн үед Б.Энхбаяр гишүүний өөрийнх нь тайлбарлаж байснаар "нэг бол ялла, нотлогдохгүй бол цагаатга" гэсэн үзэл баримтлалтайгаар хууль санаачилж, батлагдсан байдаг. Хуульч нарын дунд уг хуулийг Б.Энхбаярын хууль гэж нэршдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8-р зүйлийн 1 дэх хэсэг дээр хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүх нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана гэсэн хүчин төгөлдөр хуулийн зохицуулалт байсныг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж батлагдсан байна. 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр уг хууль батлагдсанаар Улсын дээд шүүх болоод давж заалдах шатны шүүхэд хэргийг ахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон. Гэтэл өнөөдрийн шүүхийн практикт байгаагаар эрүүгийн хэргүүд дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаах болоод байна гэв. Тус хуулийн зорилго нь: Иргэдийг олон сар, жилээр цаг наргүйгээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хадаж хатаан залхаан цээрлүүлдэг ажиллагааг зогсоож, шалгагдсан хэргийнхээ хүрээнд нотол. Буруугүй бол цагаатга. Дахин дахин Дээд шүүхээс заавал яллаад ир гэдэг байж болохгүй учир энэ хуулийг баталсан гэв. Энэ талаар Өмгөөлөгч Н.Ариунболд "Тухайлбал Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12-р сарын 11-ний өдрийн тогтоолоор Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт зарим хүмүүсийн холбогдох хэсгийг хүчингүй болгоод анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай гэх шийдвэр гаргасныг хууль зөрсөн үйл ажиллагаа гэж үзэж хүчингүй болгооч ээ гэсэн. Улсын дээд шүүх маш том толгой гаргаж хууль дээгүүр давж алхаад анхан шатны шүүх рүү буцаасан үйл ажиллагаа болж байна. Үүнийг Үндсэн хуулийн хүрээнд болохгүй гэж үзэж байна. Шүүгч хүн хуулийг буруу гэж үзэж хуульд захирагдахгүй байж болохгүй. Тухайн хууль нь биелүүлэх боломжгүй Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл л шүүх тухайн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд гаргадаг. Б.Энхбаярын гэх уг хуулийг биелүүлэх боломжгүй байна гэж үзсэн бол энэ асуудлаа Үндсэн хуулийн цэцэд тавих ёстой байтал хууль дээгүүр давж алхаад анхан шат руу буцааснаас үүдэж энэ хэрэг дахин дахин 4-5 жил үргэлжлэх шинжтэй байна. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал Улсын дээд шүүх өөрөө авч үзээд хүчингүй болгоно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байна" гэв. Уг өргөдөлд нийт 14 өмгөөлөгч гарын үсгээ зураад байгаа ба хэдийгээр нэг хэрэг дээр гарч байгаа тохиолдол ч гэсэн шүүхийн практик дээр Улсын их хурлаас баталсан хуулийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэхээ больсон нь хэвийн зүйл болсон байна гэдгийг өмгөөлөгчид онцлов. Шүүгч ганц хуульд захирагдах ёстой байтал хүчингүй болчихсон хуульд захирагддаг нөхцөл байдал үүсээд байна гэлээ.

ikon.mn · economy ru

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу "Сүү" ХК-ийн урд талаас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр(2026.09.21) өглөө хаажээ. Энэ хугацаанд авто замын цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм байна. Авто замын хөдөлгөөнийг орой 23:00 цагт нээхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долоодугаар, наймдугаар сард тус замын доогуур ус зайлуулах хоолойг угсарч байв. Харин одоо авто замын нөхөн сэргээлтийг хийж байгаа аж.

ikon.mn · economy ru

QPay БНСУ-ын Danal компанитай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын финтек, дижитал төлбөрийн үйлчилгээний QPay болон БНСУ-ын төлбөрийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг Danal Co., Ltd. стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол, БНСУ-ын хоорондын хил дамнасан төлбөр тооцоог илүү хялбар, хүртээмжтэй болгох шинэ боломжуудыг хамтран хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд өөрсдийн өдөр тутам ашигладаг Монголын төлбөрийн аппликейшнуудаар дамжуулан БНСУ дахь төлбөрөө хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллана. Ингэснээр хоёр улсын төлбөрийн экосистемийг холбож, хэрэглэгчдэд хил дамнасан төлбөр тооцоог илүү шуурхай, хялбар хийх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны эхний үе шатанд дараах чиглэлүүдэд төвлөрөн ажиллахаар төлөвлөж байна: Сургалтын төлбөр БНСУ-ын их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг Монголын төлбөрийн аппликейшнуудаар дамжуулан төлөх боломжийг бүрдүүлэх. Орон сууцны түрээс БНСУ дахь орон сууцны түрээсийн төлбөрийг Монголын төлбөрийн аппликейшн ашиглан төлөх шийдлийг хөгжүүлэх. Эрүүл мэндийн үйлчилгээ БНСУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үзлэг, оношилгоо, шинжилгээ болон бусад үйлчилгээний төлбөрийг хялбар төлөх боломжийг бүрдүүлэх. Өдөр тутмын худалдан авалт Danal-ийн төлбөрийн сүлжээнд QPay ашиглан өдөр тутмын худалдан авалтын төлбөр хийх боломжийг судлан, хэрэгжүүлэх. “Бидний хувьд энэ хамтын ажиллагаа нь зөвхөн технологи, төлбөрийн шинэ шийдлийн тухай биш. БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монголчуудын өдөр тутмын төлбөр тооцоог илүү хялбар болгох бодит боломж гэж харж байна. Danal-тай хамтран хоёр улсын төлбөрийн экосистемийг холбосон, хэрэглэгчдэд бодит үнэ цэн бий болгох шийдлүүдийг хөгжүүлэхдээ баяртай байна.” Н.Ану, ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Энэхүү санамж бичиг нь QPay болон Danal-ийн урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид хоёр улсын хэрэглэгчдэд зориулсан хил дамнасан төлбөрийн шинэ шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр ажиллах юм.

ikon.mn · economy ru

НЕФТЬ дөрөөлсөн их улс төр

“Нефть” гээч энэ шингэн түлш хэзээ, хаанаас гарч ирсэн эд вэ? Ямар ид шидтэй болоод дэлхийн эдийн засгийг улс төртэй нь тодорхойлоод байдаг вэ? Энэ асуултад эрхбиш хариулт өгчих зорилгоор дэлхийн дэвсгэр дээр дор тайлбарлая: Ерөөсөө “Нефть” бол дэлхийн эдийн засаг, стратегийн гол амин судас, эмзэг асуудал. Хүн төрөлхтний түүх үндсэн гурван их давлагааг (үечлэл) дамжин хөгжсөөр өнөө хүрсэн гэх онол баруунд хүчтэй түгжээ. Үүнд: Эхнийх нь давлагаа 10,000 жилийн тэртээ эртний хүй нэгдлийн үеэс хөдөө аж ахуйн хувьсал, хувьсгалаар (хүнс, хүнсээ болгож идэх) эхэлжээ. Энэ үйл явц иргэншлийг бий болгожээ. Хоёр дахь нь аж үйлдвэрийн хувьсгалаар 300 гаруй жилийн тэртээ эхэлж, хот төвтэй их иргэншлүүдийг бий болгож, дэлхийгээр тархжээ. Эдүгээ гурав дахь давлагааны үе, мэдээллийн цахим нийгэм, технологи, эдийн засгийн эрин үе явж байна. Энэ үед хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээ дуусгах гэж байна. ХХ зуун бол бүхэлдээ хөгжлийн зуун байв. ХХ зууны II хагас бол сүүлийн 500 жилийн хөгжлөөс олон дахин давсан хөгжлийн их хурдны хагас зуун байв. Аж үйлдвэржсэн, шинээр аж үйлдвэржсэн, хөгжиж буй, буурай, нэн буурай улс орны зааг ялгаа, ангилал энэ үед бий болсон. Хөгжлийн формац шинэчлэгдсэн. Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл төлөвшиж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болжээ. Дэлхийд эдийн засгийн III хувьсгал ХХ зууны II хагаст тохиож, дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын дэг журам, олон улсын харилцааны агуулгыг өөрчилжээ. Энэ бол мэдээллийн аж үйлдвэрийн хувьсгал байв. Аж үйлдвэрийн эхний хувьсгал нь бүр XVII зуунд мануфактур үүссэнээр Британи хошуучилж, XIX зуунд АНУ-д нефть олборлож эхэлснээр үүссэн аж үйлдвэрийн II хувьсгал дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлж байв. Эндээс л гарчигт өгүүлэх нөгөө нефть маань хөвөрч өгнө. Та бидний сайн мэдэх түүхээс үзвэл дэлхийн хоёр их дайн бол ангийн тэмцлийн агуулга гэхээсээ илүүтэй, дэлхийн баялаг, нөлөөний хүрээг дахин хуваах, түүний дотор нефтийн ордуудын төлөөх тэмцлийн түүх болж үлдсэн юм. Өнгөрсөн их дайны их тулаанууд: Румынийг агаараас, газраас дайрсан, Румынийг алдахгүй хэмээн нацистууд үхтлээ чармайсныг марташгүй. Сталинградын тулалдаан бол зөвхөн нефтийн төлөө дайн байсан юм. Чухамдаа эдийн засгийн агуулгатай цус урсгасан тулаан тэнд л явагджээ. Өнөө үе рүү авч яривал нефтийн 5 том хямралыг бид үзээд одоо 6 дахь дээрээ тулж ирээд байх шиг байна. Эхний дөрөв дээр улс төрчид, эрдэмтэд санал нэгдсэн. Тав ба зургаа дахийг нэмэгдэнэ гэсэн битүү таамаг түгээмэл байна. Энэ 6 дахь хямрал нь Трампын өнгөн дээр дэгдлээ. Ингэхэд ямар 6 хямрал вэ? Үечлэн тайлбарлая. 1. 1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, “Их 7” буюу “G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ. 2. 1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнөдийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй. 3. 1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервенц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнөдийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу. Дээр нь Чеченийн нэг ба хоёрдугаар дайныг нэмбэл хоёр зууны зааг дээр нефтийн төлөөх дайн тасралтгүй өрнөж байсныг бэлхнээ харж болно. 4. 2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор 4 дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр “Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн. Мөн энэ үетэй давхцаад Венесуэлд “нефтийн улс төр”-өө гялалзуулсан. 5. 2014 онд Украины Крым “сайн дураараа” Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаж ирэв. Украин 2024 оны хавраас хойш Оросын нефтийн амин судас руу тасралтгүй халдаж, нефть дөрөөлсөн эдийн засаг ба дайны санхүүжилтийг нь тасалдуулж байгаагаас болж тэр 5 дахь хямрал нь дэгдэв. Эдүгээ Орос-Украины дайныг дуусгах нэг гол нөхцөл нь нефтийн үнийг унагах, буулгах, тэгснээрээ дайных нь санхүүжилт болдог гол сувгийг хаах тухай Трамп үе үе тулгадаг. 6. Эсэргүүцлээ зогсоотол нь нефтийн үйлдвэрлэл, худалдаанд нь цохилт өгч чадвал Д.Трамп Ираныг номхотгож магадгүй. Ираны нефтийн байгууламж, бааз руу томхон цохилт өгчихвөл гарцаагүй 6 дахь том хямрал болж түүхнээ орно. Энэ фонон дээр Персийн булангийн бүх улс орон дагаж савлана. Юм юм болно. Эдүгээ зөвхөн нефть гэгчээс үйл лай нь урган гарсан ард түмнүүд ганц нэгээр тогтохгүй буй болжээ. Эхлээд Ирак, Афган дахь “гадныхны халдлага”-ыг нэрлэе. Эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй энэ хоёр ард түмэн хийгээд тэдний урагшгүй удирдагчдын тухай бус, эсвэл “терроризм” гэгч нэр хаяггүй нэгэн “дайсан”-ы тухай бус, харин тийм халдлагыг нөхцөлдүүлэгч тэр эдийн засгийн орчны (үнэндээ нефтиэс өөр юу ч биш) тухай яривал илүүтэй үнэнд ойртохоор юм. Ерөөсөө өнөө биш ч, ойрын жилүүдэд Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азид дэлхийн баялгийг дахин хуваах, тэндхийн орон зайг эзэгнэхийн төлөө их гүрнүүдийн тэмцэл дэгдэх нь гарцаагүй гэх дүгнэлт геополитикчдоос түгээмэл сонсогдох болжээ. Өнөөгийн 6 дахь гээд буй тэр хямрал бол Баруун буюу Бага Ази–Төв Ази–Өмнөд Азийн гурвалжингийн хоорон дахь зурваст өрнөж буй. Эл мөргөлдөөн нь нефтийн төлөөх “Өрнөд”, түүний ясны эсэргүүцэгч “Лалын” ертөнцийн (өнөөдөр Иран голлож байна) тэмцлийн орон зайд тохиож байна. Энэ тэнхлэгийг нэгтгэн цагариган тойрог гэж тооцвол: 1. Хямралын голомт буюу хамгийн их нефтитэй, эсвэл түүнд хүрэх дөт зам бүхий район нь өнөөдөр Ирак, Иран, Сири, Булангийн орнууд, мөн Афганистан. 2. Хоёрдугаар тойрогт хойшоо шинэ Дундад Ази, мөн Каспи ба Кавказ, өмнөшөө Кашмир, Каргил, баруун этгээдэд Газар дундын тэнгис, Сири, зүүн тийшээ Шинжааныг оролцуулсан асар том тойрог буюу нефть тархах, түгээх, тээвэрлэх маш их орон зай байна. Гадуурх тойрогт хойшоо Умард Кавказ-Ижил-Урал, барууншаа Бага Ази-Турк, өмнөшөө Энэтхэг, зүүншээ Өвөр Ази гэсэн тэнхлэг дээр дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөн төвлөрнө гэсэн үг юм. Персийн булан–Каспийн тэнхлэгийн байгалийн баялгийн нөөц хийгээд түүний стратегийн ач холбогдол барагдашгүй юм. XIX зууныг хүртэл эндхийн бүс нутгийг Ойрх ба Дундад Дорнодод харьяалуулж байсан нь газар зүйн талаасаа зөв хуваарилалт байв. Энэ хуваарийг эхлээд Орос, Британи хоёр эвдсэн ба “газрын тос” гэж гайтай, хөнөөл дагуулсан тэр шингэнийг олж нээсний дараа Перс-Каспийг “Дэлхийн түүхий эдийн томхон агуулах” гэж нэрийддэг болжээ. Эдүгээ дэлхийн (АНУ, Хятад, Британи, Япон, Франц, Герман гэх мэт) болон бүс нутгийн (Орос, Турк, Иран, Пакистан, Энэтхэг) гүрнүүдийн сонирхол өсөж, нөлөө нь идэвхэжсэн энэ бүс нутагт хандивлагчид тэрбум тэрбумаар нь тийшээ доллар хуваарилж, бас цэрэг-зэвсэг, цэргийн эвсэл бүлэг мундахгүй ихээр төвлөрүүлжээ. Зөвхөн Каспийн зүүн эрэгт гэхэд л жилдээ 40 сая тонн нефть, 90 тэрбум шоо метр шатдаг хий, 90 сая тонн чулуун нүүрс гаргадаг гэсэн багцаа тойм тоо бий. Энэ бол тэндхийн эдийн засгийн ач холбогдлыг нь илтгэх ганцхан үзүүлэлт болов уу. Каспи, Персийн булан ингэхэд монголчууд биднээс дэндүү хол оршдог тул хэвлэлээр их сурталдах нь бодит бус хэмээн намайг зэмлэж болно. Ингэхэд Монголд маань ямар гарц бий вэ? Ашиг, чанар, ирээдүйн орлого нь хэр байхыг бүү мэд, эрхбиш нефтитэй л юмдаг. Дорноговьд асар том бүтээн байгуулалт явагдаж байна. Харин хэрэглээ гэвэл нэг саяыг давж яваа энэ их автомашиныхаа шатахууныг тооцоолоход дутагдахаар юм дуулддаг. Монгол-Зөвлөлтийн найрамдалтай заавал холбохгүйгээр Үүл найзын маань ийм нэг сэрэмжлүүлэг “Өдрийн сонин” ба сошиал сайтуудад явж байсныг бас бодууштай. Гэхдээ Оросыг орхиё гээгүй. Зөв ажиллавал ойрхны нэг гарц тэнд байх нь байна. Алс Дорнодод “Сахалин-1” ордоос нефтийг нь Япон импортоор авч байсан, одоо яасныг мэдэхгүй. ОХУ нь Японд нефть экспортлогч 6 дахь улс болж чадсан ба Японд экспортлогч-Индонез, Оманыг ардаа орхиж байсан. “Марубени”, “Мицуи”, “Мицубиши”, америкийн “Экссон-Мобил” нефтийн компаниуд лав Сахалин руу орчихсон байсан, Украин дахь дайны өмнөх ил баримтаар. “Сахалин-2” ордоос Япон нь жилдээ 8 сая тонн нефть, 16 тэрбум шоо метр шатдаг хий авах тооцоо дээхнэ хийгдсэн байсан. “Сахалин-1”- ээс жил тутам 20 тэрбум шоо метр хий олборлох, Сахалин-Хоккайдо-Хонсю тэнхлэгээр жилдээ 78 тэрбум шоо метр хийг хоолойгоор дамжуулж хангах, эдгээр ордоос Өмнөд Солонгос, Тайвань, мөн Хятадын үлэмж хэсгийн хангалт хийгдэх нь бодитой гэж үздэг. Орос-Украины дайны өмнөх мэдээллийг би дэлгэж байна. Өөр нэг баримт. Энэ бол Азийн ажил хэрэгч хүмүүсийн амны уншлага болчихсон жижүүрийн хэллэг юм. Ирэх 20 жилд Хятад нь эрчим хүчний хомсдолд орж, хүндхэн асуудалтай тулгарна. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй нефтийн хэрэглээгээ хангах боломжгүй болж магад. Тэр үед, хожим хойно Ойрх Дорнод, Каспи, Сахалины баялгийг шударгаар хуваах, шударга үнээр хамтран эзэмших шаардлага тавьж болзошгүй. Иймэрхүү таамаг бодит зүйл болон хувирахад хэдхэн алхам дутуу гэж судлаачид үздэг. Яагаад гэвэл Оросыг (нөгөөх Сахалиныг тооцъё) эс тоовол Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эрчим хүчний нөөцөө аль хэдийнээ шавхаж дуусжээ. Модоо баригчдын жагсаалтад баян тансаг Хятад өөрөө нэмэгдэн орж ирэхийг үгүйсгэхгүй. Нэгэн цагт нефть шатдаг хийгээр гайхуулж явсан Индонез импортлогчдын эгнээ рүү шилжиж буй. Брунейн их нефть, хий нь тэрбумтан Султаныхаа эрх ямбанд хангалттай хүрэлцэх боловч гадагшаа бүс нутгийн эрчим хүчний хомсдолд юу ч болохгүй. Энэ гачлан нефтийн асар том хэрэглэгч Энэтхэгт нэгэн адил тулгарч буй. Энд тэндгүй хомсдол үүсэж эрчим хүчний хямрал дэгдсэнийг далимдуулан Орос нь нефтиэ хангалттай зараад авсан ба харин өнөөгийн Украины тасралтгүй халдлага, барьцгүй Д.Трампын өнгөн дээр хэцүүдэх тал руугаа явж байна. Гэхдээ одоо Оросын зовлонгийн тухай биш, Персийн булан–Дундад Дорнод–Каспийн нефть, байгалийн хийн төлөө урьд өмнө үзэгдээгүйгээр ширүүн өрсөлдөөн дэгдэх тухай сэрэмжлүүлэг дэлхийн хэвлэлүүдэд олонтаа тааралдаж байна. Хятадын эрчим хүч, түүхий эдийн хэрэгцээ шаардлага байнга өсөж, Персийн булан-Каспийг (зам зуурхи Төв Ази) сонирхох бүү хэл том тоглогчоор тийшээ явж орчихсон байгаа. АНУ-НАТО нь Афганистанд хахуульд идэгдсэн дэглэмийг нь тогтоон барих гэж, лалын мухар сүсэг, хар тамхины тариалалттай нь тэмцэх гэж 20 жил үхэлтэй нүүр тулан байлдаад эцэст нь орхиж гарсан. Гэтэл Хятад нь Талибантай аль хэдийнээ үгсчихсэн, Афганистанд хэд хэдэн ордыг нь эзэмшин уул уурхайг цэцэглүүлсэн ба Афганы хойд нутгаас нефть олборлон Хятад руу газраар зөөвөрлөдөг маршруттай. Африкт мөргөлдөөний голомт болсон, иргэний дайнтай хэд хэдэн улсад Хятад нь эрсдэлээс ажралгүй хөрөнгө оруулсан нь дан уул уурхайн олборлолтын салбарууд байх юм. Америкийн үндэсний ашиг сонирхол нь нефть олборлолтын өргөн бүс нутаг байж ирсэн, Д.Трампын өнгөн дээр нефтиэс гадна газрын ховор элемент нэмэгдэхээр байгаа бол Хятадынх нь ганц нефть бус Афганы зэс, Оросын хий, Саудын нефть, Монголын нүүрс гээд цаашаа өргөн хүрээг хамарна. Ингэснээр дэлхийн олон бүс нутгийн улс төрийн тогтвортой байдлыг АНУ, Өрнөд дэx холбоотнуудтай нь зэрэгцэн Хятад гарцаагүй сонирхоно. Энэ сонирхол нь ойрын ирээдүйд Монголд маань асар их боломж гаргаад ирэх юм биш байгаа?

ikon.mn · economy ru

ХААН Банк ногоон санхүүжилтийн туршлага, үр дүнгээ хуваалцлаа

Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 20 жилийн ойн хүрээнд “Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, Монголд хэрэгжүүлсэн ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн үйлчилгээ буюу ГЕФФ хөтөлбөрийн үр дүн, туршлагыг хэлэлцэн, хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийг хийлээ. ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ГЕФФ-Монгол” хөтөлбөрийн түнш-хэрэгжүүлэгч банкаар ХААН Банк 2022 оноос ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицоход иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжин ногоон технологид хөрөнгө оруулах, санхүүжилтийг олгох зорилготой энэхүү тус хөтөлбөрийн хүрээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХААН Банкны 251 харилцагч 127.4 сая ам.долларын эх үүсвэрийг ногоон зээл хэлбэрээр авч, бизнесээ тогтвортой байгаль орчинд ээлтэй, зардлын хэмнэлттэй өргөжүүлээд буй. ГЕФФ хөтөлбөрийн нэг онцлог нь иргэд, бизнес эрхлэгчдэд ногоон технологи нэвтрүүлэх зээл олгоод зогсохгүй ЕСБХБ-наас зөвлөх үйлчилгээ санал болгож, бизнесээ тогтвортой, урт хугацаанд амжилттай эрхлэх мэдлэг чадавх сайжруулах сургалтад хамруулдаг. ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр болон ногоон санхүүжилтийн ахлах менежер Б.Сувд нар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт хуралд панелистээр оролцож, ногоон санхүүжилтийн чиглэлээр ажиллаж буй туршлага, харилцагчдад үзүүлж буй эерэг нөлөө, цаашдын зорилго чиглэлээ хуваалцлаа. ГЕФФ төслийн дараагийн шатны санхүүжилтийг хүртээмжтэй үр дүнтэй төслүүдэд олгоход ХААН Банк үргэлжлүүлэн ажиллах бөгөөд ирэх жилүүдэд залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр 170 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгуулаад байна. Мөн энэ үеэр ГЕФФ төслийн хүрээнд нийгэм, байгаль орчинд хэрэгцээтэй шинэлэг үр дүнтэй өөрчлөлтийг бий болгосон шилдэг санхүүгийн байгууллагаар ХААН Банкийг, мөн шилдэг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар ХААН Банкны томоохон харилцагчид “Милко” ХХК, “Land&House” ХХК, “Daek Wang” ХХК -ийг тус тус шалгаруулан өргөмжлөл гардуулсан юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев хэлэхдээ, “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь үе шат нээлтээ хийж, таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ногоон технологи, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зарцуулна. Ногоон технологи хэрэгжүүлэгч нарт дэмжлэг үзүүлж санхүүжилтийг нь ХААН Банк, Хас банк, Голомт банк зэрэг найдвартай түнш байгууллагуудаараа дамжуулан олгох юм. Одоогоор “ХААН Банканд 80 сая ам.долларын зээлийг нийт 170 сая ам.долларын санхүүжилтийн багцын нэгээхэн хэсэг болгон олгоод байна” гэв. ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банк 2007 оноос хойш ЕСБХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү урт хугацааны түншлэлийн хүрээнд нийт 600 сая гаруй ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг татаж, тогтвортой болон ногоон санхүүжилт, жижиг, дунд бизнес тэр дундаа эмэгтэй болон залуу бизнесийг дэмжих санхүүжилтийн шийдлүүдийг нэвтрүүлж, мөн харилцагчдад зориулсан сургалт, чадавхжуулах хөтөлбөрүүд, төсөл, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлж байна. GEFF хөтөлбөрийг хэрэгжүүлэгч банкаар ХААН Банк 2022 оноос хамтран ажиллаж, нийт 145 сая ам.долларын эх үүсвэр авч, 127.4 сая ам.долларын зээлийг 251 харилцагчид олгосон байна. 2026 онд шинээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийт 170 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээ байгуулсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй ногоон санхүүгийн шийдлүүд бодит үр дүнд хүрч, манай банк шилдэг түнш санхүүгийн байгууллага болсон бол манай томоохон 3 харилцагч байгууллага маань шилдэг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарлаа. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээгээ 79% хүртэл бууруулсан олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээтэй барилгын төсөл, мөн барилгын цементийн хог хаягдлаа боловсруулж, ус гэх мэт түүхий эдээ ангилж ялган дахин ашиглах шийдэл нэвтрүүлсэн зэрэг нь манай харилцагчид тогтвортой байдлыг үйл ажиллагаандаа бодитоор нэвтрүүлж буйн тод жишээ болж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ikon.mn · economy ru

С.Наранцогт: Шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байгаа

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Монголбанкны мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 17-нд хуралдаж макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн юм. Түүний танилцуулсан мэдээллийг тоймлон хүргэе. Макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа. Энэ нь инфляцын эрсдэлийг хадгалахын зэрэгцээ санхүүгийн нөхцөлийг огцом чангаруулж өрхүүд болон Аж Ахуйн Нэгжүүдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх тэнцвэртэй шийдвэр гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг бууруулах инфляцын дарамт бүрэн арилаагүй байна. Харин нэмж чангаруулбал эдийн засгийн идэвхжил өрхийн хэрэглээнд илүү хүчтэй дарамт учрах эрсдэлтэй байна. Инфляцын хувьд 2026 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурлаа. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь энэ бууралтад голлон нөлөөлсөн. Мөн суурь инфляц 6.8 хувьтай байгаа нь үнийн өсөлтийн суурь даралт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэхдээ шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байгаа. Иймээс мөнгөний бодлогын хороо өнөөдрийн инфляцын бууралтаас гадна ирэх улирлуудад үүсэж болзошгүй дарамтыг мөн харгалзан үзэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн боловч өсөлт голчлон уул уурхай, тээврийн салбарт төвлөрч байна. Уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул өрхийн бодит хэрэглээ хоёрдугаар улиралд 4.9 хувиар ахисан нь бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал байгааг харуулж байна. Гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал, гадаад шокийг даван туулах чадавхыг дэмжиж байна. Цаашид мөнгөний бодлогын хорооноос төсвийн зардлын тэлэлт, шатахууны импортын нөхцөл байдал, эрчим хүчний үнийн нөлөө болон гадаад орчны эрсдэлийг анхааралтай ажиглаж шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авах болно гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.

ikon.mn · economy ru

ХААН Банк “Green Stage” талархлын шоуг орон даяар зохион байгууллаа

ХААН Банк хамтдаа өссөн 35 жилийнхээ ойн баяраар харилцагчдадаа бэлэг барьж, “Green Stage” шоу тоглолтыг 6-р сарын 13-нд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд нижгэр зохион байгуулснаас хойш энэ зун, намрын турш орон даяар амжилттай үргэлжлүүлж, 2026 оны 09-р сарын 12-ны өдөр Ховд аймгийн төв талбайд талархлын шоугаа өндөрлүүллээ. “Green stage” талархлын өдөрлөг, шоу арга хэмжээ орон даяар нийт 130 мянга гаруй хүнд хүрч, давхардсан тоогоор нийт 80 гаруй артист, уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд, энэ үеэр ХААН Банкны харилцагч байгууллагуудын бараа, бүтээгдэхүүний худалдааны асрууд ажиллаж, тэнд хүрэлцэн ирсэн хүүхэд залуусын дунд open mic, бүжгийн тэмцээн, бөмбөг шидэлт, гар зургийн уралдаан зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ХААН Банкны 35 жилийн ойг хамтдаа дурсамж дүүрэн тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот болон 21 аймагт болсон “Green Stage” шоу тоглолтын онцлох мөчүүдээс хүргэж байна. Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

ikon.mn · economy ru

Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяны 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон. “Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол, горхи, нуур, цөөрмийн эрэг, усны сав газар болон ойн нөөц бүхий 7000-8000 га газруудад цэвэрлэгээ хийж, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар иржээ. Аяны хүрээнд жилд дунджаар 600-1000 тонн орчим хог хаягдлыг цуглуулан хогийн цэгт төвлөрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулсан. “Гялс цэвэрлэгээ” болон “Cleanup Mongolia-6” аянд Төрийн банкны 4000 орчим ажилтнаас гадна улс даяар 13,000 гаруй залуус эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд нэгджээ. Жил ирэх тусам “Cleanup Mongolia-6” арга хэмжээ өргөжин тэлж, энэ жил Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага хамтран оролцож буйгаараа онцлогтой юм. Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр иргэн бүрийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхэд уриалж байна. Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын үүрэг бус — хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлнэ. Өнөөдөр хийсэн зөв үйлдэл бүр маргаашийн цэвэр, эрүүл, тогтвортой орчны үндэс болно. Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Хөл бөмбөгийн талбайд/ Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний 09:00 цагт Бүртгүүлэх линк: forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8

ikon.mn · economy ru

Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өмчит компаниудын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах гэж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрөөс эхлээд миний бланк дээр УИХ-ын гишүүдийн хамт төрийн өмчит компаниудын төсөв, зардал түүний зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиглэлээр хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байна. Өнөөдөр бид зөвхөн улсын төсөв ярьдаг атлаа 100 их наядын балансын хөрөнгөтэй, 2025 оны аудитын тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй төрийн өмчит компаниудын асуудлыг ярьдаггүй. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Төрийн өмчит компаниудын нийт төсөв нь улсын төсвөөс хэд дахин давсан. Хэдхэн компанийн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор шийдэгддэг бүтэц байгаад байна. Үүнийг сүүлийн 10 жилээр төрийн өмчит компаниудын ашиг алдагдал, үйл ажиллагаа, ямар төсөл санхүүжүүлсэн талаар хянан шалгах түр хороо байгуулаад УИХ дээр сонсгол явуулна. Төрийн өмчит компаниудад 70 орчим мянган хүн ажиллаж байна. 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөв хөтөлбөр санхүүжүүлсэн. Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй байхын зовлон эдэлж байна. Аудитын 2025 оны тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгаа. Гэтэл 2012 онд улсын төсөв зургаан их наяд төгрөг байсан. Энэ бүгдийг заавал хянан шалгах түр хороо байгуулаад иргэдэд бодит мэдээлэл өгөх нь зөв. Төрийн өмчит компаниудаар дамжуулж улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нэрийдлээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Төрийн өмчит компанийн захирлууд нь сонгуульд дэвшээд унасан эсвэл МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн хүмүүс байдаг. Төрийн өмчит компаниудыг дагасан хулгай, хууль бус үйлдэл, санхүүгийн луйврыг зогсоож байж эрүүл нийгэм ярина. Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг төр өөрөө үйлдвэрлэж байна" гэв.

ikon.mn · economy ru

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ.

sonin.mn · economy ru

Б.Аз: Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоож байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт тавьжээ. Нэр бүхий компаниудад сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн ч 14 хоногийн дараа гүйцэтгэлийг шалгахад зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдсон байна. Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэв. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэх аж. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn · economy ru

₮15 сая хүртэлх цалинтай ажлын байруудад компаниуд хэнийг хайж байна вэ?

Компаниудын санал болгож буй ажлын байруудыг Nito.mn-с онцолж байна. Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ Nito.mn дээр ₮4 саяас дээш цалинтай 1,000+ ажлын байр бий. Тэдгээрт мэргэжилтнүүд, менежерүүд, гүйцэтгэх удирдлагуудыг хайж буй эрүүл мэнд, уул уурхай, байгаль орчин, тээвэр зэрэг 25 чиглэлийн ажлын саналууд багтаж байна. Энэ удаа компаниудын санал болгож буй өндөр цалинтай ажлын байр болон компани талаас хайж буй мэргэжилтний мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 1. Таван Богд Групп — Охин компанийн Гүйцэтгэх захирал Цалин: 12–15 сая ₮ Охин компанийн бизнесийн стратеги, санхүүгийн төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Бизнесийн өсөлт, ашигт ажиллагааг хангах, эрсдэлийг удирдах, багийг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Ажлын шалгуур Бизнесийн удирдлага, стратеги төлөвлөлтийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Гүйцэтгэх захирал, дэд захирал, эсвэл нэгжийн захирлаар таваас дээш жил ажилласан туршлагатай. Банк, ББСБ болон санхүүгийн үйлчилгээний салбарт ажилласан туршлагатай бол давуу талтай. Бизнесийн гэрээ хэлцэл хийх, эрсдэлийг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чадвартай. Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах 2. Топ Даймонд Дриллинг ХХК — Өрмийн мастер Цалин: 10–12 сая ₮ Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг ажиллуулж, ажиллагааг хянах, засвар үйлчилгээ хийх, аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй. Мөн өрөмдлөгийн ажлыг төлөвлөн, шаардлагатай материал, хэрэгслийг бэлтгэж, багийг удирдан ажиллана. Ажлын шалгуур Өрмийн мастерын чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай, мэргэжлийн сургалтад хамрагдсан байх. Аюулгүй ажиллагааны дүрэм, стандартын мэдлэгтэй. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, техникийн зураг, схем унших чадвартай. Ажлыг төлөвлөх, зохион байгуулах, багийг удирдах болон харилцааны ур чадвартай. Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах 3. Үлэмж ХХК — Ахлах эмч / Longevity & Lifestyle Medicine Цалин: 10–12 сая ₮ Урт наслалт, эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн эмчилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг клиникийн түвшинд удирдана. Өвчтөний эрүүл мэндийн үзүүлэлтэд үндэслэн хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулж, эмчилгээний стандарт, үйлчилгээний чанар болон багийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлнэ. Ажлын шалгуур Хүний их эмч мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, эмчээр ажилласан туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, олон улсын мэргэжлийн судалгаа, эх сурвалжийг бие даан уншиж, ойлгох чадвартай. Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай. Мэргэжлийн ёс зүй, харилцааны соёлтой, өвчтөнтэй итгэлцэл бий болгон ажиллах чадвартай. Нотолгоонд суурилсан анагаах ухаан, шинэ технологи, эмчилгээний аргачлалыг судалж, мэргэжлийн болон удирдах түвшинд хөгжих хүсэлтэй. Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах 4. Бороогоулд ХХК — Байгаль орчны хэлтсийн менежер Цалин: 9–10 сая ₮ Компанийн байгаль орчны бодлого, стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдана. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулж, холбогдох стандарт, хууль тогтоомжийн нийцлийг хангана. Мөн хэлтсийн баг, төсөв, тайлагналыг хариуцаж, төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Ажлын шалгуур Байгаль орчин, экологи, байгалийн шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр дээд боловсролтой. Уул уурхай, үйлдвэрлэлийн төслийн байгаль орчны менежментээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай. Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжийн гүнзгий мэдлэгтэй, олон улсын стандарт хэрэгжүүлсэн туршлагатай. Байгаль орчны үнэлгээ, мониторинг, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, эрсдэлийн удирдлагын мэдлэг, практик туршлагатай. Англи хэлээр мэргэжлийн түвшинд харилцах, техникийн тайлан, бодлогын баримт бичиг боловсруулах чадвартай. Баг удирдах, төсөв төлөвлөх, хянах, оролцогч талуудтай хамтран ажиллах туршлагатай. Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах 5. Тахилт Хайрхан Транс ХХК — Хүнд даацын машин тэрэгний жолооч Цалин: 9–10 сая ₮ Тавантолгой–Ханги чиглэлд давхар чиргүүлтэй шаланзаар нүүрсний уртын болон богинын тээвэр гүйцэтгэнэ. Автомашин, чиргүүлийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангаж, рейсийн бүртгэл болон холбогдох баримт бичгийг хөтөлнө. Ажлын шалгуур Мэргэшсэн жолоочийн болон Е ангиллын жолооны үнэмлэхтэй. Уртын болон богинын тээвэрт ажилласан туршлагатай. Давхар чиргүүлтэй шаланз жолоодож байсан туршлагатай. Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах. Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах Ажлын байр сонгохдоо юуг анхаарах вэ? Дээрх ажлуудын цалин, мэргэжлийн чиглэл, хариуцлагын түвшин харилцан адилгүй. Тиймээс зөвхөн цалингийн дүнгээр сонголт хийхээс өмнө дараах гурван асуултад хариулаарай. Миний туршлага нийцэж байна уу? Хийх ажил болон зайлшгүй шаардлагуудыг өмнөх туршлагатайгаа тулгаж хараарай. Ажиллах нөхцөл тохирох уу? Байршил, цагийн хуваарь, ээлж болон байгууллагын соёлын талаар тодруулаарай. Энэ ажилд би юугаараа хувь нэмэр оруулах вэ? Холбогдох мэдлэг, хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгээ CV-дээ ойлгомжтой тусгаарай. Та одоогоор ажлаа солихоор шийдээгүй байсан ч дараа дараагийн карьерын ямар боломжууд, ямар саналууд ирэхийг Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ Nito. mn -с харах боломжтой.

ikon.mn · economy ru

ХААН Банк ЕСБХБ-тай худалдааны санхүүжилтийн чиглэлээр шинэ түвшний хамтын ажиллагааг эхлүүллээ

ХААН Банк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай Баталгаажуулагч банкны гэрээ (CBA) байгуулж, энэ чиглэлд хамтран ажиллах Монголын анхны банк боллоо. Уг гэрээний хүрээнд ХААН Банк нь ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт оролцогч 100 гаруй улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагын худалдааны аккредитив, батлан даалтын аккредитив зэрэг худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдэд баталгаа гаргах боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдааны төлбөрийн эрсдэлийг бууруулж, гадаад түнштэйгээ илүү найдвартай төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ Олон улсын худалдаанд гадаад худалдан авагчийн төлбөрийн чадвар, найдвартай байдал нь экспортлогчдын хувьд бизнесийн чухал хүчин зүйл болдог. Шинэ зах зээлд нэвтрэх, эсхүл шинэ түнштэй анх удаа хамтран ажиллах үед талуудын төлбөрийн болон гүйцэтгэлийн эрсдэлийг бууруулах найдвартай санхүүгийн хэрэгсэл шаардлагатай байдаг. ХААН Банкны энэхүү шинэ үйлчилгээ нь Монголын бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад илүү уян хатан, найдвартай төлбөрийн нөхцөлөөр худалдаа хийх, шинэ зах зээл болон түншүүд татах, улмаар экспортын цар хүрээгээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хөгжлийг дэмжихэд чухал алхам болж байна. ХААН Банк, ЕСБХБ-ны урт хугацааны түншлэл ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү шинэ түвшний хамтын ажиллагааг ЕСБХБ-ны Монгол дахь салбарын 20 жилийн ойн үеэр эхлүүлж буйгаараа онцлог юм. Түүнчлэн 2026 онд ХААН Банк ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн “Монгол Улсын хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 16 дахь жилдээ дараалан шалгарсан нь хоёр байгууллагын урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааны илэрхийлэл болж буй. Ийнхүү Баталгаажуулагч банкны гэрээг байгуулснаар ХААН Банкны зүгээс Монголын бизнес эрхлэгчдийг дэлхийн зах зээлтэй холбох, экспортлогчдыг дэмжих, худалдааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийг дэмжих ажлууд шинэ түвшинд гарах юм. Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

ikon.mn · economy ru

О.Цогтгэрэл: ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй бол үзүүлээрэй

Ардчилсан Нам(АН)-ын дарга О.Цогтгэрэл Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хариу тайлбар өглөө. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа юм байна. Нэг нь төрөөс сохор улаан мөнгө ч аваагүй хэр нь яригдаж байхад нөгөөдөх нь АН-ын дарга, ТЭСО-гийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа нь шударга ёс юм уу. ТЭСО группийн хоёр цэцэрлэг 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна" хэмээн ярьсан. Үүний хариуд АН-ын дарга О.Цогтгэрэл "МАН-ын намайг өөрсдийнх шигээ авлигач, хулгайч болгож харагдуулах гэж хичээж байх шиг байна. Амжихгүй шүү гэдгийг чинь юуны өмнө хэлье. О.Цогтгэрэлд болоод ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Хувийн цэцэрлэгээс ашиг олдог бизнес байхгүй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас санхүүжилт аваагүй. Л.Энх-Амгалан сайдын 2022 оны зургаадугаар сарын 20-нд Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр топ-100 аж ахуйн нэгжийг цуглуулж мэдээлэл хийсэн. Энэ үеэр улсын цэцэрлэгийг дэргэдээ ажиллуулах бололцоог олгож өгөөч гэсэн. Улсын цэцэрлэг байгууллагын дэргэд ажиллахад томоохон аж ахуйн нэгжүүд байр саваар хангаж өгөөч гэдэг хүсэлтийг топ-100 аж ахуйн нэгжид тавьсан. Эхлээд Сонгинохайрхан дүүрэгт 55 дугаар улсын цэцэрлэгийн харьяа цэцэрлэг ТЭСО-ийн дэргэд байгуулагдсан. Улсын цэцэрлэгт үнэ төлбөргүйгээр байраа ашиглуулсан. Дараа нь тэр цэцэрлэг татан буугдаад үйлдвэрийн байранд шилжсэнтэй холбогдуулаад Хан-Уул дүүргийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэг одоо шинэ ажиллаж байгаа юм байна. Улсын цэцэрлэг учраас эрхлэгч, ажилтын улсаас томилдог. Данс тооцоо нь улсын цэцэрлэгийн дансаар гүйлгээ хийгддэг. Зөвхөн энэ цэцэрлэг ажиллуулахын тулд ТЭСО таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулсан. Тоног төхөөрөмж, хүүхдийн хоолны аяга тавгийг хүртэл стандартын дагуу ТЭСО үнэгүй ашиглуулж байгаа. Ном ёсоор яривал ТЭСО улсаас ашиглалтын түрээсийн зардал авах ёстой. Одоогоор 150 хүүхэд энэ цэцэрлэгт сурдаг. Тал орчим нь компанийн ажилтны хүүхдүүд, тал нь эргэн тойрны оршин суугчдын хүүхдүүд сурч хүмүүждэг. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлдэг газар нь үзүүлээрэй" гэв.

ikon.mn · economy ru

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлийнхээ 2026 оны наймдугаар сарын 26-ны дугаарт “Уурхайд эзлэгдэж, бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных” нийтлэлээ хүргэсэн. Нийтлэлийн үргэлжлэл болох “Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2 ” цувралыг хүлээн авна уу.

sonin.mn · economy ru

С.Амарсайхан: Хар тамхины ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, урлаг соёлын одод, төрийн өмчит компанийн захирлууд байгаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Монгол Улсад хар тамхи өнөөдөр цагаан нэртэй хар тахал болсон. Хүүхэд багачууд 100, 100 мянгаараа өртөж байна. Төв аймгийн Баян сумын албадан эмчилгээний төвд очиход тэнд буй 17 настай хүүхдээс чиний ард хэдэн хүүхэд байна гэж асуухад 200-300 хүүхэд хар тамхинд орсон гэж байсан. Өнөөдөр хар тамхи хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Үүнийг өнөөдрийн хууль сахиулах байгууллагын зарим ялзарсан, илжирсэн удирдлага, хурандаа, генералууд дарж ирсэн. Хар тамхитай тэмцэх төсвийг улсын төсвөөс зориуд хасаж ирсэн. Намайг ажлаа авахад бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд хар тамхины тест 24 ширхэг байна гээд шинээр тест авч өгөх цагдаагийн байгууллагаас хүсэлт ирүүлсэн. Хар тамхийг зориуд эзэнгүй болгож, албаны орон тоог хасаж, цаашилбал алба хаагчдыг чадавхгүй болгосон. Монгол Улс эхлээд дамжуулагч байсан бол хэрэглэгч болсон. Зүүн өмнөд Азийн улс орон Монголыг үйлдвэрлэгч болгохоор онилсон. Улсыг зориуд зохион байгуулалттай сүйрүүлэх асуудал бий. Үүний ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, тодорхой аж ахуйн нэгж компаниудын захирал, урлаг соёлын одод, төрийн өмчийн компанийн захирлууд байгаа. Хар тамхины хэргийг нуун дарагдуулж, цагдаагийн байгууллага дотроос хэргийг битгий мөрд, зогсоо, хаа гэдэг үүрэг өгч байна" гэв.

ikon.mn · economy ru

Дотоодын их дээд сургууль, коллеж төгсөгчдийн дийлэнх нь бизнес, удирдахуй, хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн байна

Боловсролын салбарын зарим тоон мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) -ноос танилцууллаа. 2025-2026 оны хичээлийн жилд: Ерөнхий боловсролын сургуулийг 189.6 мянган сурагч, Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг 20.6 мянган суралцагч, Их дээд сургууль, коллежийг 28.4 мянган оюутан тус тус төгссөн байна. 2025-2026 оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн байгууллагын төгсөгчдийн 55.1 хувь нь инженер, үйлдвэрлэл барилга угсралтын, 23.9 хувь нь үйлчилгээний чиглэлээр төгссөн байна. Дотоодын их, дээд сургууль, коллежийн төгсөгчдийн дийлэнх буюу 26.7 хувь нь бизнес, удирдахуй, хууль эрх зүй, 22.1 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 14.5 хувь нь боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшжээ.

ikon.mn · economy ru

OCHUN Finance ₮40 тэрбумын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож байна

Биржийн бус зах зээлд 3 удаа хаалттай хүрээнд бонд амжилттай гаргаж байсан туршлагатай OCHUN Finance хөрөнгийн зах зээлд дараагийн алхмаа хийж, 40 тэрбум төгрөгийн “OCHUN Актив ХБҮЦ”-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалгаа авч эхэллээ. Тус компани Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авсан бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 9 сарын 21-нд эхлэх гэж байна. OCHUN Finance-ийн 18 жилийн өсөлт OCHUN Finance нь амьдралд нийцсэн санхүүгийн шийдлээр харилцагчдынхаа хүсэл эрмэлзэл, зорилго төлөвлөгөөнд хөдөлгөөн оруулахыг зорьдог санхүүгийн байгууллага юм. 2008 онд “Очир Ундраа ОМЗ ББСБ” нэртэйгээр байгуулагдсан тус компани нь үндэсний томоохон группүүдийн нэг болох “Очир Ундраа” группийн хөрөнгө оруулалттай. 2000 онд байгуулагдсан Очир Ундраа групп өдгөө 20 гаруй охин компаниар дамжуулан бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. OCHUN Finance нь өнгөрсөн 18 жилийн хугацаанд ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаа болон тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажиллаж, өдгөө 120,000 гаруй харилцагч, 8 салбар, 80 гаруй ажилтантай санхүүгийн байгууллага болон өргөжжээ. Компанийн 2025 оны санхүүгийн үзүүлэлтээс харвал нийт хөрөнгө 134.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 47.7%-иар өссөн байна. Өөрийн хөрөнгө 71.8 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 45.5%-иар өсөж, 118.7 тэрбум төгрөг болжээ. Мөн 2025 онд OCHUN Finance 34.9 тэрбум төгрөгийн орлого, 15.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. “OCHUN Актив ХБҮЦ” ямар нөхцөлтэй вэ? “OCHUN Актив ХБҮЦ”-ны нийт татан төвлөрүүлэх дүн 40 тэрбум төгрөг бөгөөд нийт 400,000 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Үндсэн нөхцөл: Нийт дүн: 40 тэрбум төгрөг Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг Тоо ширхэг: 400,000 Хугацаа: 24 сар Жилийн хүү: 18.5% Хүүгийн төлөлт: Улирал тутам Үндсэн төлбөр: Хагас жил тутам Татвар -5.0% ХБҮЦ-ны суурь хөрөнгө “OCHUN Актив ХБҮЦ”-д зориулан бүрдүүлсэн зээлийн багцын нийт дүн 44.0 тэрбум төгрөг байна. Тус багц нийт 1,919 зээлийн гэрээнээс бүрдэх бөгөөд зээлийн барьцааны нийт үнэлгээ 97.6 тэрбум төгрөг байна. Ингэснээр барьцааны үнэлгээ нь бүрдүүлсэн зээлийн багцын дүнгээс 2.2 дахин өндөр байна. Анхдагч арилжаа 09 сарын 21-нд “OCHUN Актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 09 сарын 21-нд эхэлнэ. Та урьдчилсан захиалга өгөх бол доорх холбоосоор захиалга өгөх боломжтой. Урьдчилсан захиалга өгөх бол ЭНД ДАРНА уу. Үнэт цаасны үндсэн андеррайтераар “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК , биржээр Улаанбаатар Үнэт Цаас (UBX) хамтран ажиллаж байна. OCHUN Finance | ХБҮЦ Өсөлтийн дараагийн алхмаа хий.

ikon.mn · economy ru

"Yunex traffic" компанийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлэхээр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-т Герман улсын "Yunex traffic" компанийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэд Дэлхийн банкны дэмжлэгээр нийслэл хотын замын хөдөлгөөний удирдлагын системийг шинэчлэх төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Тус компани хотын замын хөдөлгөөний удирдлага, ухаалаг гэрлэн дохио, ухаалаг тээврийн системээр (Intelligent Transportation Systems)-ээр мэргэшсэн аж. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбон авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийж, автомашины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож байгаа зөрчилтэй автомашиныг илрүүлж буй. Одоо гадаадын мэргэжилтнүүд ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэх нь. Нийслэл хотын 2026 оны төсвөөс шүүхэд 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа авто замын уулзваруудыг камержуулах, нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийн нийт төсөвт өртөг 45.9 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд 9.3 тэрбумыг , энэ онд дамжуулан санхүүжих төсвийг 5.1 тэрбум төгрөгөөр баталжээ.

ikon.mn · economy ru

М банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор SUNMI Technology-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хонг Конг улсад зохиогдсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад М банк оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр М банк нь дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох SUNMI Technology болон тус компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч "Гэрэгэ ПОС" ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд дижитал худалдаа, ухаалаг төхөөрөмж зэргээр хамтран ажиллахаар болж байна. Ингэхдээ Sunmi-н технологийн шийдэл, зах зээлийн туршлага болон М банкны дижитал санхүүгийн чадавхыг хослуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, өргөн хүрээний бизнесийн экосистем бий болгохыг эрмэлзэж ажиллах юм. Арга хэмжээний үеэр М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн: "Бид олон улсын технологийн тэргүүлэгч компани SUNMI Technology-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн дижиталаар хүргэн ажиллаж байгаа бидний дараагийн алхам жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг илүү хялбар, хурдан болгох шинэлэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд чиглэж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна." гэж хэллээ. SUNMI Technology нь өөрийн олон улсын технологийн чадавхыг Евразийн орон нутгийн экосистемтэй холбож, хил дамнасан түншлэлийг зах зээлийн хамтын ажиллагаа болгон хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд шинэ түншлэлийнхээ хүрээнд Монголын зах зээлээс М банктай хамтран дижитал худалдаа, ухаалаг төхөөрөмжөөр хамтран ажиллах юм. SUNMI Technology компанийн Маркетинг хариуцсан захирал Сэм Сү: "Хонг Конг бол Хятад улс болон дэлхийн зах зээлийг холбох чухал гүүр бөгөөд “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалт нь бизнесүүдэд хамтын ажиллагааны томоохон гарц, боломж болдог. М банктай хийсэн манай хамтын ажиллагаа нь SUNMI-н Евразийн бүс нутаг даяарх тасралтгүй өргөжилтийн чухал алхам юм." гэв. Дэлхийн 150 гаруй улс оролцдог, олон улсын бизнес эрхлэгчдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, худалдааны үйл ажиллагааг дэмжих зорилготой “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалтад М банк оролцсоноор олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн тэлэлт зэрэг гаднын зах зээл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон үйл явдал боллоо. Мөн М банк банк жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зориулж кассын төхөөрөмжөөс эхлээд бизнесийн удирдлага, төлбөр тооцоо, банкны үйлчилгээ хүртэлх бүх хэрэгцээг нэг платформд багтаасан шинэ үеийн кассын цогц систем M business plus -г хэрэглээнд нэвтрүүлээд байна. М банкны талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай. SUNMI Technolgy-н талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай.

ikon.mn · economy ru

Тээвэр хөгжлийн банк CIPS-ийн шууд оролцогч банкны хувиар “CIFIT 2026” үзэсгэлэнд оролцож байна

БНХАУ-ын Шямэнь хотноо 2026 оны есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн (CIFIT 2026)-д Монгол Улсаас Тээвэр хөгжлийн банк оролцож байна. Олон улсын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “CIFIT 2026” үзэсгэлэнгийн хүрээнд хил дамнасан юанийн төлбөр тооцооны дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээнд 70 гаруй банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Тээвэр хөгжлийн банк нь CIPS буюу Юанийн банк хоорондын төлбөр тооцооны системийн Шууд оролцогч банкны хувиар тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн үеэр Тээвэр хөгжлийн банкны төлөөлөгчид олон улсын түнш банк, санхүүгийн байгууллагуудтай хоёр талт уулзалтууд хийж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын орчин, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжуудыг БНХАУ-ын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад танилцуулан ажиллаж байгааг онцлов. “CIFIT 2026” дахь энэхүү оролцоо нь Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын санхүүгийн харилцааг өргөжүүлэх, олон улсын банк, санхүүгийн сүлжээнд Тээвэр хөгжлийн банкны байр суурийг бэхжүүлэх, улмаар харилцагчдадаа хил дамнасан төлбөр тооцоо, санхүүгийн илүү шуурхай, үр ашигтай шийдлүүдийг хүргэхэд чиглэж байна. Дашрамд дурдахад, Тээвэр хөгжлийн банк нь 2025 онд Монгол Улсад төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт CIPS-ийн Шууд оролцогч болсон анхны банк бөгөөд энэхүү давуу тал нь хил дамнасан юанийн төлбөр тооцоог дундын банкаар дамжуулахгүйгээр шууд гүйцэтгэх шинэ боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр харилцагчид юанийн гүйлгээгээ илүү хурдан, хялбар, хэмнэлттэй гүйцэтгэхийн зэрэгцээ БНХАУ-тай хийх худалдаа, бизнесийн төлбөр тооцоонд олон улсын түвшний санхүүгийн дэд бүтцийг ашиглах боломжтой болсон билээ. Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

ikon.mn · economy ru

Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт

Цахим хэрэглээгээ илүү хялбар, хурдан, аюулгүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл залуусын өдөр тутмын цахим хэрэглээнд зориулсан Төрийн банкны виртуал карт таны сонголт байж чадна. Төрийн банк залуусын олон улсын болон дотоодын цахим төлбөр тооцоонд зориулсан аюулгүй байдал, картын нууцлалыг хангасан виртуал дебит картыг санал болгож байна. Төгрөгийн /MNT/ болон долларын /USD/ валютын сонголттой тус карт нь 2 жилийн хугацаатай ба интернэт худалдаа, цахим үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Худалдан авалтын өдрийн дээд лимит 10 сая төгрөг хүртэл бөгөөд АТМ болон салбараас бэлэн мөнгө авах боломжгүй тул цахим хэрэглээнд төвлөрсөн шийдэл юм. Картаа зөвхөн цахимаар захиалан авах боломжтой. Онлайн худалдан авалт, цахим үйлчилгээ, олон улсын төлбөр тооцоогоо бүгдийг нэг виртуал картаар шийдээрэй. Итгэл төгс Ногоон ирээдүй

ikon.mn · economy ru

Ариг банкны САЯТНУУД тодорсоор!

"Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой" хадгаламжийн урамшуулалт аяны 4-р шатны /08.01-08.31/ урамшууллын эзэд тодорч 2026.09.09-ний өдөр урамшууллаа гардан авлаа.  Энэ шатанд нийт 12 урамшууллын эзэд тодорсон бөгөөд:  5 сая төгрөгийн 1 харилцагч 1 сая төгрөгийн 3 харилцагч  500,000 төгрөгийн 5 харилцагч 300,000 төгрөгийн 3 харилцагч тус тус тодорлоо. IV шатны супер урамшуулал 5’000’000 төгрөгийн урамшууллын эзнээр тодорсон Д.Ариунбилэгийн сэтгэгдэл: “Яг азтан болдог өдөр их стресстэй явж байсан л даа. Гэтэл гэнэтхэн утас дуугараад тэгсэн харин азтан болсон гэдгээ сонсоод их гайхаж, балмагддаг юм билээ. Би залуу хүн учраас их бага гэлтгүй л хуримтлуулах нь ер нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Хуримтлуулсныхаа хүчинд одоо энд ингээд 5 сая төгрөгийн эзэн болчхоод зогсож байгаадаа их баяртай байна даа ххэ.”  IV шатны супер урамшуулал 500’000 төгрөгийн урамшууллын эзнээр тодорсон С.Тунгалагын сэтгэгдэл: “Бас их гоё мэдрэмж байдаг юм байна хүүхдүүд минь. Би чинь эхлээд юу ч мэдээгүй явж байгаад намайг ирээрэй гэхээр нь энд ирээд л 500,000₮-ийн эзэн болсноо мэдлээ ххэ. Тэгээд залуучууд, хүүхдүүддээ уриалж хэлэхэд хуримтлал гэдэг зүйл байх ёстой зүйл юм байна. Их бага нь хамаагүй гол нь дадал зуршил, санхүүгийн сахилга баттай болж ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийж буй хэрэг юм шүү дээ.” Та Ариг банкны Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Ховд, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад байрлах салбар нэгжид хандахаас гадна дор байрлах Qr кодыг уншуулан “Arig Online” аппликейшнийг татан МОНГОЛ ОРНЫ ХААНААС Ч ОНЛАЙНААР харилцагч болон хадгаламжаа нээгээд 50,000₮-өөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс сонгон жилийн 14%-16.5% хүртэлх өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэн урамшуулалд оролцон сар бүрийн урамшууллын эзэн болохоос гадна супер шагнал  буюу 100 сая₮-ийн эзэн болох боломжтой юм. Мөн төрсөн өдөр нь тохиож буй харилцагч бүрд нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх юм.  “Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:  24 цагийн туршид 7070-1001 дугаар  100say.arigbank.mn сайт  www.arigbank.mn/mn сайтаас болон өөрт ойр байрлах Ариг банкны салбаруудаас аваарай.   ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК

ikon.mn · economy ru

Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” ХХК БНСУ-ын “Elyon Tour & Home Shopping” компанитай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-ийн өндөр чанартай, Монгол улсын гарал үүсэлтэй ноолууран бүтээгдэхүүнийг БНСУ-ын хэрэглэгчдэд онлайн, тв худалдаа болон бусад борлуулалтын сувгаар албан ёсны эрхтэйгээр хүргэх боломж бүрдэж байна. Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, салбар яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан болон хоёр байгууллагын удирдлага, төлөөлөл оролцов. Талууд Монголын ноолуурын үнэ цэнэ, тогтвортой үйлдвэрлэл, үндэсний брэндийг олон улсын зах зээлд сурталчлан таниулах, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Энэхүү гэрээ нь Монгол Улсын ноолуурын салбарын экспортын боломжийг нэмэгдүүлэх, Ханбогд брэндийн Солонгос дахь зах зээлийн байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 몽골의 대표적인 캐시미어 생산기업인 한보그드 캐시미어(KHANBOGD CASHMERE) LLC가 대한민국 **“Elyon Tour & Home Shopping”**과 업무협약을 체결했습니다 이번 업무협약 체결식에는 몽골 식품·농업·경공업부 차관급 국무비서관 T. 잠발체렌, 해당 부처 정책이행조정국장 M. 돈독도르지, 몽골 대통령실 프로젝트·프로그램 조정 및 시민사회정책 자문위원 B. 자브흘란을 비롯해 양 기관의 주요 관계자 및 대표들이 참석했습니다. 이번 협력을 통해 한보그드 캐시미어의 고품질 몽골산 캐시미어 제품을 대한민국 소비자들에게 온라인, TV 홈쇼핑 및 다양한 유통·판매 채널을 통해 선보일 수 있는 기반이 마련되었습니다. 양측은 몽골 캐시미어의 가치와 지속가능한 생산, 몽골의 국가 브랜드를 국제시장에 널리 알리고 홍보하는 한편, 장기적인 협력 관계를 발전시켜 나가기로 뜻을 모았습니다. 이번 업무협약은 몽골 캐시미어 산업의 수출 기회를 확대하고, 한보그드(KHANBOGD) 브랜드의 한국 시장 내 입지를 강화하는 데 중요한 의미가 있습니다.

ikon.mn · economy ru

Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Засгийн Газар “БЛЭКРОК ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй "БлэкРок Файнэншиал Менежмент" компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

sonin.mn · economy ru

Худалдаа, хөгжлийн банк талархал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгаль орчны ногоон санаачилга, төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэх зорилготой төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний ногоон лаб” платформыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг санаачилгын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д төслүүдээ танилцуулж, олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан 43 байгууллага, оролцогчдод Ерөнхийлөгчийн Тамгын газраас талархал илэрхийллээ. Худалдаа, хөгжлийн банк нь “Ногоон банк” болох урт хугацааны стратегийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд ХХБ нь “Монголын байгалийн өв сан”, “Монголын бизнесийн зөвлөл” байгууллагуудтай хамтран “Үндэсний ногоон лаб” санаачилгыг дэмжин оролцсон юм. Мөн төслийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Рандолф Коппа нь урилгаар оролцож, Master Class – Investor Roleplay сургалт, хэлэлцүүлгийг удирдан явуулж, олон улсын хөрөнгө оруулалт татахтай холбоотой туршлага, мэдлэгээ хуваалцан төслийн оролцогчдод үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих зорилго бүхий энэхүү хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Худалдаа, хөгжлийн банк болон хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийллээ. Худалдаа, хөгжлийн банк нь цаашид ч Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт болон байгаль орчны эерэг нөлөө бүхий төслүүдийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах болно. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ikon.mn · economy ru

2026 оны наймдугаар сард инфляц улсын хэмжээнд 12.5 хувьтай гарлаа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. Инфляцын түвшин 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувь гарсны 46.9% буюу 5.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 13.3% буюу 1.7 нэгж хувь нь тээврийн бүлэг, 9.2% буюу 1.2 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 7.6 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна. Түүнчлэн улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 16% буюу 2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 35% буюу 4.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.

ikon.mn · economy ru

Тетрис компанийн анхааруулгын дараа Цагаан ордон “Build the Wall” тоглоомыг вэб сайтаасаа буулгажээ

The White House has removed a game called Build the Wall from its website after the company behind Tetris raised a warning. The Tetris-style title went up last week on a page of retro games promoting Trump's campaign program, built around the pledge to protect the border from illegal crossings. The game is no longer available on the site.

ikon.mn · economy ru

Банкны үйлчилгээг нэгтгэсэн шинэ үеийн кассын системтэй танилц

Бизнес эрхлэгчдийн өдөр тутмын ажил зөвхөн борлуулалт хийхээр дуусдаггүй. Борлуулалтаа хянах, бараагаа бүртгэх, төлбөр хүлээн авах, тайлангаа шалгах, баримт хэвлэх гээд хэд хэдэн төхөөрөмж, программ, үйлчилгээ ашиглах шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл M банк бизнес эрхлэгчдийн өдөр тутмын хэрэгцээг илүү хялбар, уялдаатай байдлаар шийдэх, таны бизнест хэрэгтэй бүхнийг нэг дор багтаасан M business plus -г танилцуулж байна. Төхөөрөмжөөс эхлээд бизнесийн удирдлага, төлбөр тооцоо, банкны үйлчилгээ хүртэлх бүх хэрэгцээг нэг платформд багтаасан энэхүү шийдэл нь бизнес эрхлэгчдэд өдөр тутмын ажлаа илүү хялбар зохион байгуулж, хамгийн чухал зүйлдээ буюу бизнесээ өсгөхөд илүү их цаг гаргах боломжийг бүрдүүлэх юм. Хэрэггүй төвөгтэй зүйлсийг хасаж, бизнест хэрэгтэй чухал зүйлсийг нэг дор нэгтгэсэн минимал, ухаалаг кассын системээр ажлаа ухаалгаар удирдаж, бизнесийнхээ дараагийн үе рүү шилжих алхмыг өнөөдрөөс эхлүүлээрэй. Захиалах

ikon.mn · economy ru