🇲🇳 Mongolia News

Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ?

Аяллын үеийн санхүүгийн зөвлөмж Гадаад улс руу аялахаас өмнө нислэгийн тийзээ худалдан авах, зочид буудлаа захиалах, аяллын хөтөлбөрөө төлөвлөхөөс гадна төлбөр тооцооны хэрэгслээ бэлтгэх нь чухал юм. Төлбөр тооцоогоо хялбар хийх, гэнэтийн зардлаа зохицуулах, мөнгөө аюулгүй хадгалах зэрэг нь ая тухтай, эрсдэл багатай аялахад хамгийн гол хүчин зүйл болдог. Олон улсад ашиглах боломжтой кредит карт гадаадад аялж явах үед санхүүгийн хэрэгцээгээ зохицуулахад тань туслах чухал хэрэгсэл болно. ЯАГААД КРЕДИТ КАРТ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ЗАХИАЛГА ХИЙХЭД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ Зочид буудал захиалах, такси дуудах, машин түрээслэх зэрэг зарим үйлчилгээнд кредит карт шаардагддаг. Мөн захиалгын барьцаа төлбөрийг түр түгжих шаардлага гардаг. Ийм тохиолдолд кредит карт ашиглах нь илүү тохиромжтой. ВАЛЮТЫН ХАНШ, ШИМТГЭЛЭЭ ТООЦООЛОХ Гадаад улсад төгрөгийн картаар төлбөр хийхэд ханшийн зөрүү болон гадаад гүйлгээний шимтгэл суутгагддаг. Харин ХААН Банкны ам.долларын кредит картаар төлбөр тооцоо хийснээр гадаад гүйлгээний шимтгэл төлөхгүй байх давуу талтай. ГЭНЭТИЙН ЗАРДЛАА ЗОХИЦУУЛАХ Аяллын үеэр төлөвлөөгүй зардал гарах, нислэг хойшлох, байрлах хугацаагаа сунгах зэрэг нөхцөл үүсэж болно. Ийм үед кредит картын боломжит зээлийн эрхээ ашиглан зардлаа зохицуулах боломжтой. Гэхдээ зарцуулсан дүнгээ эргэн төлөх хугацаа, нөхцөлийг урьдчилан тооцоолоорой. АЯЛЛЫН НЭМЭЛТ ХӨНГӨЛӨЛТ, ДАВУУ ТАЛУУД Кредит картын төрөл, нөхцөлөөс хамааран аяллын даатгалд хамрагдах, миль оноо цуглуулан урамшуулал авах, олон улсын нисэх буудлын лоунжаар үйлчлүүлэх эрх зэрэг нэмэлт давуу талуудыг эдлэх боломжтой. Тухайлбал, ХААН Банкны Platinum кредит карт нь гадаадад зорчигчдын даатгалтай, Diamond кредит карт нь олон улсын нисэх буудлуудын лоунжид зочны хамт үнэгүй нэвтрэх эрхтэй. Харин Travel кредит карт нь миль оноо хуримтлуулах, олон улсын АТМ-аас бэлэн мөнгө шимтгэлгүй авах боломжтой. Өөрт тохирох ХААН Банкны кредит картын төрлүүдтэй ЭНД дарж танилцаарай. АЯЛЛЫН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ? Карт тань олон улсад ашиглах боломжтой олон улсын карт мөн эсэх (Visa, UnionPay гэсэн тэмдэглэгээг шалгах) Картынхаа дуусах хугацааг шалгах. Шаардлагатай бол хугацаа дуусахаас өмнө шинэ карт захиалах. Кредит картын зээлийн эрх, өдрийн худалдан авалтын лимит болон олон улсын гүйлгээний шимтгэлээ шалгах. Энэ мэдээллийг ХААН Банкны албан ёсны вэбсайт ын картын хэсгээс авах боломжтой. Аяллын даатгал, лоунжид нэвтрэх эрх болон бусад хөнгөлөлт, үйлчилгээний нөхцөл байгаа эсэхийг шалгах. Картаа гээж үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд банканд хэрхэн мэдэгдэх, картаа хэрхэн шуурхай хаалгах талаар урьдчилан мэдэж авах. ХААН БАНКНЫ КРЕДИТ КАРТЫН ДАВУУ ТАЛ Байнгын болон цаг үеийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой. Төлбөрөө хугацаандаа бүрэн төлбөл бэлэн бус гүйлгээнд хүү тооцохгүй. Орлого, зарлагаа хянах, шинэ карт захиалах зэрэг кредит карттай холбоотой бүх үйлчилгээг Khan Bank аппликэйшнээр дэлхийн хаана ч авах боломжтой. Олон улсын цахим худалдааны гүйлгээний нэг удаагийн код (OTP)-ыг Khan Bank аппликэйшний Push notification-оор авах боломжтой. КРЕДИТ КАРТАА ОНЛАЙНААР ЗАХИАЛАХАД МАШ АМАРХАН ХААН Банкны харилцагчид хадгаламж болон цалин, бизнесийн орлогод суурилсан кредит картаас сонгон Khan Bank аппликэйшний Карт→Карт захиалах цэсээр дамжуулан онлайнаар захиалж, үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Аяллынхаа санхүүгийн бэлтгэлийг хангаж, өөрт тохирох кредит картаа захиалаарай. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ikon.mn · world

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөлөглөсөн онгоцыг хамгаалан ниссэн дуунаас хоёр дахин хурдан сөнөөгч онгоц “Еврофайтер”

ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөлөглөсөн МИАТ-ийн агаарын хөлгийг тус улсын агаарын хилд ормогц Германы Агаарын цэргийн хүчний “Eurofighter Typhoon” загварын хоёр сөнөөгч онгоц дагалдан нислээ.

sonin.mn · world

Исламын шашны ариун хот Меккад “ёс бус үйлдэл” гаргасан Бангладешийн хоёр иргэнийг цаазалснаа Саудын Араб зарлажээ

Исламын шашны хамгийн ариун газар гэгддэг Мекка хотын нэг сүмд “ёс бус үйлдэл” гаргасан үндэслэлээр Бангладеш улсын эрэгтэй, эмэгтэй хоёр иргэнийг цаазалснаа Саудын Арабын гадаад хэргийн яам Даваа гарагт зарлажээ. Цаазлуулсан хүмүүс нь Назрул Ислам Абдул Басир, Сити Ахтар нар байсныг мэдэгдэлд дурдсан байна. Бангладеш улсын эрх баригчид уг ялыг гүйцэтгэхээс өмнө ямар ч мэдэгдэл ирээгүйг батлаад Саудын Арабын талаас энэ талаар тодруулга хүсжээ. Саудын Арабын дотоод хэргийн яам Бангладешийн эдгээр иргэдийг "цаг хугацаа болон орон зайн ариун нандин байдлыг зөрчсөн, маш ноцтой бөгөөд хүнд хэлбэрийн үйлдэл" гаргасан хэмээн цаазлах болсон шалтгаанаа тайлбарласан байна. Ялыг холбогдох шатны шүүх гаргаж, эзэн хаан баталснаар өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Мекка хотын орчимд гүйцэтгэснийг уг мэдэгдэлд дурджээ. Саудын Араб нь цаазын ялыг хамгийн олноор гүйцэтгэдэг дэлхийн улсуудын нэг бөгөөд Эмнести Интернэйшнл байгууллагын хамгийн сүүлийн тоо баримтаар нэг жилийн дотор 356 гаруй хүн цаазалсан үзүүлэлтээр Хятад, Ираны дараа гуравдугаарт бичигдэж байна. Эх сурвалж: AFP

ikon.mn · world

ФИДИК гэрээний сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (International Federation of Consulting Engineers)-ноос 2017 онд шинэчлэн гаргасан ФИДИК-ийн загвар гэрээг хэрхэн ашиглах талаарх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН (BNP) болон ИСиВи Консалтанси (European Construction Ventures Limited) нар хамтран 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг барилга, дэд бүтцийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, ФИДИК загвар гэрээний хүрээнд маргаан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах болон арбитрын ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, “CCM Consulting” GmbH компанийн гүйцэтгэх захирал, зөвлөх инженер Маркус Тэйл (Dipl.-Ing.) болон BNP хуулийн фирмийн партнер Г.Батбаяр нар удирдан явууллаа. Энэхүү сургалтаар ФИДИК гэрээний бүтэц, талуудын эрх, үүрэг, эрсдэл хуваарилах, гэрээний загварыг зөв сонгож хэрэглэх, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэрэг практикт суурилсан мэдлэгийг авах боломжтойгоос гадна дотоодын хууль тогтоомжтой хэрхэн уялдуулж хэрэглэх талаар цогц мэдлэг олгодгоороо онцлогтой юм. Сургалтад амжилттай оролцсон оролцогчдод олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны магадлан итгэмжлэгдсэн ИСиВи Консалтанси (European Construction Ventures Limited)-ийн сертификат олгогддог. Тус хуулийн фирмээс санаачлан жил бүр зохион байгуулдаг сургалтаар зөвлөх инженерүүд, төслийн менежментийн багийн гишүүд болон хуульчид цуглаж ФИДИК гэрээний хэрэглээнд тулгарч буй асуудлуудын талаар санал зөвлөлдөж, туршлага солилцсоноор олон улсын зэрэглэлийн бүтээн байгуулалтын төслүүдэд бие даан, мэргэжлийн түвшинд оролцох боломжийг нэмэгдүүлж байна. Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл contact@bnp.mn цахим шуудангаар холбогдоно уу. Successful Completion of FIDIC Contract Training The FIDIC Contract Training, organized by ECV Consultancy Ltd. (UK) and conducted jointly by Batbayar and Partners LLC (Mongolia) and CCM Consulting GmbH (Austria), was successfully held on October 14–15, 2026. The training, delivered over a total of 16 hours, was presented by Dipl.-Ing. Marcus Theil, Managing Partner of CCM Consulting GmbH, a qualified engineer with over 30 years of experience in the construction and infrastructure sectors, including extensive international experience in contract management, claims consulting, adjudication and arbitration under FIDIC. He was supported by a partner of Batbayar and Partners LLC, a Mongolian legal and consulting firm, who delivered presentations focusing on the Mongolian legal environment, its specific regulatory requirements, and the practical applications in the context of FIDIC Contracts. Upon successful completion of the training, participants have received a certificate issued by ECV Consultancy Ltd., an internationally recognized and officially accredited training organization. The training provided practical knowledge and skills in understanding and applying FIDIC contract structures, identifying and allocating risks, selecting and using appropriate contract templates, and resolving contractual disputes. Representatives from companies actively engaged in large construction and infrastructure projects, including the Urban Planning and Research Institute, Mongoliantrans Line LLC, MCS Property LLC, MAK LLC, and Arig Gal JSC, participated in the training. For further information regarding the training, please email contact@bnp.mn

ikon.mn · world

Д.Мөнхбаатар: Ирэх оноос хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ

Өнгөрсөн онд нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, 4,000 өрхийн гэр, байшинг дулаалж, 27 хий цэнэглэх цэг байгуулжээ. Хийн түлшний шилжилтийг үргэлжлүүлэх эсэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж, ирэх оноос хийн түлшинд шилжих ажлыг үргэлжлүүлнэ. Хийн түлш нь тэсэрч, дэлбэрэх аюулгүй. 2026-2027 онд агаарын бохирдлыг дахин 5%-аар бууруулахаар тооцоолсон" гэлээ. Өнгөрсөн онд 35 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлсэн бол энэ онд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс хоёр зуухыг хийн түлшинд холбосон болохыг тэрбээр мэдээлэв.

ikon.mn · world

Зеленскийгээс өөр хүн Украины өмнөөс дайныг дуусгах яриа хэлэлцээнд оролцох цаг болсныг Трамп сануулав

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ Оростой хийж буй дайныг дуусгахын тулд Украины өмнөөс ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс өөр хүн яриа хэлэлцээнд оролцох тохиромжтой байж магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. "Магадгүй Зеленский яриа хэлэлцээнд оролцох өөр хүн олох цаг болсон байх" гэж Трамп хэлсэн байна. Тэрбээр өмнө нь аравдугаар сарын 10-ны өдөр ерөнхийлөгчөө солихыг Украины ард иргэдэд уриалж байсан удаатай. Трамп мөн АНУ-ын засаг захиргаа Украинтай тагнуулын мэдээлэл хуваалцсаар байгаа, дайн дуусах хүртэл АНУ-д "түр хамгаалалтын статус"-тайгаар оршин суухыг украинчуудад зөвшөөрөх боломжийг авч үзэх бодолтой байгаагаа энэ үеэр мэдэгджээ. Даваа гарагт бас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тагнуулын мэдээллээ Украины талтай хуваалцахыг хязгаарласан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Зеленский өмнө нь Оросын баллистик пуужингийн цохилтын талаар урьдчилан анхааруулга өгөхөө хэсэг хугацаанд зогсоосон гэж АНУ-ын засаг захиргааг буруутгаж байсан юм. Харин өчигдөр Узбекистанд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Рубио тагнуулын мэдээлэл солилцох үйл явцад "ямар ч завсарлага гараагүй" гэж мэдэгджээ. "Тэр эдгээр зүйлийг хаанаас олж сонссон, яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм зүйл ярьж байгааг би мэдэхгүй байна. Түүний анхаарах ёстой зүйл, мөн бидний анхаарахыг хүсэж буй зүйл бол энэ дайныг дуусгах явдал юм" гэж Рубио хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нарын харилцаанд сүүлийн өдрүүдэд хурцадмал байдал үүсээд байгаа. Энэ нь Трампын зүгээс Оросоос дизель түлш авах гэрээ байгуулахын тулд тус улсад ногдуулсан хоригийг цуцлах шийдвэр гаргасантай холбоотой байв. Даваа гарагт Орос улс Украины хэд хэдэн бүс нутагт эрчим хүчний байгууламж болон бусад дэд бүтцэд агаараас довтолсны улмаас дор хаяж 550,000 өрх цахилгаангүй болсныг Зеленский мэдээлжээ. "Оросын баллистик пуужингийн бас нэг халдлага өнгөрсөн шөнө хэд хэдэн ээлжээр явагдахад манай түншүүдээс дахиад урьдчилж мэдээлсэнгүй” гэж тэр сошиал хуудсандаа бичээд Украины агаарын хүчинд ирэх ёстой байсан пуужингийн тээвэрлэлт саатсаныг бас дуулгасан байна. Оросын батлан хамгаалах яам Киев хот болон түүний ойр орчмын бүс нутагт нийт 16 баллистик пуужингаар довтолсноо мэдээлжээ. Мөн бусад бүс нутгуудад 200 гаруй нисгэгчгүй онгоцоор довтолсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр Киев хотод 21 настай эмэгтэй амиа алдаж, өөр найман хүн шархаджээ. Үүнээс гадна Украины зүүн өмнөд хэсэгт орших ерөнхийлөгч Зеленскийн төрөлх хот болох аж үйлдвэрийн төв Кривий Рог хотод Оросын пуужингийн цохилтын улмаас дор хаяж хоёр хүн амиа алдсан байна. Украины зүүн хэсэгт орших Харьков мужид Оросын нисгэгчгүй онгоцны дайралтын улмаас зургаан хүн амиа алдсан тухай тус мужийн цэргийн захиргааны тэргүүн Даваа гарагт мэдээлжээ. Олег Синегубов "Амиа алдагсдын дунд гурван хүүхэд байна" гэж сошиал хуудсандаа бичсэн байна. Уг халдлага Харьков мужийн төвөөс баруун өмнө зүгт 30 орчим километрийн зайд орших Нова Водолага суурингийн төв хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Зеленский энэхүү халдлагыг "жинхэнэ харгис хэрцгий үйлдэл" хэмээн тодорхойлжээ. Эх сурвалж: Reuters

ikon.mn · world

Багануур, Багахангай чиглэлийн нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолыг өөрчлөв

Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг өөрчилжээ. НТБГ-аас мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээний Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн нийслэл хот талын эцсийн зогсоолыг аравдугаар сарын 23-ны өдрөөс “Тэнгэр плаза” байсныг “Чулуун овоо” болгон өөрчилж байна. Ингэснээр тус өдрөөс эхлэн Х:17, Х:18 чиглэлийн автобусны эцсийн буудал Чулуун овоо болж байна. Иймд иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх чиглэлүүдийн эцсийн зогсоолын өөрчлөлтийг анхаарахыг санууллаа. “Баянзүрх зорчигч тээврийн төв”-ийн гадна талбайн зогсоолын зай талбай бага, хот хооронд болон нийтийн тээврийн олон чиглэлийн автобус тус зогсоолд эцэслэн зогсдогтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх өөрчлөлтийг хийж байгааг тайлбарлав.

ikon.mn · world

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Бага наснаас ясны хөгжлийг дэмжиж, насанд хүрсэн хойноо бат бөх байдлыг нь хадгалах, улмаар ахимаг насанд сийрэгжилт, хугарлаас сэргийлэх шаардлагатай юм. Тиймээс ясны сийрэгжилтийн дэлхийн өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төвийн настны эмгэг судлалын эмч Н.Оюунтуяаг урьж, нас ахих үед ясны сийрэгжилт үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар ярилцлаа.

sonin.mn · world

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.

sonin.mn · world

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ

Япон улсын Айчи-Нагоя хотод болж буй “Айчи-Нагоя 2026” Азийн пара спортын наадмын паратаеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо.

sonin.mn · world

АЙЧИ НАГОЯ 2026: Уламбаярын Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Японд үргэлжилж байгаа Азийн пара наадмын таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд найман тамирчин өрсөлдөхөд У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялж, шигшээд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар алтан медаль хүртлээ. Ингэснээр Азийн пара наадмын эхний өдөр Монголын шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалиар одоогийн байдлаар медалийн чанараар наймдугаарт жагсаж байна.

ikon.mn · world

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр мордлоо. Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно. Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно. ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.

ikon.mn · world

Улаанбаатар хотын хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна

Нийслэлийн хэмжээнд цахилгаан хангамжгүй 2,021, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж эхэлжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байгаа аж. Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1,284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байгаа аж. Нийт 2,601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсөвт тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Энэ онд гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажилд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.

ikon.mn · world

Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж

Цахим худалдаа өргөжихийн хэрээр онлайн худалдан авалт, төлбөр тооцоотой холбоотой залилангийн эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа хэт хямд үнэ санал болгох, яаралтай төлбөр шаардах, хуурамч холбоос илгээх зэргээр иргэдийн итгэлийг урвуулан ашиглах тохиолдол гардаг. Иймд цахим орчинд худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэхдээ болгоомжтой хандаж, санхүүгийн мэдээллээ хамгаалаарай. 1. Хэт хямд үнэ санал болгож, төлбөрөө яаралтай шилжүүлэхийг шаардах “Хямдрал дуусах гэж байна”, “Цөөхөн үлдсэн”, “Одоо урьдчилгаагаа шилжүүлбэл барааг тань хадгалж өгнө” гэх мэтээр яаруулж байна уу? Түр азнаж, худалдагч болон цахим хуудасны мэдээллийг нягталж, барааны үнэ, хүргэлтийн нөхцөлийг шалгаарай. Мөн урьдчилгаа төлбөр шилжүүлэхдээ ихэд болгоомжлоорой. 2. Байгууллагын нэр, лого ашигласан хуурамч урамшууллаас болгоомжлох Аливаа байгууллага, банкны нэр барьсан “урамшуулал”, “сугалаа” гэсэн зар, мессеж ирсэн бол шууд итгэж болохгүй. Залилагчид аль нэг байгууллага, банкны нэр, лого, таних тэмдгийг ашиглан хуурамч холбоос дээр даруулж, нэвтрэх мэдээллийг тань авахыг оролддог. Мессэжээр ирсэн холбоосоор нэвтрэхийн оронд банкны албан ёсны аппликэйшнээр хандаарай. 3. Нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй байх Худалдагч, хүргэлтийн ажилтан эсвэл банкны ажилтан гэх хүн таны утсанд ирсэн нэг удаагийн баталгаажуулах код буюу 6 оронтой OTP кодыг асуувал огт өгч болохгүй. Энэ кодоор таны гүйлгээ, үйлдлийг баталгаажуулдаг тул бусдад дамжуулж ч болохгүй. Банкны ажилтан болон бусад хүн таны OTP кодыг асуусан ч бүү хэлээрэй. Кодоо бусдад өгснөөр өөрийн зөвшөөрөөгүй гүйлгээг баталгаажуулах эрсдэлтэй. 4. Мөнгө хүлээн авахын тулд хувийн мэдээллээ оруулахгүй байх Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүст “Төлбөрөө хийсэн, мөнгөө авахын тулд энэ холбоосоор орно уу” гэсэн мессэж ирсэн бол болгоомжлоорой. Залилан үйлдэгчид хуурамч холбоос ашиглан картын мэдээлэл, CVV код авахыг оролддог. Картын PIN, CVV/CVC болон OTP кодыг хэнд ч өгч болохгүй. Дансандаа мөнгө орсон эсэхийг банкны албан ёсны аппликэйшнээр шалгаж, зөвхөн гүйлгээний бодит төлөвт үндэслэн бараагаа хүлээлгэн өгөөрэй.

ikon.mn · world

ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

sonin.mn · world

АЙЧИ НАГОЯ 2026: Хаулетын Темирбек ХҮРЭЛ медаль зүүв

Японд үргэлжилж байгаа Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй. Тухайлбал паралимпын аварга У.Сүрэнжав, паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр, Хаулетын Темирбек нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид очсон билээ. Эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд есөн тамирчин өрсөлдөхөд К.Темирбек хүрэл медаль хүртлээ. Гэрэл зургийг Ж.Адилбиш Гэрэл зургийг Ж.Адилбиш Гэрэл зургийг Ж.Адилбиш Гэрэл зургийг Ж.Адилбиш Гэрэл зургийг Ж.Адилбиш Тэрбээр шөвгийн наймд Ираны тамирчин Мохаммадтаха Хассанпоурт дийлдсэн ч Афганистаны Хамраз Али Сажад, хүрэл медалийн төлөө Японы Мицүя Танакаг буулган авснаар Монголын багийн анхны хүрэл, хоёр дахь медалийн эзэн боллоо.

ikon.mn · world

Өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ: Г.Занданшатарыг гүтгэсэн С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг АТГ-т шалгуулна

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ Авлигатай тэмцэх газрын (АТГ) үүдэнд мэдээлэл хийж, үйлчлүүлэгчийнх нь нэр төр, алдар хүндэд халдсан гэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ.

sonin.mn · world

АЙЧИ НАГОЯ 2026: Тогтохбаярын Сувд-Эрдэнэ пара наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн V пара наадамд өнөөдөр эхэлсэн жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө шалгарч үлдсэн билээ. Тэрбээр алтан медалийн төлөө Японы тамирчин Хангаи Шизүкад вазари үнэлгээгээр дийлдсэнээр Азийн пара наадмаас Монголын багийн медалийн салхийг хагалж, мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд хүрлийг Казахстаны Альфия Тлеккабыл, Узбекистаны Бону Бабаева нар хүртсэн юм. Гэрэл зургийг Х.Мөнхбилэг Гэрэл зургийг Х.Мөнхбилэг Гэрэл зургийг Х.Мөнхбилэг Мөн эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ шагналт VII байр эзэллээ. Одоогийн байдлаар 12 улс ямар нэгэн медаль хүртсэнээс медалийн чанараар манай улс Тайланд, Вьетнамын хамт наймдугаарт жагсаж байна.

ikon.mn · world

Б.Амарсанаа: Шатахууны тонн тутмын үнэ 17.8%-ийн өсөлттэй дүнгээр импортоор орж ирсэн тул дотоодод үнийг нь нэмсэн байна

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ААН-үүд ямар үндэслэлээр шатахууны үнэ нэмсэн асуудлыг шалгахаар Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн эхний ээлжийн дүгнэлтийг танилцуулав. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа "Өмнөх шуурхай штабын ээлжит хуралдаанаар шатахуун борлуулдаг ААН-үүд шатахууны үнийг нэмсэн үндэслэлийг шалгаж, танилцуулах үүргийг өгсөн байдаг. Улмаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Урьдчилсан байдлаар шатахууны үнэ өссөн асуудал нь өнөөгийн цаг үе буюу олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар шатахууны үнэ өссөнтэй холбоотой байна. Монголчууд олон улсын биржээс үнээ тогтоож авч байгаатай холбогдуулан есдүгээр сард нэг тонныг 873 ам.доллароор АИ-92 бензинийг авдаг байсан бол аравдугаар сард нэг тонн тутмыг нь 1,063 ам.доллароор авч байгаа буюу 17.8 хувийн өсөлттэй үнээр импортоо хийж байгаатай голлон холбогдож үнэ өссөн байж болзошгүй байна. Гэхдээ дэлгэрэнгүй эцсийн мэдээллийг өгнө" гэлээ.

ikon.mn · world

"Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байгаа"

Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нарыг өөрчлөх гэж буй мэдээлэл гарчээ. Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Олон нийтийн дунд яригдаж буй хэн нэгнийг үндэслэлгүй халж, солих асуудал байхгүй гэдгийг мэдэгдье. Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй байгаа дарга нарын жагсаалт надад ирж байгаа. Гэхдээ хэн нэгэнтэй холбож, нэр цохсон жагсаалт ирээгүй. 2024 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчмаа барьж ажиллана. Сайн ажиллаж байгаа удирдлагуудад айх айдасгүй. Харин ажилдаа тааруухан байгаад нь шаардлагатай арга хэмжээг авна, ямар ч хайр байхгүй. Төрийн ажил учраас танил талын хүнээ татахгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

ikon.mn · world

Засгийн газар агаарын мега төсөл бус амьдралд наалдацтай шийдвэр гаргаж буйгаа үйлдлээрээ харуулав

Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, шатахууны хомсдол, эдийн засгийн хямралт нөхцөл байдлын эсрэг агаарын мега төслөөс ярихаас илүү иргэдийнхээ ахуй амьдралыг дэмнэж, хөдөлж, хөдөлмөрлөж байгааг нь урамшуулж, өрхийн үүдээр орох мөнгийг нэмэгдүүлэх бодитой бодлого зарласан Засгийн газар өрхийн үүдээр орох бодит мөнгөн урсгалыг түүхэнд байгаагүйгээр нэмж чадлаа.

sonin.mn · world

Б.Мөнхтамир: Шатахуунтай холбоотой хэрүүл маргааны 431, шаглаж зарсан 23 тохиолдол гарсан байна

Шатахууны нөөц болон газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир дараах байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний үлдэгдэл 22,000 тонн буюу 10 хоногийн хэрэглээ, Дизель түлш 108,000 тонн буюу 27 хоногийн хэрэглээ, АИ-95 бензиний хувьд 2,079 тонн 17 хоногийн хэрэглээ, Онгоцны түлш 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээтэй байна. Үндсэндээ Орос, Хятад болон гуравдагч улсаас авч байгаа шатахууны нийт хэмжээ 78,000 тонн байгаа бөгөөд эдгээрээс 38,000 тонн нь өнөөдрийн байдлаар орж ирснийг хэллээ. Түүнчлэн ойрын хугацаанд Хятад, Солонгос улсаас АИ-92 автобензинийг оруулж ирэх хэлцлүүдийг хийж байна. Энэ сарын сүүлээр Солонгосын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил үргэлжилж байгааг нэмж мэдээлэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "Шатахууны оочер дараалал үүсэж, газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан зарахтай холбоотой цагдаагийн байгууллагад үүсэж байгаа зөрчил, гэмт хэргийн мэдээллийг товч танилцуулъя. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн Ерөнхий Газарт 786 дуудлага мэдээлэл ирснээс давхардсан тоогоор 72, урьдчилан сэргийлж таслан зогсоосон 159 мэдээлэл байсан байна. Үүнээс шатахуунтай холбоотой хэрүүл маргааны 431, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээхтэй холбоотой 33, бусдын эрүүл мэндийн эсрэг 36, шатахууныг шаглаж зарсан 23 тохиолдол гарчээ. ЦЕГ-аас тухай бүрд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг дамлаж зарах үйлдэлтэй холбоотой зөрчилд иргэдийн гомдол мэдээлэлд үндэслэсэн арга хэмжээ авч ажиллаж байна" гэдгийг хэллээ.

ikon.mn · world

Төрийн байгууллагууд 2027 онд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад ₮26.4 тэрбум зарцуулна

Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоогоор УИХ-ын холбогдох байнгын хороод ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явуулаад байна. 2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.5 их наяд төгрөг байхаар Засгийн газраас оруулж ирсэн. Энэ нь нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 37.8 хувьтай тэнцэх дүн юм. Харин төсвийн урсгал зардал 33.5 их наяд төгрөг болж, 2026 оны төсвөөс 7.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. Төсвийн урсгал зардал дундаас "бараа үйлчилгээний бусад зардал"-д 713 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Тус ангиллыг дэлгэрүүлээд харвал төрийн байгууллагуудын бараа үйлчилгээний бусад зардалд 627.4 тэрбум төгрөг, сургалт дадлага бэлтгэлийн зардалд 59.7 тэрбум төгрөг, мэдээлэл сурталчилгааны зардалд 26.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Мэдээлэл сурталчилгааны зардал нь ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах байдлаар зарцуулагддаг зардал гэдгийг Сангийн яамнаас мэдээлж буй. Тэгвэл 2026 онд иргэдийн төлсөн татвараас мэдээлэл сурталчилгааны зардалд 17.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Энэ мөнгөн дүн 2027 онд 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсвийн төсөлд тусгажээ. 2027 оны төсвийн төсөлд дурдсанаар мэдээлэл сурталчилгааны зардлын 9.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 15.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргах юм байна. Харин 1.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн төсвөөс гаргахаар 2027 оны төсвийн төсөлд тусгажээ. "хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадоржийн ярьж байгаагаар "Мэдээлэл сурталчилгааны зардал нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зарцуулагддаг. Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар хууль сурталчлах хүрээнд энэ төрлийн зардлыг гаргах зохицуулалттай байдаг. Аль нэг төсвийн байгууллагаас энэ онд хууль сурталчлах хүрээнд ийм хэмжээний зардал гаргамаар байна гэсэн саналаа ирүүлдэг. Энэ саналын дагуу зардлыг төсөв тусгаж өгдөг. Мэдээлэл сурталчилгааны зардал байгууллага бүрд байдаггүй. Жишээлбэл УИХ-аас баталсан хуулиа сурталчлах хүрээнд зардлын саналаа ирүүлдэг. Харин Ашигт малтмал газрын тосны газарт ийм төрлийн зардал байдаггүй. Энэ төрлийн зардлын гүйцэтгэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг. 20 сая төгрөгөөс дээш гэрээ байгуулах хуулиар тендер зарлах учиртай байдаг" гэв.

ikon.mn · world

Зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажил 53 хувьтай байгааг мэдээлэв

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13 төсөл, арга хэмжээг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэж өгчээ. Үлдсэн хоёр төсөлд комисс ажиллуулах хүсэлт хүргүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувьтай байна. Мөн найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88 хувь, нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын 18.2 км авто замын ажил 53 хувь, таван дүүрэгт хэрэгжүүлж буй 43 км явган хүний болон дугуйн зам, байгууламжийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ. Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум , нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.

ikon.mn · world

Б.Түвшингийн ажил бүтэлгүйтлээр эхэлж, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж чадсангүй

УИХ дахь АН-ын бүлэг өглөө 10 цагаас хуралдхаар товлосон ч ирц нь хүрэхгүй есөн гишүүний ирцтэй хуралдаж чадахгүй гацаж байгаад 11 цагт 14 гишүүнтэйгээр ирцгүй хурал эхлүүлээд хаав.

sonin.mn · world