🇲🇳 Mongolia News

📰 Daily Digest — Mongolia
- A sports complex being built next to the Children's Palace is expected to open in June of next year. - Politicians are taking opposing positions on the 2026 budget amendment, making it the latest flashpoint in parliament. - Prime Minister N. Uchral defended the budget revision as a policy choice to direct money toward citizens and have the state carry the burden itself. - Around 2,300 soldiers and more than 500 students have signed up to volunteer in this year's harvest to help bring in the crops. - The road near Bayankhoshuu circle will be closed while crews complete base paving work, so drivers should plan alternate routes.

АТГ эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

sonin.mn · world ru

Т.Ням-Очир: Нийгэм эдийн засгийн үзүүлэлт багатай сурагчдын PISA үнэлгээний гүйцэтгэл ахисан

Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан.

Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч тус үнэлгээнд хамрагджээ.

Уг үнэлгээгээр Монгол сурагчдын байгалийн ухаан, математик, унших чадварын гүйцэтгэл Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын дунджаас доогуур хэвээр байгаа юм. Дөрвөн үзүүлэлтийн дунджаар 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.

Тэгвэл суралцагчдын нийгэм эдийн засгийн үзүүлэлт тус үнэлгээнд хэрхэн нөлөөлж буй талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.

Тэрбээр "Нийгмийн эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа буюу амьжиргааны түвшин сайтай өрхийн хүүхдүүдийн гүйцэтгэл ялгаатай байгааг харуулж байна.

Нийгэм эдийн засгийн хувьд давуу нөхцөлтэй суралцагчид тааламжгүй нөхцөлтэй суралцагчдаас 71 оноогоор илүү гарсан. OECD-ын тус үзүүлэлт 85 хувьтай байдаг. Хот хөдөөгийн ялгаа багассан үзүүлэлт ажиглагдаж байгаа.

Байгалийн ухааны үзүүлэлтээр нийслэл, аймгийн төв, сумын сурагчдын гүйцэтгэл ойртож ирлээ. Төрийн болон төрийн өмчийн бус сургуулиудын хоорондын ялгаа дээрх гурван чадвар дээр тэгш байдалтай байна.

PISA-2025 үнэлгээнд оролцсон улсуудын нийгэм эдийн засгийн үзүүлэлт буурсан. Гэхдээ Монгол Улсын хувьд нийгэм эдийн засгийн үзүүлэлт багатай сурагчдын гүйцэтгэл ахисан. Харин өндөр байгаа сурагчид үзүүлэлтээ хадгалсан.

Нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг байгалийн ухааны гүйцэтгэлээр нь аваад үзвэл нийслэлээс байршил алслагдах тусам гүйцэтгэл буурч байна. OECD-ын дунджаас дээгүүр байгаа гүйцэтгэлтэй суралцагчид нийслэл, аймгийн төвд сурч байна. 2022 оныг бодвол 2025 онд энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй.

Монгол Улсын хувьд сургууль доторх ялгаа нь сургууль хоорондын ялгаанаас өндөр хувьтай байна. Сургуулийн доторх ялгаа нь багш, менежменттэй холбоотой байх магадлалтай.

Суралцагчийн сайн сайхан байдал буюу сэтгэл ханамжтай байдлыг авч үзлээ. Энэ үзүүлэлтээр 2022 онд Монгол Улс өндөр байсан. 2025 онд эрэгтэй суралцагчдын сайн сайхан байдал 7.4 байсан бол 2025 он 8 оноо болж өссөн. Эмэгтэй суралцагчид 7 байсан бол 2025 онд 7.7 оноо болж өсжээ. Өөрөөр хэлбэл сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх магадлалтай" гэв.

ikon.mn · world ru

Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ

Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд санхүү, нийцлийн аудит эхлүүллээ.

Аудитын нээлтийг өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Баярсайхан хийж, шалгагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулав.

Тус аудитаар COP17 бага хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт, төсөвт тусгасан байдал, төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн санхүүжилт, зарцуулалтын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Аудитад COP17-г зохион байгуулах Үндэсний хороо, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагыг хамруулахаар төлөвлөж байна. Аудитын хүрээнд 2023-2026 онд дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн анхан шатны баримт, худалдан авах ажиллагааны гэрээ болон бусад холбогдох баримт материалыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгнө.

Аудитын нээлтийн үеэр шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, аудитын багтай хамтран ажиллахыг онцлон дурдлаа.

Эх сурвалж: Үндэсний Аудитын Газар

ikon.mn · world ru

БИ ТӨРӨХӨД БЭЛЭН ҮҮ? гэж асууж буй жирэмсэн ээж бүрд

Хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх, зүрхний цохилтыг нь сонсох, уулзах өдрөө догдлон хүлээх нь жирэмсний сар бүр тохиох шинэ мэдрэмж, шинэ баяр баяслыг авчирдаг.

Гэхдээ төрөх өдөр ойртох тусам ээжүүдийн сэтгэлд “Өвдөлт эхлэх үед би юу хийх ёстой вэ?”, “Эмнэлэг рүү хэзээ явах вэ?”, “Би хүүхдээ угтахад сэтгэл санаа минь бэлэн үү?” гэсэн олон асуулт төрдөг.

Дээр асуултын хариуг нэг дор өгөхөөр “ГАЙХАМШИГТ ТӨРӨЛТӨД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ” жирэмсэн ээжүүдэд зориулсан сургалт өдөрлөгийг Гурван Гал Нэгдсэн эмнэлэг болон Baby World брэнд хамтран 2026 оны 10-р сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Та сургалтад оролцсоноор:

1. Төрөлтийг таахын аргагүй зүйл биш, бэлдэж болох үйл явц

Төрөлт бүр өөр. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөх боломжгүй ч юу тохиолдож болохыг ойлгож, тухайн үед хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхээ мэдэж болно. Сургалт өдөрлөгийн үеэр мэргэжлийн эмч, эх баригч, зөвлөхүүд жирэмслэх үеэс төрөлт, төрсний дараах эх болон нярайн асаргаа хүртэлх хамгийн хэрэгтэй мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэнэ.

Жирэмсний үеийн сэтгэл зүй болон эрүүл зөв хооллолт

Төрөлт эхэлж буй шинж тэмдгүүдийг ялгаж ойлгох

Эмнэлэгт хэзээ очихоо мэдэх

Төрөх үеийн амьсгал болон өвдөлтөө зохицуулах аргууд

Төрөлтийн өмнөх айдас, түгшүүрээ зохицуулах зөвлөгөө

Төрсний дараа өөрийн бие болон нярайгаа хэрхэн асрах талаарх ойлголт нэг дор сурч, мэдэж авах болно.

2. Сонсохоос гадна асууж, ярилцаж, оролцож суралцана.

Ээж бүрийн жирэмслэлт, биеийн онцлог, санаа зовж буй зүйл өөр. Тиймээс эвэнтийн үеэр оролцогчид асуултаа мэргэжлийн сэтгэл зүйч болон эрүүл хооллолтын зөвлөх болон бусад мэргэжилтнүүдээс ойлгоогүй зүйлээ тодруулах боломжтой. Ингэснээр та зөвхөн онолын мэдээллээс гадна төрөх өдөр ойртоход юу бэлдэх, ямар дарааллаар ажиллах, хэнээс тусламж авахаа илүү тодорхой мэдэж чадна.

3. Ээж ганцаараа биш хамтрагчтайгаа бэлдэх

Хүүхэд төрөх нь зөвхөн ээжийн бус, гэр бүлийн амьдралд тохиох том өөрчлөлт юм. Жирэмслэлтийн үе болон төрсний дараах өдрүүдэд хамтрагчийн тайван, зөв дэмжлэг ээжид үнэтэй тус болдог. Тиймээс хамтрагчтайгаа оролцож хамтдаа чухал үедээ бэлдэж суралцана.. Хамтрагч болон гэр бүлийн гишүүд:

Ээжийг сэтгэл зүйн хувьд хэрхэн дэмжих

Төрөлтийн үед ямар тусламж үзүүлэх

Төрсний дараах ачааллыг хэрхэн хуваалцах

Нярайгаа угтах гэр бүлийн бэлтгэлээ хэрхэн хангах

талаар хэрэгтэй ойлголт авах боломжтой.

“ГАЙХАМШИГТ ТӨРӨЛТӨД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ” Жирэмсэн ээжүүдийн эвэнт

Өдөр: 2026.10.10-нд

Байршил: Astory Event Hall /БГД, 26-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 31 тоот/

Тасалбарын үнэ:  ̶1̶4̶9̶,̶9̶0̶0̶₮̶ ➔ 99,900₮

Тасалбар захиалах: [babyworld.mn/products/baby-world-event]

Онцлог: Жирэмсэн ээжүүд маань халамжит нөхрийнхөө хамт хосоороо оролцох бүрэн боломжтой.

ikon.mn · world ru

PISA: Монгол сурагчдын математик, унших чадварын гүйцэтгэл тогтвортой хадгалагдсан. Гэвч OECD-ын дунджаас доогуур хэвээр байна

Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан.

Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч тус үнэлгээнд хамрагджээ.

Үр дүнг нь өнөөдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.

Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо

OECD-ын дундаж үнэлгээ оноо 463

Азийн дундаж оноо 439

Монгол Улсын оноо 419

2022 онд математикийн гүйцэтгэлээр Монгол Улсын суралцагчдын оноо 425 байсан бол 2025 онд 419 болжээ. Математикийн хичээлийн гүйцэтгэл 91 улсаас 49 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна.

Унших чадварын гүйцэтгэлийн оноо

OECD-ын дундаж оноо 461

Азийн дундаж оноо 413

Монгол Улсын оноо 374

2022 онд уншаад ойлгох чадварын хувьд Монголын суралцагчдын оноо 378 байсан бол 2025 онд 374 болжээ. Өөрөөр хэлбэл 2022 оны гүйцэтгэлээ хадгалсан байна. Дэлхийн хэмжээнд 2022 оныг 2025 онтой харьцуулбал PISA үнэлгээнд хамрагдсан нийт улсын 4/3 нь уншаад ойлгох чадварын гүйцэтгэл буурсан.

Гэхдээ яаран, өнгөц унших хандлагатай сурагчдын эзлэх хувь 8.6 хувь байсан бол 10.1 хувь болж өсжээ. Дижитал уншлагад шилжиж байгаа нь сурагчдыг нарийн төвөгтэй мэдээлэлд гүнзгий төвлөрч ажиллах чадварт нөлөөлж байж болзошгүй.

Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо

OECD-ын дундаж 482

Азийн дундаж оноо 440

Монгол Улсын оноо 424

Байгалийн ухааны гүйцэтгэлээр Монголын суралцагчдын оноо 2022 онд 412 байсан бол 2025 онд 424 болж өссөн. Тус үзүүлэлт дээр үсрэнгүй амжилт үзүүлсэн 10 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн байна.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын орны сурагчдын 46 хувь нь мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгаж, нийтлэг ойлголт таамаглалаас илүү нотолгоонд тулгуурладаг. Харин Монголын суралцагчдын 48 хувь нь ингэж ажилладаг гэжээ. Гэхдээ эх сурвалжийг шалгадаг ч эцсийн дүндээ шинжлэх ухааны нотолгооноос илүүтэй нийтлэг ойлголтод найддаг сурагчдын тоо буураагүй байгаа.

Математик, унших чадварын гүйцэтгэл тогтвортой хадгалагдсан. Гэвч энэ гурван чиглэлийн гүйцэтгэл OECD-ын орнуудын дунджаас доогуур хэвээр байна. Энэ нь сурагчдын унших, математик, байгаль ухааны суурь ур чадварыг цаашдаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байгаа" гэв.

ikon.mn · sports ru

"Хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол бүртгэгдээд байна"

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэх болсонтой холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дараах мэдээллийг өглөө.

Тус яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа “2026 он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдсэн.

Энэ болгон дээр аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээ авч байгаа.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх болсон шалтгааныг судалж байгаа. Баавгайн анхаарлыг татах зүйл юу байв, тухайн газарт идэш тэжээл болдог ургамал, жимс ургасан уу эсвэл хулгай анчид, самар жимс түүж байгаа иргэд олон байгаагаас амьдардаг газраасаа дайжсан уу гэдгийг судалж байна.

Иргэдэд хүргэх зөвлөмжөө яам, орон нутгийн захиргааны пэйжээр хүргэж байгаа.

Баавгай нь хоол тэжээл, ус хайх үедээ хүн амьдардаг газар, малын бэлчээр болон суурьшлын бүсэд ойртох тохиолдол байдаг. Ялангуяа хоол тэжээл хомсдох, ган, түймэр зэрэг нөхцөлөөс гадна малын сэг зэм, хүнсний хаягдал зэрэг нь баавгайг айл, суурин газар руу татах шалтгаан болдог” гэлээ.

ikon.mn · world ru

"Нийгэм, эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөлд суралцдаг суралцагчийн гүйцэтгэл ахисан бол давуу боломжтой сурагчийнх ерөнхийдөө өөрчлөгдөөгүй"

"PISA 2025" сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс хоёр дахь удаагаа хамрагдсан. Үнэлгээний тайланг Франц улсын нийслэл Парис хотоос дэлхий даяар нэгэн зэрэг албан ёсоор зарлаж байна.

Энэ үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Боловсрол, ур чадварын салбарын Захирал Андрес манай улсын ерөнхий амжилтын талаар тоймлосныг хүргэж байна.

Тэрбээр "2022-2025 оны хооронд дэлхийн ихэнх сурагчдын унших чадвар, математикийн гүйцэтгэл буурсан бол монгол сурагчдынх тогтвортой хадгалагдсан байна. Мөн монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оныхоос дээшилсэн байна.

Суралцагч бүр PISA үнэлгээний суурь түвшин буюу 2-р түвшинд хүрч чадвал Монгол Улсад 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой

Стэнфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор хэрэв монгол суралцагч бүр PISA үнэлгээний суурь түвшин буюу 2-р түвшинд хүрч чадвал энэ нь Монгол Улсын хувьд өндөр зорилт хэдий ч өнөөгийн сурагчдын ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд Монгол Улсад 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой юм.

177 тэрбум ам.доллар газрын хэвлийгээс бий болохгүй энэ бол монгол сурагчдын эзэмшиж буй чадвараас, багш нар тэд нарыг ямар хүн болгон төлөвшүүлж байгаагаас бий болох үнэ цэнэ юм. Залуу үе сургуулиа төгсөхдөө гэрчилгээ, дипломоос гадна орчин үеийн эдийн засаг нийгэмд бүрэн дүүрэн оролцох мэдлэг чадвар, өөртөө итгэх итгэлтэй болсон цагт ийм боломж бодитоор бүрдэх учиртай.

Монголын 10 суралцагч тутмын 7 нь багш нар нь суралцах үйл явцад нь чин сэтгэлээсээ анхаарч шаардлагатай нэмэлт дэмжлэг үзүүлдэг гэж хариулсан байна.

PISA-н үр дүнгээс харахад монголын олон сурагч өргөн хүрээний сэдвийг сонирхдог сониуч зан чанартай бөгөөд хичээл зүтгэл гаргавал өөрийн чадвараа хөгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг аж.

Тэд суралцах үйл явцдаа эзэн болж өөртөө зорилго тавин суралцах замналаа өөрсдийн идэвх чармайлтаар бүтээж байна. Эдгээр нь ирээдүйн амжилтыг бүтээх чухал чанар юм.

Монгол Улсын үзүүлсэн ахиц дэвшил нь дэлхийн олон улсад хүүхэд ямар сургуульд суралцах нь түүний гэр бүлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарсан хэвээр байна. Харин монгол улсад үүнээс өөр дүр зургийг харж болно. 2022-2025 оны хооронд монгол улсын нийгэм эдийн засгийн харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд суралцдаг суралцагчдын гүйцэтгэл ахисан бол давуу боломжтой сурагчийнх ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна.

Боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулах нь монгол улсын боловсролын салбарын чухал зорилтын нэг байсаар ирсэн бөгөөд энэ чиглэлд бодит ахиц гарсныг дээрх үр дүн харуулж байна.

PISA-н үр дүнгээс харахад Монгол Улсад сургуулиуд хоорондын нийгмийн ялгарал бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Мөн нийгэм эдийн засгийн боломж харьцангуй хязгаарлагдмал орчинд үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд боловсролын хүний нөөцийн хомстолт төдийлөн өртөөгүй байна" гэв.

ikon.mn · world ru

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Н.Учралын Засгийн газар огцорсноор бензин тогтворжиж, үнэ буурна гэсэн юм хаана байна? Би хармаар байна. Үндэслэлээ харахгүйгээр хөнгөн хандмааргүй байна

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэвлэл мэдээллийнхэн их ярьж байна. Ардчилсан нам өргөн барьсан юм уу? Өргөн барьсан бол би хармаар байна.

sonin.mn · world ru

Философич С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчид цагдан хориог цуцлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авсангүй

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг энэ сарын 2-нд гаргаад буй.

Тодруулбал тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрийн шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

ikon.mn · world ru

"Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Төсвийн зардлыг нэмбэл инфляцыг хөөргөж, урт хугацаандаа эдийн засгаа хохирооно"

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос 2026 оны хагас жилийн тайлангаа "Шоконд бэлэн үү" сэдвээр танилцууллаа.

Тухайлбал гадаад нийлүүлэлтийн эрсдэлийн талаар МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Орос, Украины дайнтай холбоотойгоор Украины хилээс 2,500 километрийн дотор байгаа газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг ямар нэгэн хэмжээгээр бөмбөгдсөн, сүйтгэсэн. Үүнээс улбаалж Оросын Холбооны Улс(ОХУ)-д газрын тос боловсруулах өдрийн хүчин чадал нь 28 хувь буурч, 89 мужийнх нь 58-д шатахууны хязгаарлалт хэрэгжиж байна. Дам нөлөө нь манай улсын иргэд 7-8 дугаар сард мэдэрсэн.

Монгол Улсын эдийн засаг дизель дээр суурилдаг. Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход дизель хэрэгтэй. Уурхайн машин механизм ажиллуулах, олборлох, тээвэрлэхэд дизель түлш ашиглана. Ургац хураах цаг болж байна, ялгаагүй л дизель хэрэгтэй. Дизель түлш тасалдах, үнэ нь өсөх тохиолдолд эдийн засагт томоохон цохилт болох эрсдэл бий. Та бүхний мэдэж байгаачлан зарим аймаг суманд мал махаа тээвэрлэх боломжгүйд хүрч байснаас улбаалан нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөн. Махны үнэ бол хэрэглээний үнийн багцад өндөр хувь эзэлдэг.

Түүнчлэн Ормузын хоолой буюу Персийн буланд хязгаарлалтууд бий болсон. Ормузын хоолойн хөлөг онгоцны тээвэрлэлт 90 хувь буурсан. Энэ бүс нутагт газрын тос боловсруулах үйлдвэр хамгийн олон байдаг. Түүхий эдээс гадна боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн энэ бүс нутгаас ирэх боломжгүй болоод байгаа. Эндээс хэрэглээний дийлэнх бүтээгдэхүүнээ авдаг Зүүн Өмнөд Азийн орнууд, Зүүн Азийн орнууд, Хятад, Япон, Солонгост нөлөөлөл хамгийн их учирлаа. Өмнө нь үнэтэй ч гэсэн Солонгос, Хятадаас авах боломжтой байсан бол геополитикийн талаас л дэмжиж манай улсад шатахуун нийлүүлэхгүй бол өөрсдөд нь эрсдэлтэй нөхцөл үүссэн.

Дэлхийн шатахууны нийт нөөц цөөхөн долоо хоногийнх үлдсэн гэж Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп наймдугаар сард мэдэгдсэн.

Дэлхий нийтээрээ нөхцөл байдал ийм байхад энэ оны эцэс, ирэх оныг амархан даваад гарах шинж алга. Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Инфляц өндөр байх нөхцөл үүссэн. Гэтэл ийм байхад төсвийн төсвийн зардлыг 28 хувь нэмбэл гал дээр тос нэмсэнтэй адил болж, иргэдийн амьжиргааг хүндрүүлнэ.

Монголбанкны судалгаагаар төсвийн зардлыг 10 хувь нэмэхэд Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ийг урт хугацаандаа гурван хувь бууруулна гэсэн дүгнэлт бий. Хэрэв төсвийн зардлыг 28 хувь нэмбэл урт хугацаандаа ДНБ-ийг 10 нэгж хувиар буулгах сөрөг үр дагавартай" гэлээ.

Тэгвэл төсвийн зардлыг өсгөсөн тохиолдолд эдийн засагт ямар үр нөлөө учирдаг талаар "Төсвийн зардлыг нэмчхээр Монголбанкнаас инфляцыг өсгөхгүйн тулд бодлогын хүү зэрэг хэрэгслүүдээ чангалдаг. Банкны зээлийн хүүгийн түвшин нэмэгдэхээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа хумьж, эдийн засагт сөрөг нөлөө учирдаг. Богино хугацаанд инфляц хөөргөдөөд, урт хугацаандаа эдийн засгаа хохироодог үйл явц болдог тул бодлого боловсруулагчид төсвийн төслийн батлахдаа бодолцож үзэх байх гэж найдаж байна" гэж тайлбарлалаа.

ikon.mn · economy ru

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

sonin.mn · world ru

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгайтай тааралдвал 72720303, 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдээрэй

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байна.

2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай (Ursus arctos) орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Хамгийн сүүлд буюу гурав дахь тохиолдол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд бүртгэгдсэн байна.

Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Баавгайтай таарсан тохиолдолд:

Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 72720303

Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар

ikon.mn · world ru

Өнөө шөнө Туул голын хөндий дагуу 0...-2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Есдүгээр сарын 8-ны шөнө үүлшинэ, ихэнх хэсгээр +3...+5 градус дулаан байх ч Туул голын хөндий дагуу 0...-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Маргааш өдөр буюу 9-нд Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. +15...+17 градус дулаан байна.

Хүйтэрч хонох тул өглөө дулаан хувцаслахыг зөвлөв.

ikon.mn · sports ru

Ч.Сосорбарам: Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа нь санхүүгийн данс алдагдалтай гарахад нөлөөллөө

Банкны салбарын 2026 оны эхний хагас жилийн тойм мэдээллийг Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр танилцууллаа.

2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэсээ 25 хувь өсөж, 28.2 их наяд төгрөг болжээ.

МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Иргэд хугацаагүй хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдсэн. Валютын хадгаламж буурч, төгрөгт итгэх итгэл сайжирсан. Үүнд төгрөгийн бодит өгөөж эерэг байсан нь нөлөөллөө. Гэхдээ цаашид инфляц энэ хэвээрээ өсвөл хадгаламжийн бодит өгөөж буурах, магадгүй сөрөг болох эрсдэл бий. Энэ тохиолдолд долларжих үзэгдэл гарах эрсдэл байгааг төр засгийн зүгээс анхаарч долларын харилцах хадгаламжийг хадгаламжийн даатгалаас чөлөөлөх арга хэмжээ авч, эдийн засаг долларжих үзэгдлээс сэргийлэх хэрэгтэй" гэлээ.

Түүнчлэн системийн таван банкны үзүүлэлтийн талаар тэрбээр "Нөлөө бүхий таван банк нь активын 80-аас дээш хувийг бүрдүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд системийн нөлөө бүхий таван банкны актив 25 хувь нэмэгдлээ. Энэ дундаа Хаан, Голомт банкны актив 31-33 хувиар нэмэгдсэн" гэв.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар МБХ-ны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам "Монгол Улсын эдийн засаг 2026 оны хоёрдугаар улиралд 7.7 хувь өслөө. Энэ өсөлтийн 3.9 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн. Мөн уул уурхайг дагаад тээвэр ложистикийн салбар өсөв. Хөдөө аж ахуйн салбарын тухайд найман улирлын дараагаас сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ.

2026 оны хоёрдугаар улиралд экспорт 58 хувь нэмэгдэхэд нүүрс, зэс, хөдөө аж ахуйн боловсруулсан дайвар бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөллөө. Харин импортын тухайд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас 11 хувь нэмэгдлээ. Дурдсан хугацаанд гадаад худалдаа 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан.

Төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарсан. Урсгал дансны алдагдал буурсан ч Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа нь санхүүгийн данс 126 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн.

Төсөв энэ оны хоёрдугаар улиралд 2.1 их наяд төгрөг буюу "КОВИД-19"-ийн үеийн алдагдалтай тэнцэж ирлээ. Төсвийн татварын орлого өмнөх жилийн мөн үеэс 10 хувиар нэмэгдсэн. Харин урсгал болон хөрөнгийн зардал 20 хувиар нэмэгдсэн нь төсвийн зарлага өсөхөд гол нөлөөг үзүүлж, тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа" гэж танилцуулав.

ikon.mn · world ru

Монголын Хөрөнгийн Бирж дээр Сэндли 3.0 бонд амжилттай гарч, эрэлт ихтэй хаагдлаа

“Сэндли ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй гаргаж буй Сэндли 3.0 бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлт өнөөдөр боллоо. Энэ оны Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн өндөр өгөөжтэй бонд гэж нэрлэгдэх Сэндли 3.0 бонд нь нийт 120,000 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгож, 12 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

Сэндлигийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү нь 19 хувь, хүүг 3 сар тутамд олгох бөгөөд нээлттэй бүтээгдэхүүн учраас татвар нь 5% байгаа гэдгээрээ давуу талтай юм.

Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг тус компани бизнесийн болон ногоон зээлд зарцуулахаар төлөвлөжээ.

“Сэндли ББСБ” ХК-ийн нээлттэй бондын андеррайтераар салбартаа нэр хүнд бүхий “Өлзий энд Ко капитал”, “Голомт капитал”, “Райнос инвестмэнт” нар тус тус хамтран ажилласан байна. Цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд, бондын андеррайтераар ажилласан үнэт цаасны компаниудын болон “Сэндли ББСБ” ХК-ийн удирдлагууд оролцлоо.

“Сэндли ББСБ” ХК нь финтек технологид суурилсан “Sendly” гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны тавдугаар сард амжилттай эхэлж, өдгөө АНУ, австрали, япон, европын холбооны 27 улсад амьдарч буй монголчууд хормын дотор, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн монголын анхдагч компани юм.

Тус байгууллагын хамт олон 2023, 2025 онуудад  Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй бондоо олон нийтэд санал болгож, нийт  18.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сэндли 1.0, 2.0 бондуудаар татаж нийт 6.1 тэрбум төгрөгийн хүүг хөрөнгө оруулагч нарт олгосон байна.

ikon.mn · sports ru

"Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутаг руу бензиний хангалтыг сайжруулах хүрээнд ажиллаж байна"

Шатахууны шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж, автобензиний нөөцийг танилцууллаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 Шатахуун Түгээх Станц (ШТС)-руу 2,000 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн, орон нутгийн 84 ШТС-руу 1,038 тонн автобензинийг түгээсэн байна.

Энэ талаар Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Хөдөө орон нутгийн хангалтыг сайжруулах хүрээнд ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар 12 суманд газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа автобензин хомсдолтой байна гэх мэдээллийн дагуу өнөөдөр 12 сум руу ачилтыг гаргана.

Улсын хэмжээнд орон нутгийн нөөцийг хэвийн болгох зайлшгүй шаардлагатай. Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдолтой улсын хэмжээнд орон нутгийн бензиний нөөцийг хэвийн болгох зорилготой ажиллаж байна" гэлээ.

"Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа"

Үргэлжлүүлэн "Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон холбогдох улсаас бүтээгдэхүүн авах яриа хэлцлүүдийг хийж байна.

Мөн боомтуудыг өргөтгөн шинэчлэх, аюултай ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгаа.

Замын-Үүдэд гурван байгууламжийн бэлэн байдлыг хангасан. Үүгээр дамжуулан сард 150,000 тонн бүтээгдэхүүн авах боломжтой болсон. Мөн онгоцны түлшийг Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид технологийн өөрчлөлт хийж урдаас бүтээгдэхүүнийг 100 хувь хангах боломжийг бүрдүүлээд байна.

Замын-Үүдээр өнөөдөр 2,000 тонн автобензин орж ирсэн. Мөн Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. Ингэснээр зүүн бүс нутаг руу бүтээгдэхүүнийг богино хугацаанд нийлүүлэх ач холбогдолтой. Харин баруун бүсийн түгээлтийг Улаанбаатар хотоос хийж байна" хэмээн хэллээ.

ikon.mn · world ru

₮293 гаруй тэрбумаар баригдсан Багануурын батарей хуримтлуурын станц энэ онд 43 сая кВт/ц эрчим хүч нийлүүлнэ

Багануур дүүрэг дэх 50 МВт-ын батарей хуримтлуурын станц энэ оны наймдугаар сард төвийн системд 5.8 сая kВт/цаг эрчим хүч нийлүүлжээ. Улмаар энэ онд 43.1 сая кВт/ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөсөн болохыг мэдээлэв. Станцын үйл ажиллагааг Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК хариуцдаг байна.

Сануулахад 2024 онд Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станцыг БНХАУ-ын "Энвижн Энержи" компани барьж, тухайн оны арванхоёрдугаар сараас эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлээд буй.

Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг бөгөөд үүнийг хуримтлуулж эрчим хүч бэлтгэдэг.

Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25,000 айлыг дөрвөн цаг эрчим хүчээр бүрэн хангах тооцоололтой батарей хуримтлуурын станцыг барихад нийслэлээс гаргасан бондын 293.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

ikon.mn · world ru

Монгол Улсад эхний найман сард 705,098 жуулчин иржээ

Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистик мэдээллээр Монгол Улсад эхний найман сарын хугацаанд нийт 705,098 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.

Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны найман сарыг хүртэлх хугацаанд:

ОХУ-аас 239,134

БНХАУ-аас 171,497

БНСУ-аас 128,589

Япон Улсаас 30,417

Казахстан Улсаас 16,870 жуулчин тус тус иржээ.

Мөн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлд 29 хувийн өсөлттэйгөөр хоёр дугаар байрт эрэмбэлэгдсэнийг мэдээллээ.

ikon.mn · sports ru

Монтенегро улсын дотоод, гадаад бодлого ба Монгол-Монтенегрогийн харилцааны шинэ төлөв

I. Удиртгал

2026 оны есдүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр улс 2006 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцааны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монтенегро Улсын Төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал юм.

Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр талын найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, ялангуяа эдийн засаг, аялал жуулчлал, байгаль орчин, ложистикийн салбарт бодит хамтын ажиллагааны суурийг тавихад чиглэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон салбаруудад өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцсан юм.

Мөн улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо тус тус илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад айлчлах хүсэлтээ илэрхийлж, айлчлалын товыг дипломат шугамаар харилцан тогтохоор тохиролцсон юм.

II. Монтенегро Улсын дотоод улс төрийн бодлого

Монтенегро Улс нь 2006 оны тавдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Серби ба Монтенегрогийн холбооноос салж, тусгаар тогтнолоо зарласан парламентын засаглалтай ардчилсан улс юм.

Тус улсын нэршлийын тухайд Монтенегро болон Черногор нь хоёулаа яг ижилхэн “Хар уул” гэсэн утгатай, нэг л улсын нэр юм. Ялгаа нь ердөө ямар хэлнээс гаралтай вэ гэдэгт л байдаг ажгуу. Монтенегро (Montenegro) гэдэг нь венеци (итали) хэлнээс гаралтай. Monte гэдэг нь “уул”, negro гэдэг нь “хар” гэсэн үг ажээ. Олон улсад энэ нэрээрээ алдаршсан байдаг. Черногор гэдэг нь тус улсын уугуул иргэдийн хэл болон славян хэлний дуудлага юм. Црна (Crna) гэдэг нь “хар”, Гора (Gora) гэдэг нь “уул” гэсэн утгатай. Оросоор Черногория гэж хэлдэг

Эрт цагт далайчид Адриатын тэнгисээс тус улсын эрэг рүү харахад Ловчен (Lovćen) уулын оройг бүрхсэн өтгөн, харанхуй нарс модон ойнууд нь бүүдгэр, хар өнгөтэй уул шиг харагддаг байснаас үүдэлтэй гэж үздэг байна.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2023 оны сонгуулиар тус улсыг олон жил удирдсан Мило Жукановичийг ялж, төрийн тэргүүнээр сонгогджээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, барууны боловсролтой шинэ үеийн удирдагч юм.

Дотоод бодлогын тэргүүлэх чиглэлийн хувьд өнөөгийн Засгийн газар нь авлигатай тэмцэх, шүүх засаглалыг шинэчлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд анхаарч байна. Мөн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх шинэчлэлийг идэвхтэй өрнүүлж байна.

Тус улсын дотоодод Европын Холбоог тууштай баримтлагч хүчнүүд болон Сербийн талыг баримтлагч, Оросыг дэмжигч фракцуудын хооронд соёл, шашин, гадаад бодлогын үзэл баримтлалын гүн хуваагдал байдаг нь засаглалын тогтвортой байдалд томоохон сорилт болдог байна.

III. Монтенегро Улсын гадаад бодлого

Монтенегро Улс НАТО-гийн 29 дэх гишүүнээр албан ёсоор элссэн нь тус улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур багана болж байна. Монтенегро Улс 2006 онд тусгаар тогтноод, ердөө 11 жилийн дараа буюу 2017 оны зургаадугаар сарын 5-нд НАТО-гийн 29 дэх гишүүнээр маш хурдтай элссэн байдаг. Хүн ам цөөнтэй (600 гаруй мянга), ердөө 2,000 орчим цэрэгтэй энэ жижиг улс тийм богино хугацаанд НАТО-д элссэнд геополитикийн болон дотоод улс төрийн дараах 5 го шалтгаан байсан гэж судлаачид үздэг. Үүнд:

Нэгд, Сербийн зүгээс гарч болзошгүй аюул заналтай холбоотойгоор тусгаар тогтнолоо хамгаалах туйлын баталгаа чухал байжээ. Монтенегро нь олон зууны турш Сербитэй холбооны нэг улс (Югослав) байж ирсэн бөгөөд 2006 онд туурга тусгаарласан. Гэвч Сербийн тал болон Монтенегро дахь Серб үндэстнүүд үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, эргэж нэгтгэх далд сонирхолтой байв. Жижиг улсын хувьд НАТО-гийн 5 дугаар заалт буюу “Нэг гишүүн рүү халдах нь нийт холбоотнууд руу халдсантай адил” гэсэн хамгаалалтыг авах нь Сербийн зүгээс ирэх ямар ч дарамт, заналхийллээс тусгаар тогтнолоо бүрэн хамгаалах цорын ганц баталгаа байв.

Хоёрт, Адриатын тэнгисийг бүрэн хянах НАТО-гийн ашиг сонирхол байв. Монтенегро НАТО-д элсэхээс өмнө Газар дундын тэнгисийн салбар болох Адриатын тэнгисийн эрэг дагуух бараг бүх улс (Итали, Словени, Хорват, Албани) НАТО-гийн гишүүнд элссэн байсан бөгөөд зөвхөн Монтенегрогийн эрэг л “цоорхой” болон үлдээд байжээ. НАТО тус улсыг эгнээндээ нэгтгэснээр Адриатын тэнгисийн эргийг 100 хувь өөрийн хяналтад авч, ОХУ тус бүс нутагт тэнгисийн цэргийн бааз байгуулах, нөлөөгөө тогтоох ямар ч боломжгүй болгосон байна.

Гуравт, Оросын геополитикийн нөлөөг таслан зогсоох хийгээд 2016 оны төрийн эргэлт хийх оролдлого том сорилт байжээ. Тус улсыг олон жил удирдсан Мило Жуканович Оросын хараат байдлаас гарахыг тууштай зорьсон. Үүнийг эсэргүүцсэн ОХУ-ын тусгай албад 2016 оны сонгуулийн үеэр Монтенегрод төрийн эргэлт хийж, Ерөнхий сайдын амь насыг бүрэлгэж, Өрнөдийг баримтлагч Засгийн газрыг унагах хуйвалдаан зохион байгуулсан нь илчлэгдсэн юм.

Энэхүү дуулиан нь Монтенегрогийн удирдлагуудыг сүрхий цочроож, НАТО-д элсэх үйл явцыг улам түргэсгэх, Өрнөд ч тус улсыг яаралтай хамгаалалтдаа авах шалтгаан болсон байна.

Дөрөвт, Европын Холбоонд (ЕХ) элсэх чухал “гүүр” болсон байна. Монтенегрогийн туйлын зорилго бол Европын Холбооны гишүүн болж, эдийн засгаа хөгжүүлэх явдал юм. Хуучин социалист системийн орнуудын туршлагаас харахад НАТО-д элсэх нь ЕХ-ны гишүүн болох хамгийн анхны бөгөөд заавал давах ёстой шалгуур байдаг. Өрнөдийн стандарт, ардчилсан шинэчлэл, аюулгүй байдлын шаардлагыг хангаж чадсанаа НАТО-гоор дамжуулж баталсан хэрэг байв.

Тавд, Балканы хойгийг тогтворжуулах Өрнөдийн бодлогын чин эрмэлзэл байв. АНУ болон Европын тэргүүлэх гүрнүүд “Европын дарьтай торх” гэгддэг Балканы хойгт дахин Босни-Херцеговинийн дайн шиг томоохон зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байв. Монтенегро шиг стратегийн ач холбогдолтой жижиг улсыг НАТО-д яаралтай авснаар бүс нутагт тогтвортой байдал бэхжиж, Орос болон бусад гуравдагч хүчний нөлөөлөл хумигдана гэж тооцжээ

Хэдийгээр төр засаг нь НАТО-д маш хурдан элссэн ч ард иргэдийнх нь дунд санал бодол яг тал хуваагдаж байжээ. Тухайн үед хүн амынх нь 40 орчим хувь ялангуяа Серб үндэстнүүд дээрх үйл явдлыг эсэргүүцэж байжээ. Учир нь 1999 оны Косовогийн дайны үед НАТО Югославыг (үүнд Монтенегрогийн зарим цэргийн байгууламж багтсан) бөмбөгдөж байсан түүхэн гомдол иргэдийн дунд амьд байсантай холбоотой байжээ. Гэвч Засгийн газар нь бүх нийтийн санал асуулга явуулалгүй, шууд парламентын шийдвэрээр НАТО-д элсэх хуулийг баталж чадсанаар тийнхүү хурдан, амжилттай элсжээ.

ЕХ-ны гишүүнчлэлийн хувьд гадаад бодлогын хамгийн гол стратегийн зорилго бол Европын Холбоонд элсэх явдал юм. Монтенегро нь ЕХ-ны гишүүн болох хамгийн өндөр магадлалтай орноор нэрлэгддэг бөгөөд тус улсын Засгийн газар 2028 он гэхэд Европын Холбооны 28 дахь гишүүн улс болох зорилт тавин ажиллаж байна.

Монтенегро Улс нь ЕХ-нд элсэх хэлэлцээний шатанд хамгийн түрүүнд урагшлан алхаж буй "шилдэг" нэр дэвшигч юм. Өдгөө хэлэлцээрийн шаардлагатай 33 бүлгээс 18 бүлгийг амжилттай хаагаад байгаа бөгөөд үлдсэн бүлэг зүйлүүдийг 2026 оны эцэс гэхэд техникийн хувьд хаахаар шахан ажиллаж байгаа ажээ.

Гэсэн хэдий ч тус улсын ЕХ-нд элсэх эцсийн шатанд дотоод, бүс нутгийн болон ЕХ-ны зүгээс ирж буй дараах 5 гол сорилт, саад бэрхшээлүүд тулгарч байгаа ажээ. Үүнд: Нэгд, Шүүх засаглалын шинэчлэл ба хууль дээдлэх ёсыг (Бүлэг 23, 24) бэхжүүлэх явдал чухал байгаа ажээ. Энэ нь ЕХ-ны зүгээс тавьж буй хамгийн хатуу бөгөөд гол шаардлага ажээ.

Монтенегрод авлигатай тэмцэх ажил хурдацтай явагдаж байгаа ч ЕХ-ны зүгээс үүнийг хангалтгүй, зөвхөн “косметик” буюу өнгөн талын шинэчлэл гэж шүүмжлэх явдал байдаг. Түүнчлэн тус улсын түүхэнд нөлөө ихтэй байсан тамхи, хар тамхины хууль бус наймааны бүлэглэлүүдийг бүрэн устгах сорилт байсаар байна.

Шүүх, прокурорын байгууллагыг улс төрөөс бүрэн ангид хараат бус байлгах, томилгоог ил тод болгох шинэчлэл удаашралтай байна гэсэн шүүмжлэл байдаг.

Хоёрт, Дотоод улс төрийн хуваагдал асуудал болсоор байна. Өнөөгийн Засгийн газрын эвсэлд Өрнөдийг баримтлагч хүчнүүдээс гадна Сербийг дэмжигч болон Оросын талыг баримтлагч фракцууд багтаж байна.

Энэхүү дотоод улс төрийн тогтворгүй байдал, үзэл баримтлалын зөрчилдөөн нь ЕХ-ны шаардлагын дагуу хууль тогтоомжуудыг нэгдсэн саналаар, хурдтай батлахад гол тушаа болж байна.

Гуравт, Гадны нөлөөлөл ба кибер заналхийлэл сорилт болсоор байна. Монтенегрогийн Ерөнхий сайд Милойко Спайичийн мэдээлснээр, тус улсыг ЕХ-нд элсүүлэхгүйн тулд бүс нутгийн болон гуравдагч орнуудын зүгээс дуулиан тарих, хуурамч мэдээлэл тараах, кибер халдлага үйлдэх зэрэг “хайбрид” дайралтуудыг байнга үзүүлж байна. ЕХ-ны зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч, Монтенегрогийн кибер аюулгүй байдлыг хамгаалахад тусалж байгаа ажээ.

Дөрөвт, Европын Холбооны дотоод улс төр буюу Францын эрсдэл асуудал болж байгаа ажээ. ЕХ-нд шинэ гишүүн элсүүлэхийн тулд Франц улсын хуулиар бүх нийтийн санал асуулга явуулах, эсвэл парламентынх нь тавны гурав (3/5) нь зөвшөөрөх ёстой. Гэтэл Францын иргэдийн ердөө 35 хувь нь л ЕХ-г өргөтгөхийг дэмждэг байна. Ирэх жилүүдэд Франц зэрэг ЕХ-ны гол орнуудад ЕХ-ны өргөжилтийг эрс эсэргүүцдэг баруун төвийн популист хүчнүүд (жишээ нь, Марин Ле Пен) засгийн эрхэнд гарвал Монтенегрогийн элсэлтийг шууд хориг тавих эрсдэлтэй байна.

Тавд, Хэлэлцээний явцад гарч ирсэн сонирхолтой нэг саад бол хэлний асуудал байжээ. Хэрэв Монтенегро ЕХ-нд элсвэл түүний үндэсний хэл болох Монтенегро хэл нь ЕХ-ны албан ёсны хэл болно. Гэвч ЕХ-ны зарим дипломатууд энэ хэлийг Хорват, Серби хэлтэй дэндүү төсөөтэй тул ЕХ-ны төсвөөс нэмж бөөн Монтенегро хэлний орчуулагч хөлслөх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж, маргаан үүсгэж байжээ.

Монтенегро Улс ОХУ-ын Украины эсрэг хийсэн цэргийн түрэмгийллийг анхнаас нь эрс буруушаасан. Тус улсын парламент 2022 онд Украиныг дэмжих тусгай тогтоолын төслийг баталж байжээ.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын нэгдсэн чиг шугамыг 100 хувь тууштай дагаж, Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн бүх хориг арга хэмжээнд нэгдэж, хэрэгжүүлж байна.

Украины тусгаар тогтнолыг дэмжиж, цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байх бөгөөд нэг хүнд ногдох Украины дүрвэгсдийг хүлээн авсан тоогоор бүс нутагтаа тэргүүлдэг байна.

Өрнөдийн орнууд, тэр дундаа АНУ-ыг стратегийн гол холбоотон гэж үздэг. Үндэсний аюулгүй байдал, кибер хамгаалалтын чиглэлээр АНУ-аас шууд дэмжлэг авдаг ажээ.

2006 онд тусгаар тогтносноос хойш Оросын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал Монтенегрод маш том жин дардаг байжээ. Гэвч Монтенегро НАТО-д элсэж, Украины дайнтай холбоотой ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдсэн тул өдгөө ОХУ-тай харилцаа эрс муудаж, Оросын “найрсаг бус орны” жагсаалтад орсон байна.

БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын Эксим банкны зээлээр Бар-Боляре хурдны замыг тавьжээ. Энэ нь тус улсын ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад маш том “өрийн дарамт” үүсгэсэн гэх шүүмжлэл дагуулж байсан тул сүүлийн жилүүдэд ЕХ-ны банкуудын тусламжтай дахин санхүүжүүлж, хараат байдлаа бууруулж байгаа ажээ

IV. Монгол-Монтенегро: Харилцааны шинэ төлөв

Монгол Улс, Монтенегро Улсын хооронд 2006 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс нь Монтенегрог тусгаар тогтнолоо зарласны дараа хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон Азийн анхны орнуудын нэг юм.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж, найрсаг харилцаагаа хадгалж иржээ. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхны улс төрийн зөвлөлдөх уулзалт 2026 оны тавдугаар сард Монтенегро Улсын нийслэл Подгорица хотноо зохион байгуулагдаж, харилцааг идэвхжүүлэх Замын зураглалыг гаргасан байна.

Хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн давуу талуудад тулгуурлан дараах салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх бодит боломж байна.

Монтенегро нь Адриатын тэнгисийн эрэг дагуух байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн өвдөө тулгуурлан ДНБ-ийхээ 20 гаруй хувийг бүрдүүлэх хүртэл аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлжээ. Монгол Улс тус улсаас аялал жуулчлалын менежмент, эко-аялал жуулчлалын стандарт, үйлчилгээний соёлын туршлага судлах боломжтой. Мөн иргэдийг харилцан визгүй зорчуулах хэлэлцээр байгуулах нь аялал жуулчлалыг дэмжих анхны алхам болох болов уу.

Монтенегро нь Үндсэн хуульдаа “Экологийн улс” гэж тунхагласан дэлхийн анхны орнуудын нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх чиглэлээр хоёр улс олон улсын тавцанд дуу хоолойгоо нэгтгэх боломжтой.

Монтенегро улсын төлөөлөгчид саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (UNCCD COP17) албан ёсоор оролцов.Хуралдааны шийдвэрлэх үе шатанд буюу 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр Европын Холбоо, түүний гишүүн орнууд болон Монтенегро улс хамтран Улаанбаатар хотоос “Хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх нь” (Keeping Ambition Focused on Implementation) сэдэвт албан ёсны Хамтарсан Мэдэгдэл гаргасан байна.

Хурлын хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хянах хорооны хуралдаанаар тогтвортой хөгжил, санхүүжилтийн нөөцийг дайчлах асуудлыг хэлэлцэхэд Монтенегро улсын албан ёсны төлөөлөгч биечлэн байр сууриа илэрхийлж, үг хэлсэн байна.

Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлалын үеэр энэхүү COP17 уулзалтын үр дүн болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёр улс цаашид хэрхэн хамтран ажиллах тухай асуудал албан ёсны хэлэлцээний нэг чухал сэдэв байх хүлээлттэй байна.

Монтенегро улсын Адриатын тэнгис дэх Бар порт (Port of Bar) нь Төв болон Зүүн Европ руу нэвтрэх стратегийн чухал гарц юм. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Европын зах зээлд ачаа тээвэр хүргэх, ложистикийн сүлжээг өргөжүүлэхэд Бар боомтыг ашиглах боломжийг судлах нь урт хугацааны эдийн засгийн ач холбогдолтой.

Хоёр улсын дипломат харилцааны 20 жилийн ойд зориулан хамтарсан соёлын өдрүүд зохион байгуулах, шуудангийн марк гаргах, боловсролын салбарт оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэх нөөц бий.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн маргааш эхлэх төрийн айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөрш"-ийн гадаад бодлогын хүрээнд Европын орнуудтай түншлэлээ бэхжүүлэх алхам юм. Хоёр улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол боловч аялал жуулчлал, экологи, логистик зэрэг эдийн засгийн прагматик салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой байна.

ikon.mn · sports ru

"БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг харуулсан баярын жагсаал зохион байгуулна"

Монголын Үндэсний Спортын Хороо (МҮСХ)-ноос энэ сарын 12-ны Ням гарагт БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг олон улсад харуулах зорилгоор баярын жагсаал хийхээр болжээ.

Энэ талаар тус хорооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр "Монголын Үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах арга хэмжээний талаар танилцуулах гэж байгаадаа таатай байна. МҮСХ нь Өмнөд Солонгосын томоохон аялал жуулчлалын төв болох Пүсан хотод энэ сарын 12-ны Ням гарагт үндэсний спортыг таниулах парад буюу баярын жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад буй. Энэ жагсаалд манай хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд мөн Монгол бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэн гэх зэрэг олон алдартнууд бүрдсэн бөгөөд "Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар энэ жагсаалд оролцоно.

Түүнчлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа үндэсний спортын тамирчид дэмжиж, оролцохоор төлөвлөсөн.

Солонгост аялан тоглолт хийж байгаа Үндэсний урлагийн театрын баг хамт олон жагсаалд хүч нэмж оролцох гэж байгааг дуулгахад таатай байна. Энэ боломжийг ашиглаад Солонгост амьдарч байгаа нийт иргэдээ жагсаалд оролцох боломжоор бид хангаж байгаа. Тиймээс иргэдээ энэ жагсаалд өргөнөөр оролцохыг уриалж байна" гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний спортоо сурталчлах зорилготой энэ төсөл нь аялал жуулчлалын хөгжүүлэх бодлоготой уялдуулж байгаа аж. Нийт үндэсний спортын 45 тамирчин энэ удаагийн жагсаалд оролцохоор төлөвлөжээ.

Аялал жуулчлалын томоохон төв болох Пүсан хотоор дамжуулан үндэсний спортыг шинэ, өвөрмөц чиглэл болгон сурталчлах бөгөөд зөвхөн парад бус соёлын дипломат ажиллагаа юм гэдгийг зохион байгуулагчид хурлын төгсгөлд онцоллоо.

ikon.mn · sports ru

ТЦА: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байна

Монтенегро Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Монгол Улсад 2026 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

ikon.mn · world ru

Л.Амар: Инфляц 13 хувь хүрчхээд байгаа. Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал гал дээр тос нэмсэнтэй адил болно

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр 2026 оны эхний хагас жилийн тоймоо "Шоконд бэлэн үү" нэртэйгээр танилцуулав.

Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар 2026 оны эхний хагаст харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Нийт актив өмнөх онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн. Зээл дийлэнхдээ бизнесийн салбарт олгогдсон. Өөрөөр хэлбэл эдийн засаг 7.7 хувь өсөхөд банкны салбар үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Харин өр орлогын харьцааг чангаруулснаар хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдаж, дахин санхүүжүүлэх боломж хомс болсон. Иргэдийн зээлээ төлөх чадвар муудсан гэж харагдаж байгаа. Цалингийн, тэтгэврийн, картын, автомашины зэрэг зээл чанаргүйдэх нь нэмэгдлээ. Иргэд зээлээ төлөхөд хүндрэлтэй болж байгаа нь өрийн дарамт нэмэгдэх талтай. Албан ёсны зохицуулалттай буюу банкны салбараас гарч, хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муу зээлүүдийг хамгийн эмзэг хэсгийнхэн авч байна" гэлээ.

Мөн саяхан өргөн баригдсан 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар тэрбээр "Маш өндөр дүнтэй, өсөлттэй байна. Ялангуяа 2027 оны төсвийн зардлыг 28 хувь өсгөсөн. Инфляцын түвшин одоо 13 хувь хүрчхээд байна. Төсвийн нэмэгдэл, нөлөөг тооцохгүйгээр бодож үзэхэд инфляц оны төгсгөлд 18 хувь хүрэх тооцоолол бий. Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц улам нэмэгдэж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй.

Шатахуун, махны үнийн зэрэгцээ геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалсан Монгол Улсад дам нөлөө нь байгаа учир цаашид ч үнэ ханш нэмэгдэх эрсдэл байна. Хэдийгээр төрийн үйлчилгээний албаныхан, тэтгэвэр авдаг гээд тодорхой бүлгийн 200-300 мянган хүнийг инфляцаас хамгаалах зорилготой ч төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал хувийн салбарт байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордохоор байна. Төсөв дээр маш болгоомжтой хандаж, инфляц хөөргөдөхгүйгээр иргэдийн амьжиргааг яаж дэмжих вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна" гэв.

ikon.mn · sports ru

Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Дубай хотноо Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна.

sonin.mn · world ru

ФОТО: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ.

2006 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо Ерөнхийлөгч Яков Милатовичтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан юм.

Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай.

XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг.

Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар.

Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна.

Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан.

Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна.

Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.

ikon.mn · world ru

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

sonin.mn · sports ru

Энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байна

2026 оны есдүгээр сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал есдүгээр сарын 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар,  11-ны өдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно.

11-нээс нутгийн баруун хэсгээс эхлэн дулаарах юм байна.

ikon.mn · world ru

Москвагийн цагдаагийн генерал, шатахуун түгээх компанийн захирлууд бензиний хулгайн хэргээр баривчлагдав

Москва мужийн хууль сахиулах байгууллагуудын автомашинд зориулсан бензин түлшийг хулгайлсан хэргээр цагдаагийн генерал, хоёр ахлах офицер, орон нутгийн шатахуун түгээх компанийн хэд хэдэн захирлуудыг баривчилснаа ОХУ-ын дотоод хэргийн яам Даваа гарагт мэдэгджээ.

Уг хулгайн сүлжээг дотоод хэргийн яамны Москва муж дахь салбарын орлогч даргын албан тушаалд ажиллаж байсан хошууч генерал Сергей Малков, шатахуун түгээх станцын томоохон оператор болох ЕвроТранс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Игорь Мартышов нар удирдан зохион байгуулсныг илрүүлсэн байна.

Малков болон түүний удирдлагад ажилладаг хурандаа Алексей Суяров, дэд хурандаа Анна Левина нарыг баривчилсны дараа дотоод хэргийн яам тэднийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Мөн ЕвроТранс компанийн бусад гурван захирлыг урьдчилан саатуулах төвд хорьсныг дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волж мэдээлсэн байна.

Дээрх долоон хүн бүгд их хэмжээний эд хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд ийм хэрэг 10 жилийн хорих ялтай байдаг юм.

Украины агаарын цохилтын улмаас бензин шатахууны хомсдол үүссэн зургаадугаар сард Москва болон түүний ойр орчимд нийт 57 түгээх станц ажиллуулдаг ЕвроТранс компанийг үнэ зохиомлоор өсгөсөн хэрэгт холбогдуулан шалгасны дараа уг хулгай илэрсэн юм байна.

Захирлуудыг нь баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа Даваа гарагт Москвагийн бирж дээр ЕвроТранс компанийн хувьцааны ханш 6 орчим хувиар унажээ.

Украины олон сар үргэлжилсэн агаарын цохилтын улмаас наймдугаар сарын сүүл гэхэд Оросын шатахууны үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэгцээнийхээ 70 хувь хүртэл огцом буурсныг Ройтерс агентлаг саяхан мэдээлсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

ikon.mn · economy ru

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

sonin.mn · world ru

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ.

Судалгаагаар сүүлийн таван жилд 4,105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2,333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдэж байгааг мэдээллээ.

Сүүлийн хоёр жилд шүүхээс 1,228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казакстан зэрэг гадаад улсын иргэн байв.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай.

Шүүхээс 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон  хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзсэн.

Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд:

гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх,

учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх,

хэрэг, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах,

зөвлөмж, мэдээлэл өгөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл бичих,

хэрэг, зөрчилд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулах, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах талаар УЕПГ-аас мэдээлэв.

ikon.mn · world ru

Ассадын дэглэмийн үед эхэлсэн реакторын төсөл дууссан бол Сири улс цөмийн зэвсэгтэй болох байсныг НҮБ тогтоожээ

Сирийн дарангуйлагч Башар аль-Ассадын дэглэмийн үед нууцаар бүтээж, дуусах дөхөөд байсан цөмийн реактор нь цөмийн зэвсэгт ашигладаг материал үйлдвэрлэх боломжтой байсныг НҮБ-ын хяналтын байгууллага өчигдөр зарлажээ.

Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн (IAEA) мэргэжилтнүүд өнгөрсөн сард Дейр эз-Зор болон Сирийн эрх баригчдын зааж өгсөн өөр нэг нууцлаг газарт очиж танилцаад ирсэн юм.

Даваа гарагт Вена хотод сэтгүүлчидтэй уулзахдаа IEAE-ийн тэргүүн Рафаэл Гросси “өмнөх дэглэм хэд хэдэн нууц газарт үйл ажиллагаа явуулж байсан нь илт байна. Тэд өөрсдийнхөө хийж буй зүйлийн талаар дэлхий дахинд мэдэгдэхийг хүсээгүй бололтой” гэж мэдээлжээ.

“Энэ төрлийн реакторын тохиргоо, техникийн онцлогийг харгалзан үзвэл энэ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шууд ашиглаж болох задардаг материал үйлдвэрлэх бүрэн боломжтой юм” гэж тэр хэлсэн байна.

Ассадын дэглэмийн үед Сирийн зүүн бүсийн Дейр эз-Зор мужид Умард Солонгос улс цөмийн реактор байгуулж өгсөн гэх мэдээлэл байдаг.

2024 оны арванхоёрдугаар сард Ассадын дэглэм унасны дараа Сирийн одоогийн удирдагчид IAEA-ийн мэргэжилтнүүдийг нууц байгууламжуудад нэвтрүүлэхээр тохиролцож байжээ.

Израил улс 11 жилийн өмнө Сирийн нууц байгууламжуудад маш нууц агаарын цохилт явуулснаа 2018 онд хүлээн зөвшөөрч байсан юм.

Уг цохилтоос нэг жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2008 онд АНУ-ын албаныхан Сири улс цөмийн реактор нууцаар бүтээж байгааг буруушааж, Израилийн тал үүнийг нь устгасныг анх мэдээлж байжээ.

Шалгалтын үеэр 73 тонн орчим байгалийн ураны металл илрүүлснийг Гросси өчигдөр мэдээлсэн байна.

Эдгээрийг илрүүлэхийн тулд наймдугаар сард очсон мэргэжилтнүүд “зузаан ханыг нурааж, маш нарийхан бөгөөд хэцүү замаар явж хүрсэн” гэж тэр тайлбарлажээ.

“Хамгийн чухал нь одоо эдгээр материалууд аюулгүй газарт байгаа” гэж хэлсэн Гросси дээрх газруудад мэргэжилтнүүд камер байрлуулж, алсаас хянах боломжтой болсныг дуулгасан байна.

Материалууд Сирид үлдэх, эсвэл гадагшаа шилжүүлэх эсэхийг асуухад Гросси “Энэ бол Сирийн засгийн газрын шийдэх асуудал. Бид ямар нэг хүсэлт тавиагүй. Бидний хувьд уг материалуудын сүүлчийн граммыг дуусах хүртэл хаана байгааг мэдэж байх явдал чухал юм” гэж хариулсан байна.

Байгалийн ураны металлыг боловсруулалгүйгээр цөмийн зэвсэг бүтээхэд шууд ашиглах боломжгүй тул аюулгүй гэж мэргэжилтнүүд үздэг.

Харин цөмийн цахилгаан станцуудад ашиглах зорилгоор аюулгүй, найдвартай, баталгаажсан саванд тээвэрлэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: AFP

ikon.mn · world ru

Д.Одгэрэл: Сэлбийн орон сууцнуудын ундны усны шугамыг EN 1057 стандартын зэс хоолойгоор угсарч байна

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэх нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн орон сууцны бүтээн байгуулалтын явц 38.6 хувьд хүрсэн байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт гэдгийг нийслэлийн удирдлагууд мэдээлж байв. Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглажээ. Ингэснээр оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай байна.

"Механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан. Энэ нь Европын EN 1057 стандарттай холбоотой. Өөрөөр хэлбэл EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглахад тохиромжтой, оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог.

Оёдолгүй зэс хоолой нь даралт болон механик ачааллыг найдвартай даахаас гадна хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байдаггүй. Зэврэлт,  өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтай" хэмээн "Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл тайлбарлав.

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж болон 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, мөн амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барих бол төслийн нийт талбайн  37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж байгуулахаар төлөвлөжээ.

Эхний ээлжийн 4,362 айлын орон сууцыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт 14 компани саналаа ирүүлснээс "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" групп, "China Second Metallurgy Group Co.,Ltd" ХХК шалгарсан юм.

ikon.mn · world ru

ҮЙЛ ЯВДАЛ: Өвдөгний хиймэл үе суулгах Роботик мэс засал нээлтийн арга хэмжээ болно

Хөдөлмөрийн ордны 6 давхар

11:00 цагт Монголын банкны холбоо банкны салбарын хагас жилийн тойм болон Төсөв-Гадаад орчны шок сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “ҮНДЭСНИЙ СПОРТ-ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА” Монголын үндэсний спорт, өв соёл, урлагийг дэлхийд таниулах “Монголын Үндэсний Спортын Парад-Бусан 2026” арга хэмжээний тухай хэвлэлийн бага хурлыг зарлалаа.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны хурлын танхимд

14:00 цагт Шатахууны шуурхай штабын хэвлэлийн хурлыг зохион байгуулна.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт

15:00 цагт  Өвдөгний хиймэл үе суулгах Роботик мэс засал нээлтийн арга хэмжээ болно. Роботын Хагалгаа өглөөнөөс хийгдэж эхэлсэн байгаа.

ikon.mn · tech ru

Франц улстай киноны салбарт хамтарч, 500 сая еврогийн хөрөнгө оруулахаар болсноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч зарлав

Франц улсад айлчилж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён кино урлагийн өсөлтийг дэмжих зорилготой хоёр улсын хамтарсан санаачилгад 500 сая еврогийн ($581 сая) хөрөнгө оруулж буйг Даваа гарагт зарлажээ.

Сэн-Поль-де-Вэнс хотод зохион байгуулагдсан Люмьерийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн кино урлагийн салбарт нөлөөлж буй таагүй хүчин зүйлүүдийн талаар ярихдаа тэр үүнийг зарласан байна.

Өмнөд Солонгосын санал болгож, Францын дэмжсэн уг санаачилгын хүрээнд хоёр улс ирэх жилээс эхлэн таван жилийн хугацаанд кино урлагийн салбарт тус бүр 500 сая евро зарцуулахаар болжээ.

Энэхүү санаачилга нь хоёр улсын хамтарсан төслүүдийг дэмжих, орон нутгийн контент бүтээгчдийг дэлхийн зах зээлд гаргахад туслах зорилготойг И Жэ Мён тайлбарласан байна.

Киноны салбарт шинэ сорилт болж буй хүчин зүйлсэд цар тахлын дараах үзэгчдийн сонголтын өөрчлөлт, хиймэл оюун ухааны технологийн хэрэглээ зэргийг тэр дурджээ.

“Хэрвээ бид цаг үеийн өөрчлөлтийг зөв авч үзэхгүй бол энэ нь мэдээж хямрал авчрах болно. Гэхдээ урьдчилан сэргийлж чадвал энэ нь тодорхой боломж олгоно” гэж И Жэ Мён хэлээд хямралыг боломж болгохын төлөө ажиллахыг кино урлагийн салбарынханд уриалсан юм.

Түүний Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хамтран даргалсан Люмьерийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 30 улсын кино, энтертайнмент салбарын төлөөлөгчид оролцож, салбарынхаа ирээдүйн талаар хэлэлцжээ.

Макрон “Өөрчлөлтийг хориглох нь бидний үүрэг биш, бид тэдгээрийг удирдан чиглүүлэх ёстой” гэж хэлсэн байна.

Дээд хэмжээний чуулганаас батлагдсан “Люмьерийн Тунхаглал”-д талууд хөдөлгөөнт дүрсний салбарын өсөлтийг дэмжихэд хамран ажиллахаа амлажээ.

Эх сурвалж: Yonhap News

ikon.mn · world ru

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна

Дэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилдээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус хөдөлгөөнд Төрийн банк 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Гялс цэвэрлэгээ” аянаараа нэгдэж байна. “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Төрийн банкны хамт олон орон даяар 8,000 гаруй га талбайгаас 1,000 орчим тонн хог хаягдал цуглуулж, хогийн цэгт төвлөрүүлсэн.

World Cleanup Day хөдөлгөөн нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5 удаа амжилттай зохион байгуулагдаж, мянга мянган залуусыг нэгтгэн хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах зөв дадал, хандлагыг олон нийтэд түгээсээр ирсэн билээ.

Энэ жилийн хувьд  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсынхаа 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү төсөл нь 2025 оны “Алтан Сарнай” наадмын Байгаль орчны оны шилдэг төсөл, 2026 JCI Asia-Pacific Conference – “Best International Human Duties Project” шагналуудаар тус тус шагнагдсан амжилттай. Харин энэ жил төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн 15 байгууллага хамтран World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээг зохион байгуулж байна. Албан ёсоор бүртгэл эхэлсэн тул та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй.

Та ч бас өөрчлөлтийн нэг хэсэг болоорой!

📅 2026.09.19 | 09:00 цагт

📍 Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай

📝 УЛААНБААТАР ХОТЫН БҮРТГҮҮЛЭХ:� forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8

Нэг өдөр. Нэг зорилго. Нэг дэлхий.

ikon.mn · economy ru

Аудитаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Аудитаар төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудтай нийцэж байгаа боловч нийгэм, эдийн засгийн богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг аудитын дүгнэлтэд онцолжээ.  Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Аудитаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэсэн байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа “Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ нь төсвийн алдагдлыг 2 их наяд 48.0  тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байгаа юм. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй”-г онцлов.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого болон эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй боловч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.

ikon.mn · economy ru

Чарльз хаан Харри, Меган нарыг Их Британид буцаж ирсний дараа статусыг нь баталгаажууллаа

Их Британид буцаж ирсэн хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын статусыг Чарльз хаан өчигдөр баталгаажуулжээ.

Хааны нэрийн өмнөөс засгийн газрын албан тушаалтнуудад бичсэн захидалд Харри, Меган нарт 2020 оноос хойш үйлчилж буй статус хэвээр үргэлжлэхийг мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл тэд олон нийтийн өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээдэггүй хааны гэр бүлийн сул гишүүд хэвээр үлдэхээр болжээ.

Хос хоёрын зохион байгуулсан аливаа буяны ажил тэдний хувийн арга хэмжээнд тооцогдож, аюулгүй байдлаа хангахдаа жирийн хүмүүс шиг харьяа цагдаагийн байгууллагад хандах ёстой гэнэ.

Захидлыг хааны ордны хамгийн өндөр албан тушаалтан болох Лорд Чэмберлэйн хааны нэрийн өмнөөс засгийн газар, зэвсэгт хүчний бүх өндөр албан тушаалтнуудад хандан бичсэн байна.

“Эргэлзээ, төөрөгдлөөс зайлсхийхийн тулд Хаантан энэхүү мэдээллийг хуваалцахыг надад үүрэг болгосон юм” гэж тэр бичжээ.

Харри, Меган нар хааны гэр бүлээс явсны дараа ялангуяа тэдний аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв болж байсан. Их Британийн засгийн газрын төсвөөс санхүүждэг өөрсдийн цагдаагийн хамгаалалтыг сэргээлгэхээр Харри удаан хугацааны турш тэмцэж байсан юм.

Харин одоо хааны гэр бүлд буцаж ирснээр тэдний хамгаалалтыг сэргээх эсэх асуудал нь засгийн газрын дэргэдэх RAVEC (Royal and VIP Executive Committee) нэртэй хорооны мэдэх хэрэг болж байгаа юм байна.

Эх сурвалж: Associated Press

ikon.mn · world ru

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Европын хамгийн залуу төрийн тэргүүнүүдийн нэг, Оксфордын боловсролтой эдийн засагч, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны мэргэжилтнээс Ерөнхийлөгчийн суудалд хүрсэн улс төрч бол Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович юм.

sonin.mn · world ru

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.

sonin.mn · sports ru

40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болоход 4 хоног үлдлээ

Барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн идэвхжил нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд 40 дэх удаагаа зохион байгуулагдана.

Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд салбарын 100 жилийн бүтээн байгуулалт, ололт амжилтыг эргэн харахын зэрэгцээ ирэх 100 жилийн хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, инновац, тогтвортой хөгжлийн шийдлийг танилцуулах юм.

Тус үзэсгэлэнд олон улсын барилгын салбарын тэргүүлэгч 100 гаруй компани, үндэсний 400 гаруй аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчид оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс онцгой анхаарч байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хот төлөвлөлт болон барилгын бүтээмжийг нэмэгдүүлэх дэвшилтэт шийдлүүдийг онцлон танилцуулах юм.

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэл:

Та үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирснээр салбарын мэргэжилтнүүдийн тавих илтгэлийг үнэ төлбөргүй сонсох боломжтой.

2026.09.11 БААСАН ГАРАГ | ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДИЙН ӨДӨР

Үзэсгэлэнгийн эхний өдөр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, байгууллагын удирдлагуудад чиглэсэн илтгэл, танилцуулга зохион байгуулагдана.

БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Э.Энхжин - БХТ-ийн Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн заавар хариуцсан мэргэжилтэн

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН НОРМ ДҮРМИЙГ ӨГӨГДӨЛ БОЛГОН ХУВИРГАЖ, АШИГЛАХ ТУХАЙ
Э.Мягмар-Өлзий - БХТ-ийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн хэлтсийн дарга

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮД
Д.Төгөлдөр - “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын ахлах инженер

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ
Б.Пүрэвсүрэн - “Улаанбаатар Орон Сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга

БАРИЛГЫН ТӨСӨЛД ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН УРЬДЧИЛАН ТООЦОХ ВЭ?
“Улаанбаатар групп” ХХК - Ерөнхий ивээн тэтгэгчийн төслийн танилцуулга

ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ: ХЭРЭГЛЭГЧ ЮУ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?
“Баясал хотхон” - Ивээн тэтгэгчийн танилцуулга

Мөн энэ өдөр олон улсын бизнесийн шинэ түншлэл, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулагдана.

2026.09.12 БЯМБА ГАРАГ | ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ӨДӨР

Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр инженер, техникийн ажилтан, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан төсөл, технологийн танилцуулга, мэргэжлийн илтгэлүүд үргэлжилнэ.

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ “УЛААНБААТАР ГРУПП” ХХК-ИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ БА ӨДӨР ТУТМЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Ч.Чинзориг - ХАБЭА-ын сургагч багш, Монгол Улсын Зөвлөх инженер

АМИНЫ ОРОН СУУЦНЫ ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ: ГАЗРЫН СОНГОЛТООС БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ ХҮРТЭЛ
Б.Нандинцэцэг - “Барилга МН” сэтгүүлийн захиалгын менежер

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ НЬ
С.Эрдэнэбат - “Стартап Монгол”, “Айтрип” үүсгэн байгуулагч

BARILGA.MN-Д ХИЙМЭЛ ОЮУН УХААН НЭВТРҮҮЛЭХ НЬ
Г.Амгаланбаяр -“Гайхалтай төсөл” ХХК-ийн ТУЗ-ын дарга

НОГООН БАРИЛГЫН ДАРААГИЙН ҮЕ: BIPV ТЕХНОЛОГИ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ
С.Болорбайгаль- BIPV Glass технологийн сургагч багш

БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
С.Түвшинбаяр - “Барилгачин групп” ХХК-ийн Ерөнхий менежер

Мөн үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслийн танилцуулгыг LIVE шууд дамжуулалтаар хүргэнэ.

2026.09.13 НЯМ ГАРАГ | АМИНЫН ОРОН СУУЦ БА ДЭД БҮТЦИЙН ШИЙДЛИЙН ӨДӨР

Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр амины орон сууц, ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч, халаалт болон барилгын материалын худалдаа, нийлүүлэлтийн шинэ шийдлүүдийг танилцуулна.

БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН НОМЫН ТАНИЛЦУУЛГА
М.Гандорж - “Массбетон Барилгын Чанарын Холбоо”-ны Гүйцэтгэх захирал

НОГООН БАРИЛГЫН ШИЙДЭЛ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ БА БАРИЛГЫН АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ
Ц.Батгэрэл - Ногоон барилгын хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал

BARILGA.MN-Д ХИЙМЭЛ ОЮУН УХААН НЭВТРҮҮЛЭХ НЬ
Г.Амгаланбаяр - “Гайхалтай төсөл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ БА БАРИЛГА: ӨӨРИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧЭЭ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ
Г.Бат-Эрдэнэ - “Монкабель Системс” ХХК-ийн Барилгын технологийн хэлтсийн захирал

ХАЛААЛТЫН ЗАРДЛЫГ ТЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ? ӨӨРИЙН ЭРЧИМ ХҮЧЭЭР ДУЛААНАА ШИЙДЭХ НЬ
Б.Мөнхбаяр - ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИНЭ ҮЕ
С.Түвшинбаяр - “Барилгачин групп” ХХК-ийн Ерөнхий менежер

Үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 13-ны 16:00 цагт болох бөгөөд энэ үеэр “Барилга МН” ХХК болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, мөн шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах ёслол зохион байгуулагдана.

Та бүхнийг 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдах 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

BARILGA.MN

Хамтран зохион байгуулагч:

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Ерөнхий ивээн тэтгэгч:

УЛААНБААТАР ГРУПП ХХК

Ивээн тэтгэгч:

БАЯСАЛ ХОТХОН

Дэмжигч байгууллага:

БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
ЛАН ПОЙНТ ХХК
ХҮРД ХК
LANGFANG JIZHI COUNTRY VILLA TECHNOLOGY CO., LTD.

Холбоо барих: 99907816

БҮРТГҮҮЛЭХ

Website: barilgaexpo.mn

ikon.mn · world ru

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украины эсрэг Оросын цэргийн СВО нэртэй бүрэн хэмжээний дайн 5 дахь жилийнхээ босгыг давахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тасралтгүй 1658 өдөр шөнө үргэлжилсэн энэ дайн зогсох шинжгүй. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс оросын TV Rain (Дождь TB) теле-сувгаар оросын аналист-сэтгүүлч Михаил Фишманы дүгнэн ярьсныг эх хэлнээс нь хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.

sonin.mn · world ru

Трамп үйлдвэрлэсэн нисэх онгоцных нь АНУ дахь борлуулалтыг зогсоохоор Канадын компанийг сүрдүүллээ

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Даваа гарагт Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч Bombardier компанийг АНУ-д үйлдвэрлэлээ явуулахгүй бол худалдааг нь зогсоохоор сүрдүүлсэн байна.

Ингэхдээ тэрбээр хоёр улсын худалдаа “шударга бус” байгааг ширүүн шүүмжилжээ.

Сошиал хуудсандаа ууртайгаар нийтэлсэн энэ мэдэгдэл нь энэ онд Трамп тус компанийг хоёр дахь удаагаа сүрдүүлсэн тохиолдол юм.

Bombardier компанийн олон мянган нисэх онгоц одоо АНУ-ын дотоодын нислэгүүдэд ашиглагддаг.

Канадын засгийн газрын АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын өндөр татвар өнөөдөр буюу Мягмар гарагаас эхлэн үйлчилж байгаа.

Трампын засаг захиргааны Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын өндөр татварын хариуд ийм арга хэмжээ авсан юм.

“АНУ-д Bombardier зарагдахгүй!” гэж Трамп сошиал хуудсандаа том үсгээр бичсэн ч энэ зорилтоо яаж хэрэгжүүлэх талаар дурдаагүй байна.

“Хэрвээ тэд манай зах зээлийг хүсэж байгаа бол энд үйлдвэрлэж, Америкийг мөнгөний гахай шиг ашиглахаа зогсоох хэрэгтэй. Манай Америкийн аугаа банкнууд, компаниудын үйл ажиллагааг Канадад хориглож байна. Энэ эрин үе ДУУСЛАА!” гэж тэр цааш нь мэдэгджээ.

Bombardier компанийн нийт орлогын талаас илүү хувийг АНУ-ын зах зээл бүрдүүлдгийг Трамп нэмж мэдээлсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Канад улс АНУ-д үйлдвэрлэсэн Gulfstream тийрэлтэт онгоцны шинэ загваруудад зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзахад Трамп бас Bombardier компанийн онгоцнуудын гэрчилгээг цуцалж, 50 хувийн импортын татвар ногдуулахаар сүрдүүлж байсан юм.

Гэхдээ дараа сард нь Канадын тал гэрчилгээ олгосноор уг сүрдүүлэг хэрэгжээгүй өнгөрсөн гэдэг.

Өнгөрсөн сард хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа худалдааны дайн эхэлж байв.

Эхлээд Трамп хоккейн цохиураас эхлээд цемент хүртэл Канадын $20 тэрбумын үнэтэй бараа бүтээгдэхүүнд 50 хувийн импортын татвар ногдуулсан.

Хариуд нь Канадын засгийн газар ижил төстэй арга хэмжээ авсан нь өнөөдрөөс буюу Мягмар гарагаас хэрэгжиж байна.

АНУ-ын ган, хөнгөн цагаан, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийн импортын татвар 15, 25, 50 хувь болон нэмэгдэж байгаа юм. Одоогоор хоёр улсын аль аль нь худалдааны яриа хэлэлцээгээ сэргээх санаачилга гаргаагүй байна.

Эх сурвалж: AFP

ikon.mn · economy ru

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

sonin.mn · world ru