🇲🇳 Mongolia News

Оросын армийн бие бүрэлдэхүүнийг 15,500 цэргээр нэмэгдүүлэх зарлигт Путин гарын үсэг зурлаа

Оросын армийн бие бүрэлдэхүүний тоог 15,500-аар нэмэгдүүлэх тухай зарлигт өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Тэрбээр энэ онд дөрөв дэх ийм зарлиг гарын үсэг зурж байна. Украиныг эзлэн түрэмгийлэх дайн дөрвөн жил хагас гаруй хугацаанд үргэлжилж, талуудын аль аль нь хүн хүчний ихээхэн хохирол амсаж буй цаг үед Путин ийм шийдвэр гаргажээ. Зарлигт цэргийн тоог нэмэгдүүлж байгаа шалтгааныг дурдаагүй байна. “Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зөвшөөрөгдсөн тоог 2,441,630, үүнээс цэргийн алба хаагчдын тоог 1,550,500 байхаар тогтоосугай” гэж зарлигт өгүүлжээ. Путин өмнө нь гурав, зургаа, долдугаар саруудад бие бүрэлдэхүүний тоог нэмэх зарлигт гарын үсэг зурж байв. Гуравдугаар сараас хойш гарсан зарлигуудаар нийтдээ 47,860 цэрэг нэмж байна. Энэ жил фронтын шугамд нисгэгчгүй онгоц өргөн ашиглах болсноор цэргийн анги нэгтгэлүүдийг хурдан бөгөөд олноор шилжүүлэн байрлуулах боломжгүй болсон тул Оросын армийн давшилт удаашраад байгаа. Украины тал Орос улс цэргийн дайчилгаа явуулахаар төлөвлөж байгааг удаа дараа анхааруулж байсан ч Путин үүнийг Украины зүгээс тарааж буй “хуурамч мэдээлэл” хэмээн няцаасаар ирсэн. Путин хамгийн сүүлд 2022 онд дайны талбарт хэд хэдэн бүтэлгүйтэл тохиолдсоны дараа цэргийн нөөц хүчээ дайчлах шийдвэр гаргаж байсан юм. Үүнээс гадна Даваа гарагт Оросын баруун бүсийн Ярославль мужийн салютын үйлдвэрт гал гарсны улмаас доод тал нь 14 хүн амиа алдсаныг тус улсын төв хэвлэлүүд мэдээлжээ. Түймэр гарсан Кубринск тосгон цахилгаан эрчим хүчний сүлжээнээс таслагдсаныг ТАСС агентлаг мэдээлсэн юм. Гал түймрийг унтраахад онцгой байдлын албаны 100 гаруй ажилтан оролцжээ. Уг түймэр юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөрдөгчид ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөн байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалж: AFP

ikon.mn · politics ru

Каспийн тэнгист 14 цэрэг живсний дараа Казахстаны армийн өндөр албан тушаалтнууд баривчлагдав

Байлдааны сургуулилалтад оролцож байсан Казахстаны армийн 14 цэргийн алба хаагч тэнгисийн усанд живж, амиа алдсаны дараа зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. Амь үрэгдэгсэд Пүрэв гарагт завинаас буух үеэрээ Каспийн тэнгисийн хүчтэй давлагаанд цохиулсан бөгөөд нийт 17 цэргээс гурав нь л амьд үлдсэн юм. Албаныхан үүнийг байлдааны сургуулилалтын үеэр “цаг агаарын нөхцөл байдал огцом муудаж, салхины хүч нэмэгдсэнтэй холбоотой” гэж тайлбарлажээ. Баасан гарагт баривчлагдсан хүмүүсийн дунд Казахстаны тэнгисийн зэвсэгт хүчний штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогч, цэргийн ангийн хоёр захирагч, мөн тэнгисийн явган цэргийн командлагч нар байсан байна. Тэднийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэмт хэрэгт сэжиглэжээ. Казахстаны баруун өмнөд хэсэгт оршдог Актау хотоос 43 км зайд болсон уг ослын шалтгааныг тогтоох шалгалтын түр хороог Дотоод хэргийн яамны дэргэд байгуулсан байна. Казахстаны батлан хамгаалах яамны мэдээлснээр “Каспийн Хамгаалалт 2026” нэртэй энэхүү сургуулилалтад 500 гаруй цэргийн алба хаагч, байлдааны хөлөг онгоц болон эргийн хамгаалалтын анги нэгжүүд оролцжээ. Эх сурвалж: BBC

ikon.mn · politics ru

Лаеннек: Хүний эхэсийн судалгаанаас эмчилгээний хэрэглээ хүртэл

Сүүлийн жилүүдэд хүний эхэсийн гаралтай бүтээгдэхүүнүүд эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ хүмүүсийн анхаарлыг татах болсон. Тэдгээрийн нэг нь Япон улсын Japan Bio Products компанийн үйлдвэрлэдэг Лаеннек юм.

sonin.mn · politics ru

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ.

sonin.mn · politics ru

ҮЙЛ ЯВДАЛ: “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт хурал болно

Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. “Blue Sky” зочид буудалд Улсын дээд шүүх, Шүүхийн академиас хамтран зохион байгуулж буй “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. “Монгол ньюс” мэдээллийн төвд 12:00 цагт Азай буурлуудын шударга ёсны хөдөлгөөн нь үйл ажиллагаагаа өргөжүүлж нийгэмд үйлчлэх ТББ болсныхоо зорилго, удахгүй орон даяар өрнүүлэх ажил, өнөөгийн улс орны нөхцөл байдлын талаар тус хөдөлгөөний тэргүүн болон төлөөллүүд мэдээлэл хийнэ.

ikon.mn · politics ru

М.Энхбадрал: Парламентын ил тод байдлыг сайжруулах 15 зөвлөмж шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна

Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс парламентын ил тод байдлыг сайжруулах чиглэлд Улсын Их Хурал(УИХ)-ын даргад 15 зөвлөмж шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тус төв нь 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь Засаглалын хөтөлбөр юм. Энэ хүрээнд парламентын институтийг бэхжүүлэхийг зорьдог UIH.MN цахим талбарыг ажиллуулж байна. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал "Бид 2023 онд Мэдэх эрхтэй хэмээх аяныг зохион байгуулж, нөлөөллийн ажлууд хийснээр хууль батлахад гишүүдийн өгсөн санал ил тод биш байсныг Монгол Улсад анх удаа parliament.mn цахим талбар дээр санал хураалтын дүн гэдэг дэд цэс үүсгүүлж байв. Харин одоо хуулийн дагуу иргэдэд угаас байгаа эрхүүдийг шаардан 15 зөвлөмж, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 15 шаардлагыг биелүүлснээр парламентын ил тод байдал мэдэгдэхүйц сайжрах боломжтой. Үүнд тулгуурлан хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд оролцох боломж нэмэгдэн парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх зэрэг сайн үр дүн гарна гэж үзэж байна. 1. Нээлттэй мэдээллийн нэгдсэн стандарт бий болгох. УИХ ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар хэлбэрээр нийтлэх талаараа стандарт тогтоох. Стандартгүйгээс мэдээллийг ил тод болгох эсэх нь тодорхой албан тушаалтны, алба нэгжүүдийн шийдэх асуудал болоод байна. 2. Засгийн газрыг хуулийн төсөл боловсруулах үе шатандаа D-Parliament дээр байршуулж, иргэдээс санал авах боломжийг бий болгох. 3. Хуулийн төсөл бүрийн мэдээллийг нэг дор бүрэн хадгалах хэрэгтэй байна. Хууль батлагдах л юм бол хуулийн төслийн танилцуулга, тооцоо судалгаа зэрэг бүх мэдээлэл нь алга болдог. Хэлэлцэх боловсруулах шатанд мэдээллүүд нь харагдаж байгаа ч батлагдсанаас хойш мэдээллийг нөхөн харах боломжгүй болдог. 4. Хэлэлцүүлгийн явц дахь өөрчлөлтүүдийг тухай бүрд нь оруулж байх. 5. Санал хураалтын дүнг гишүүн тус бүрээр нь танилцуулж харуулдаг байх. 6. Парламентын бүх нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох. Одоогоор УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдаан тэмдэглэлтэй байдаг. Гэтэл ажлын хэсгийн, намын бүлгүүдийн, түр хороодын хуралдааны мэдээлэл нь албан ёсны тэмдэглэлтэй байж, нэгтгэгдэж гарахгүй байна. 7. Хуралдааны тэмдэглэл нийтлэгдэж байгаа ч цаг хугацаандаа ордоггүй. Тухайлбал УИХ-ын хаврын чуулганы сүүлийн нэг өдрийн тэмдэглэл одоог хүртэл нийтлэгдээгүй байгаа. 8. Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох хэрэгтэй. Боловсруулалт хийх боломжтой өгөгдлүүд байх ёстой. 9. Гишүүн тус бүрийн үйл ажиллагааны мэдээллийг нэг профайлд нэгтгэх. Иргэд өөрийнхөө төлөөллийг хэрхэн ажиллаж байгааг мэдэх боломжтой болгохыг бид шаардаж байгаа. 10. Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмаа бэхжүүлэх шаардлагатай. Тухайн асуудлаас ашиг олдог бол нийтийг төлөөлөх боломжгүй гэж үздэг. Жишээлбэл боловсролын салбарын асуудал хэлэлцэж байхад энэ салбарт ашиг сонирхлын зөрчилтэй бол хэлэлцүүлэгт оролцож болох ч санал өгөх эрхгүй гэдгийг хуралдаан даргалагч сануулж байх ёстой. 11. Парламент иргэдээс санал авах талбаруудыг хөгжүүлж байгаа ч хариу өгөх нь тун хангалтгүй. Иргэдээс парламентад санал өгсөн бол заавал эргэн хариулдаг байх ёстой. 12. Хэвлэл мэдээлэл бие даан сурвалжлахыг сайжруулах хэрэгтэй байна. Яагаад УИХ-ын гишүүдийг коридороор хөөгөөд байдаг юм бэ гэхчлэн олон нийт сэтгүүлчдийг ёс зүйн асуудлыг их хөндөж байгаа. Гол шалтгаан нь тэнд л мэдээлэл авах боломжтой байгаа. Чуулганы танхимд сэтгүүлчид мэдээллээ авах, дүрс авах боломжтой байсан бол хүрээ өргөжих байсан. Мөн шууд дамжуулалт нь зөвхөн УИХ-аас өгсөн сигналаар дамжуулагдаж байгаа учраас харуулмааргүй зүйлээ харуулахгүй байх боломжтой. Чуулганы танхимыг бүхэлд нь харуулах боломжтой нэг суваг заавал байх хэрэгтэй. 13. Парламентын төсвийн зарцуулалтыг ойлгомжтой, нээлттэй болгох. УИХ-ын гишүүд үндсэн цалингаасаа гадна сар бүр 20 орчим сая төгрөгийн хангамж байдгийг иргэд нээлттэй мэддэг болсон. Парламентыг бие даасан, хүчтэй , чадвартай институт болгохыг зорьж байгаа учраас төсвийг үгүйсгэж байгаа юм биш. Үр дүнтэй ажиллахын тулд санхүүжилт байх ёстой. Гэхдээ зарцуулалт нь ил тод байх ёстой. 14. Хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн болгоход анхаарах. 15. Нээлттэй ил тод байдлыг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх үйл явцдаа УИХ-ын гишүүний чөлөөт мандат болоод парламентын бие даасан байдлыг алдагдуулахгүй байх ёстой. Иргэдийн дунд гишүүдийн нэр хүнд сайн, муу янз бүр байгаа. Гэлээ гээд тэр хүмүүсийг өмгөөлж байгаа юм биш, тэр хүмүүсээр дамжин хэрэгжиж буй иргэд та бүхний засаглах эрхийг хамгаалж байгаа хэрэг. Иймд гишүүдийн бие даасан байдал, хуулийн хүрээнд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, түүнийхээ төлөө нам болон бусад гишүүнээс дарамт шахалт авдаггүй байх зэргээр гишүүдийн чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалах хэрэгтэй гэсэн нийт 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлж байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр "Монгол Улсын Парламент бол монголчуудын эрх чөлөөний баталгаа. Олон улсын өнцгөөс харвал тусгаар тогтнолын баталгаа нь иргэдийн засаглах эрхийг хэрэгжүүлж байгаа гол институт гэдгийг бодох ёстой учраас яаж бэхжүүлэх вэ гэдэгт анхаарах нь бидний нийтлэг эрх ашиг юм" гэв.

ikon.mn · politics ru

Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав

Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав

mnb.mn · politics ru

ҮЙЛ ЯВДАЛ: Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангахыг шаардах “Мэдэх эрхтэй-2” аяны тухай мэдээлэл өгнө

Төрийн ордонд 09:00-16:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана. 11:00 цагт УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд төсвийн асуудлаар мэдээлэл өгнө. "The Corporate Convention Centre"-д 09:00-11:00 цагт Хүүхдийн мэс засал үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” сэдвээр хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах үндэсний форум зохион байгуулагдана. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс Монгол Улсын парламентын нээлттэй, ил тод байдлыг хангахыг шаардах “Мэдэх эрхтэй-2” аяны тухай мэдээлэл өгнө. 12:00 цагт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан, шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс нар оролцоно.

ikon.mn · politics ru

Дипломат, албан болон консулын паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр энэ сарын 22-нд Бүгд Найрамдах Панам Улсын Гадаад хэргийн сайд Хавиер Эдуардо Мартинез-Ача Васкезтай уулзав.

sonin.mn · politics ru

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ирцийн асуудал энэ долоо хоногт ч үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулах ажиллагаа дахин хойшлов. Улмаар чуулганы ирц тойрсон асуудал МАН, АН-ын хоорондын улс төрийн маргаан төдийгүй эрх баригч намын дотоод сахилга, хариуцлагын асуудал болон өргөжиж, Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд хүртэл “УИХ-ын гишүүд чуулгандаа суу” гэсэн шаардлага тавьж эхэллээ.

sonin.mn · politics ru

Зүүний үзэлт нам Берлиний парламентын сонгуульд ялжээ

949 оноос 1990 оныг хүртэл Төв Европт оршин байсан нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад (БНАГУ) эрх барьж байсан Германы Социалист нэгдсэн намын (ГСНН) залгамжлагч гэгддэг Зүүний нам (ЗН) Берлин хотын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд /мужийн парламент/ анх удаа ялжээ.

sonin.mn · politics ru

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

Эрдэмтэд чулуужсан шүдийг ашиглан Тираннозавр (Т.rex) үлэг гүрвэлийн биеийн температурыг тогтоож чадсанаа мэдээлжээ. Сонирхолтой нь энэхүү араатны биеийн дулаан хүнийхтэй ойролцоо байсан байна. Судлаачид өмнө нь үлэг гүрвэлүүдийг удаан хөдөлгөөнтэй, хүйтэн цустай амьтан гэж үздэг байв. Харин хожим явуулсан судалгаанууд тэднийг халуун цустай, биеийн температураа зохицуулж чаддаг байсныг тогтоосон юм. Тирранозаврын хувьд халуун цустай байсан гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг ч яг хэмжээг нь мэддэггүй байжээ. “Бид үүнийг тогтоохын тулд зүгээр л термометр ашиглах боломжгүй шүү дээ” гэж Жон Хопкинсийн Их сургуулийн палеобиологич, энэхүү судалгаанд оролцоогүй Жасмина Виманн хэлж байна. Эрдэмтэд тирранозаврын өсөлт хөгжлийг судлах, эсвэл яснаас нь ул мөр хайх зэрэг олон арга хэрэглэж үзсэн ч тодорхой тоон үзүүлэлтийг гаргаж чадаагүй юм. Харин сүүлийн судалгаагаар тэд энэхүү аймшигт араатны чулуужсан шүднээс химийн чанартай ул мөр хайсан нь үр дүнд хүрчээ. Тухайлбал амьтны биеийн температураас хамааран шүдний паалан дахь атомууд өөр өөр хэлбэрээр бөөгнөрдөг байна. Гурван шүднээс авсан хэмжилтээр биеийн дундаж температур Цельсийн 36 хэм орчим байсныг тогтоожээ. Энэ нь орчин үеийн зааны температуртай төстэй бөгөөд хүний биеийн (Цельсийн 36-37 хэм) температураас тийм ч их хол биш юм. “Бид хамгийн алдартай араатан болох Тирранозаврын биеийн температур хэд байсныг олж тогтоолоо” гэж Лос-Анжелес хот дахь Калифорнийн Их сургуулийн геохимич, судалгаанд оролцсон Арадхна Трипати хэлжээ. Судалгааны тайлан өчигдөр “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм. “Би үүнээс арай өндөр байх болов уу гэж төсөөлж байлаа” гэж Виманн тайлбарлажээ. Тухайлбал тэр үлэг гүрвэлүүдийн залгамжлагч гэгддэг шувуудын биеийн температуртай ижил байх ёстой гэж боддог байжээ. Тирранозаврын биеийн дулааныг мэдэх нь энэ амьтан яаж амьдардаг байсныг тогтооход тустай юм. Халуун, хүйтэнд биеийн температураа тохируулах чадвартай энэ байдал нь Тирранозаврыг үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн хүчирхэг араатнуудын нэг болгосон байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Тэд энэ аргаа ашиглан бусад төрлийн үлэг гүрвэлүүдийн биеийн дулааныг хэмжих боломжтой гэж үзэж байгаа гэнэ. “Энэ аргыг ашиглан судлах боломжтой маш олон, сонирхолтой төрөл зүйлүүд бий” гэж Калифорнийн Их сургуулийн геобиологич, судалгаанд хамтран ажилласан Роберт Ийгл хэлжээ. Эх сурвалж: Associated Press

ikon.mn · politics ru

Агаарын бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг нь олон улсын судалгааны үр дүнгээс харагджээ

Агаарын бохирдол нь амиа хорлох эрсдэл болон амиа хорлох тухай сэдлийг нэмэгдүүлдгийг олон улсын хэмжээнд явуулсан судалгааны үр дүн харуулжээ. Байгаль орчны бохирдол нь сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэсэн ойлголт түгээмэл байдаг ч амиа хорлох эрсдэлд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг хангалтгүй байсан юм. Тэгвэл Белфаст дахь Күиний Их Сургуулийн эрдэмтэд агаар, дуу чимээ, гэрэл болон усны бохирдол хүмүүсийн амиа хорлох эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Тэд энэ чиглэлийн 29 өөр судалгаанд нэгдсэн дүн шинжилгээ хийхэд агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор болон азотын давхар исэл нь амиа хорлох, амиа хорлох оролдлого, амиа хорлох тухай бодол сэдэл төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь харагдсан байна. Мөн нэмэлтээр хийсэн 16 судалгааны нэгдсэн дүн шинжилгээгээр хүхрийн давхар исэл, озон зэрэг агаарын бусад бохирдуулагчид, дуу чимээний бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй нь тогтоогджээ. Харин гэрэл болон усны бохирдол нөлөөлдөг гэх нотолгоо хангалттай олдоогүй байна. “Journal of Epidemiology and Community Health” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны үр дүн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх стратеги, арга зүйд байгаль орчны бохирдлын хүчин зүйлийг авч үзэх шаардлагатайг, мөн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн асуудалд тооцох ёстойг харуулж буйг эрдэмтэд онцолжээ. Дэлхий даяар жил бүр 720,000 гаруй хүн амиа хорлож, нас бардаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр энэ нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан болдог байна. Эх сурвалж: The Guardian

ikon.mn · politics ru

Канад улс Европын Холбооны “түншлэгч гишүүн” болох боломжийг судалж байгаа талаар мэдээлжээ

Европын Холбоотой илүү нягт харилцаа тогтоохыг Канадын ерөнхий сайд Марк Карни зорьж байгаа, бүр “түншлэгч гишүүн”-ээр элсэх боломжийг судалж байгаа талаар Уоллстрит Журнал сонин Ням гарагт мэдээлжээ. Гишүүнчлэлийн асуудалд хатуу ханддаг Европын Холбоонд одоогоор ийм гишүүнчлэлийн статус байдаггүй хэдий ч Канадтай илүү ойртон түншлэх санааг хүлээн авахад бэлэн байгааг тал талын албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлд үндэслэн тус сонин бичсэн байна. Канад, АНУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны дайн Оттавагийн эрх баригчдыг стратегийн чиглэлээ өөрчилж, бусад түншүүдтэйгээ илүү ойртон нягтрахад хүргэж байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш өөрийн хойд хөрш Канадтай харилцах харилцаагаа эрс муутгасан. Хамгийн сүүлд талууд харилцан нэг нэгнийхээ олон арван тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулаад байна. Тэгвэл Канад болон Европын Холбоо эрчим хүч, хиймэл оюун ухаан, батлан хамгаалах, чухал ашигт малтмалын зэрэг стратегийн салбаруудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг чөлөөлөх боломжийг хэлэлцэж байгаа гэнэ. Мөн талууд далай доогуур кабель татах, дата төв, үүлэн технологи, хиймэл дагуулын шинэ сүлжээ хамтран байгуулах, Канадын эрчим хүчийг Европын Холбоонд нийлүүлэх дэд бүтцийг бий болгох талаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлжээ. Европын удирдагчдаас Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар Канадын ерөнхий сайд Марк Карнитай илүү ойр ойрхон уулзаж байгаа. Тэд есдүгээр сарын 20-ны өдөр Атлантын далайн Канадын эрэгт ойр оршдог Францын харьяа Сэйн-Пьер ба Микелоны бүлэг арлууд дээр уулзахаар төлөвлөжээ. Энэ уулзалт нь Канадын ерөнхий сайд түүхэндээ анх удаа эдгээр арлууд дээр хөл тавьсан тохиолдол бөгөөд “хоёр улсын бат бэх харилцааны илэрхийлэл” болж буйг Элиссейн ордноос мэдэгдсэн байна. Эх сурвалж: Reuters

ikon.mn · politics ru

Алжир АНЭУ-тай дипломат харилцаагаа тасалжээ

Алжирын эрх баригчид хэд хэдэн удаа “өдөөн хатгасан эсвэл дайсагнасан” үйлдэл хийсэн хэмээн үзэж, Арабын Нэгдсэн Эмирт Улстай /АНЭУ/ дипломат харилцаагаа тасалснаа мэдэгдсэн тухай “Al Jazeera” суваг мэдээлжээ.

sonin.mn · politics ru

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт стент буюу судас тэлэгч тавих эмчилгээг хийдэг болж байна

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр ангиографийн аппарат суурилуулав. Уг эмнэлэг 100 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж, 2021 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 150,000 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай ажилладаг. Шинэ тоног төхөөрөмжийн ачаар титэм судасны оношилгоо, эмчилгээ болон цээж, хэвлийн хөндийн судасны дотуурх үзлэг эмчилгээг энд хийх боломжтой болов. Үүний дараа иргэд ийм төрлийн эмчилгээнд улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү явалгүйгээр өөрсдийн дүүргийн эмнэлэгт хандаж чадна.

ikon.mn · politics ru

Ираны дайн Конгрессын завсрын сонгуулийн дараа шууд дуусахыг Трамп зөгнөжээ

Ираны дайн арваннэгдүгээр сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дараа “шууд дуусах” төлөвтэй байгааг ерөнхийлөгч Трамп өчигдөр мэдэгджээ. Учир нь Техраны эрх баригчид сүүлчийн аргаа хэрэглэж, уг сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг хичээж байгаа бөгөөд үүнээс цааш АНУ-ын эдийн засгийн дарамт шахалтыг тэсвэрлэж чадахгүй гэж тэр үзэж байна. “Тэд цаашдаа тэсэх боломжгүй болсон тул сонгуулийн дараа дайн шууд дуусна гэж би бодож байна. Тэд одоо сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд бүх чадлаа шавхаж байгаа” гэж Трамп өчигдөр Даллас хотод болох Бүгд Найрамдах Намын Үндэсний чуулган руу явахдаа сэтгүүлчдэд хэлжээ. Трампын эхлүүлсэн дайн өнөөдөр долоо дахь сардаа үргэлжилж, ойрын хугацаанд дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа. Лхагва гарагт Техраны эрх баригчид Ормузын хоолойд зорчиж байсан ачаа тээврийн 10 хөлөг онгоцонд халдсанаа мэдээлжээ. Үүнийг АНУ-ын тал өмнө нь Ираны газрын тос тээвэрлэгч таван хөлөгт халдсаны хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна. Ормузын хоолойд мөргөлдөөн хурцадсан тухай энэ мэдээний улмаас өчигдөр Брент төрлийн түүхий газрын тосны баррель тутмын фючерсийн үнэ $100 хүрсэн нь долдугаар сараас хойш хүрээгүй өндөр түвшин байлаа. Ираны дайны сунжрал, амьжиргааны өртгийн өсөлт Америкчуудыг бухимдуулсны улмаас саяхан Трампын олон нийтийн дэмжлэг түүхэнд доод хэмжээндээ хүртэл унасан юм. Энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүн ихэвчлэн Цагаан ордны эзэн хэн болохыг шийдэх бүх нийтийн санал асуулга болдог. Сонгуулийн дараа газрын тосны үнэ бас шууд буурахыг амласан Трамп дайныг дуусгах дипломат арга зам боломжтой хэвээр байгаа ч үүнд найдахгүй байгаагаа илэрхийлжээ. “Тийм ээ, яриа хэлэлцээ боломжтой, гэхдээ бид үүнийг нэн тэргүүнд тавихгүй байна” гэж Трамп хэлсэн юм. Эх сурвалж: Reuters

ikon.mn · politics ru

Унгар улс Оросын 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөлөө

Мягмар гарагт Унгар улс Оросын 10 дипломатчийг “дипломат статустай нь үл нийцэх үйлдэл гаргасан” үндэслэлээр нутаг дэвсгэрээсээ хөөжээ. Энэ алхам нь Москватай дотно харилцаатай өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны эрин үе дууссаныг сануулсан хэрэг болсон байна. ОХУ-ын гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авахаа амлаад уг хариу арга хэмжээ нь Унгар улсад хүнд тусахыг анхааруулжээ. “Будапешт дахь руссофоб үзлийн лоббид үзүүлэх хариу арга хэмжээ хатуу бөгөөд шаналгаатай байх болно” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн юм. Унгарыг 16 жил удирдсаныхаа дараа энэ оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар эрх мэдлээ алдсан Орбан нь Европ дахь Москвагийн цөөхөн түншүүдийн нэг байв. Түүний засаглалын жилүүдэд Унгар улс Европын Холбооны авсан хориг арга хэмжээг үл харгалзан Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн авч, Украинд олгох Европын Холбооны 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьж байсан юм. Украины дайн эхэлснээс хойш Европын олон орон Оросын дипломатчидыг хөөсөн ч Унгар улс ганцыг ч хөөгөөгүй. Хөөгдсөн дипломатчид нь “Венын Конвенцын дагуу олгогдсон дипломат статустайгаа үл нийцэх үйл ажиллагааг Унгар улсын нутаг дэвсгэрт явуулсан. Энэ шийдвэр нь Орос улстай дипломат харилцаагаа таслах гэсэн үг биш. Унгар улс шаардлагатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж тус улсын гадаад хэргийн сайд Анита Орбан мэдэгджээ. Унгарын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр болон түүний баруун төвийн үзэл баримтлалтай засгийн газар Виктор Орбаны үед муудсан Европын Холбоо, НАТО-той харилцах харилцаагаа сэргээхийг хичээж байгаа. Тавдугаар сард парламентад үг хэлэхдээ Анита Орбан цаашдаа Унгар улсын хувьд Орос нь “түнш” хэвээр үлдэх ч шинэ харилцаа нь “нэг талаас хэт хамааралтай” байх боломжгүйг мэдэгдэж байжээ. Эх сурвалж: Reuters

ikon.mn · politics ru

П.Мягмардорж: Монтенегро бол жижиг улсын геополитикийг судлах маш сонирхолтой кейс улс

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Социалист системийн том тулгуур Югославын нэг хэсэг байсан энэ улс 2006 онд тусгаар тогтнолоо зарлаж, тухайн оныхоо арваннэгдүгээр сард Монгол Улстай дипломат харилцаа тогтоож байв. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж буй уг айлчлалын ач холбогдол болон Монтенегро улсын геополитикийн онцлогийн талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн Ахлах багш, доктор П.Мягмардоржтой ярилцлаа. - Монголчуудын хувьд Монтенегро улсыг хуучнаар Югославын бүрэлдэхүүнд байсан, өнөөгийн Европын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг гэдгээр нь илүү сайн мэднэ. Тун удахгүй энэ улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байгаа тул улс төр, эдийн засгийн талаас нь хэлэх сонирхолтой баримтууд юу байна вэ? - Монтенегро бол газар нутаг, хүн амын хувьд жижиг улс. Гэхдээ геополитикийн хувьд жижиг гэж хэлэхэд хэцүү. Адриатын тэнгисийн эрэгт, Балканы стратегийн уулзвар дээр байрладаг бөгөөд Серби, Орос, Европын холбоо, НАТО зэрэг олон талын харилцаа, ашиг сонирхол энд огтлолцдог. Тиймээс Монтенегрог зөвхөн аялал жуулчлалын сайхан орон гэж харах нь учир дутагдалтай. Харин жижиг улс том гүрнүүд болон том институцийн дунд өөрийн тусгаар тогтнол, стратегийн сонголтоо хэрхэн хамгаалж байгааг харуулах сонирхолтой кейс гэж үзэх хэрэгтэй. - Геополитикийн хамгийн чухал онцлог нь юу вэ? - Миний бодлоор хамгийн чухал нь газарзүй ба түүх хоёрын огтлолцол. Монтенегро Адриатын тэнгист гарцтай боловч Балканы дотоод орон зайтай шууд холбогдоно. Нөгөө талаас Сербитэй түүх, хэл, шашин, соёлын гүн холбоотой. Гэтэл өнөөдөр Монтенегро НАТО-гийн гишүүн, Европын Холбоонд элсэх зорилготой улс. Өөрөөр хэлбэл нэг улсын дотор түүхэн ялгарал ба өнөөгийн геополитикийн чиг баримжаа хоёр зэрэгцэн оршиж байна . - 2006 онд Монтенегро тусгаар тогтносон нь ямар ач холбогдолтой үйл явдал байсан бэ? - 2006 оны тусгаар тогтнох үйл явц бол Монтенегрогийн орчин үеийн геополитикийн шинэ эхлэл гэж хэлж болно. Гэхдээ үүнийг “шинээр улс болсон” гэж ойлгох нь учир дутагдалтай. Монтенегро өөрийн төрийн уламжлалтай, урт түүхтэй улс. 2006 оноос хойш хамгийн чухал асуулт нь “Бид тусгаар улс мөн үү?” гэхээс илүү “Тусгаар тогтнолоо ямар геополитикийн орчинд баталгаажуулах вэ?” гэдэг болсон. - НАТО-д элссэн чухал шалтгаан нь юу байсан гэж үзэж байна вэ? - Энэ бол Монтенегрогийн гадаад бодлогын хамгийн том стратегийн шийдвэрүүдийн нэг. 2017 онд НАТО-д элссэнээр Монтенегро аюулгүй байдлаа зөвхөн өөрийн цэргийн чадавхаар бус, хамтын батлан хамгаалалтын институцээр баталгаажуулах сонголт хийсэн . Эндээс жижиг улсын нэг чухал стратеги харагддаг. Жижиг улс том гүрэн болох гэж оролдохоос илүү том институцийн нэг хэсэг болох замаар аюулгүй байдлаа нэмэгдүүлж болно. Энэ бол Монтенегрог судлах гол шалтгаануудын нэг. - Гэхдээ Монтенегро Сербитэй түүх, шашин, хэлний маш ойр холбоотой биз дээ? - Тийм. Тэгээд ч Монтенегрог ойлгоход хамгийн төвөгтэй хэсэг нь энэ. Монтенегрогийн нийгэмд “Монтенегро” болон “Серби” гэсэн үндэсний өөрийн тодорхойлолтууд зэрэгцэн оршдог. Серби хэл болон Монтенегро хэлний хэрэглээ ч зэрэгцэн байна. Үнэн алдартны шашин ч нийгэмд маш чухал байр суурьтай. Тиймээс Монтенегрог “Сербийн эсрэг улс” гэж ойлгох нь буруу. Харин өөрийн тусгаар тогтнол, үндэсний ялгарлаа бий болгосон боловч Сербитэй түүх, соёлын гүн холбоогоо хадгалсан улс гэж харах нь илүү зөв. - Тэгвэл Монтенегро Сербиэс холдож, барууныг сонгосон гэж ойлгож болох уу? - Хэтэрхий энгийнээр ингэж хэлж болохгүй. Гадаад бодлогын чиглэл нь Европ, Евро-Атлантын институцүүд рүү нэлээд тодорхой шилжсэн. Гэхдээ энэ нь Сербийн нөлөө, түүхэн холбоо, нийгмийн ижилсэл ба ялгарал алга болсон гэсэн үг биш. Энд нэг чухал ялгаа бий. Геополитикийн сонголт бол үндэстний ижилсэл, аль эсвэл ялгаралтай заавал адил зүйл биш. Монтенегро улсын аль нэгэн иргэн хүн Сербийн соёлтой гүн холбоотой байж болно. Гэхдээ тухайн улсын аюулгүй байдлын стратеги НАТО, эдийн засгийн стратеги ЕХ-нд чиглэж болно. Энэ ялгааг ойлгохгүй бол Монтенегрогийн улс төрийг ойлгоход хэцүү. - Та түрүүн Монтенегрод Серби, Орос, Европын холбоо, НАТО зэрэг олон талын харилцаа, ашиг сонирхол энд огтлолцдог гэж дурдсан. Тэгвэл Оросын Монтенегрогийн геополитикт эзлэх байр суурь ямар вэ? - Оросын хүчин зүйлийг орхиж болохгүй. Орос, Серби, Монтенегрогийн хооронд үнэн алдартны шашин, славян соёл, түүхэн харилцааны тодорхой холбоосууд бий. Гэхдээ түүхэн болон соёлын ойр байдал нь өнөөгийн геополитикийн холбоотон гэсэн үг биш. Монтенегро НАТО-д элссэн нь үүнийг тодорхой харуулдаг. Эндээс нэг сонирхолтой сургамж гарна: Түүхэн ойр байдал улс орны өнөөгийн стратегийн сонголтыг автоматаар тодорхойлдоггүй. - Европын Холбоо Монтенегрод яагаад ийм чухал гэж? - НАТО бол аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон талт механизм. Харин ЕХ бол эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, институцийн интеграцын асуудал. Монтенегро ЕХ-нд элсэх замаар зөвхөн зах зээлд нэвтрэхийг хүсэж байгаа биш. Төрийн институц, хууль эрх зүй, эдийн засгийн стандартаа Европын түвшинд хүргэхийг зорьж байна. Тиймээс Монтенегрогийн хувьд: НАТО = аюулгүй байдлын баталгаа ЕХ = урт хугацааны институцийн болон эдийн засгийн орчин гэж ерөнхийд нь ойлгож болно. - Монтенегро улсын эдийн засгийн гол тулгуур салбарын талаар та юу хэлэх вэ? - Аялал жуулчлал хамгийн чухал салбаруудын нэг. Адриатын эрэг, Которын булан, Будва зэрэг газар нь олон улсын аялал жуулчлалын томоохон төвүүд. Гэхдээ энд бас нэг парадокс бий. Байгалийн үзэсгэлэн, аялал жуулчлал нь Монтенегрод асар их боломж өгдөг хэдий ч энэ салбар нь гадаадын жуулчин, хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилтээс өндөр хамааралтай. Тиймээс эдийн засгийн нээлттэй байдал нь нэгэн зэрэг боломжийг бий болгодог ч, эмзэг байдлыг ч дагуулдаг. - Монтенегрогийн хамгийн том дотоод асуудал юу вэ? - Би гурван асуудлыг онцолно. Нэгдүгээрт, үндэстний ижилсэл ба ялгарлын асуудал Хоёрдугаарт, төрийн тогтолцоо ба хуулийн засаглал Гуравдугаарт, эдийн засгийн гадаад хамаарал. Өөрөөр хэлбэл Монтенегро тусгаар тогтнолоо олж авсан, НАТО-д орсон, Европын холбоонд элсэх замд явж байгаа боловч “Европын улс болох” гэдэг нь зөвхөн геополитикийн шийдвэрээр эцэслэгдэхгүй. Төрийн институцийн чанар, хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх зэрэг дотоод шинэчлэл зайлшгүй шаардлагатай. - Монтенегрог "жижиг улс" гэж нэрлэж болох уу? - Хүн ам, нутаг дэвсгэрээр нь хэмжвэл мэдээж жижиг. Гэхдээ геополитикийн ач холбогдлыг хүн амын тоогоор хэмжиж болохгүй. Монтенегро Адриатын тэнгист гарцтай, Балканы стратегийн орон зайд байрладаг, НАТО-гийн гишүүн, ЕХ-нд элсэх үйл явцын тэргүүлэгч орнуудын нэг. Тиймээс би “Монтенегро бол хэмжээгээрээ жижиг боловч стратегийн хувьд жижиг биш улс” гэж тодорхойлно. - Монтенегро нь Монголтой адил төстэй тал ихтэй мэт санагдлаа? - Шууд адилтгаж болохгүй. Газарзүй, түүх, улс төрийн систем, олон улсын системийн орчин нь огт өөр. Гэхдээ жижиг улсын геополитикийн стратеги гэсэн түвшинд харьцуулж болно. Монтенегро Европын институцүүдэд гүн интеграцчилагдах замаар аюулгүй байдал, эдийн засгийн орчноо бэхжүүлэхийг зорьж байна. Монгол улс хоёр том хөршийн дунд стратегийн автономио хадгалахыг эрмэлзэж, гуравдагч хөршийн бодлогоор харилцааныхаа орон зайг өргөжүүлэхийг хичээдэг. Арга нь өөр боловч асуулт нь төстэй: Том гүрнүүдийн дунд жижиг улс өөрийн стратегийн субъект чанарыг хэрхэн хадгалах вэ? - Тэгвэл Монгол Монтенегрогийн туршлагаас юу сурч болох вэ? - Шууд хуулбарлах зүйл бараг байхгүй ч нэг чухал санаа бий. Жижиг улс өөрийн сул талаа зөвхөн хэмжээний асуудал гэж харах шаардлагагүй. Монтенегро өөрийн аюулгүй байдлыг НАТО-гийн хамтын хамгаалалтаар, эдийн засаг, институцийн ирээдүйгээ ЕХ-ны интеграцтай холбож байна. Монголын нөхцөл өөр боловч бид ч мөн адил олон улсын байгууллага, олон талт дипломат ажиллагаа, гуравдагч хөршийн харилцаа, эдийн засгийн төрөлжилтөөр стратегийн орон зайгаа нэмэгдүүлэх боломжтой. Энд гол санаа нь: “Жижиг учраас сонголтгүй” биш, харин “жижиг учраас сонголтоо илүү олон болгох шаардлагатай” юм. - Монтенегрогийн геополитикийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ? - Миний бодлоор Монтенегрогийн гол чиглэл үндсэндээ тодорхой болсон. НАТО-гийн гишүүнчлэл нь аюулгүй байдлын чиглэлийг, ЕХ-нд элсэх үйл явц нь улс төр, эдийн засгийн чиглэлийг тодорхойлж байна. Гэхдээ дотоод үндэстний ижилсэл ба ялгарлын асуудал, Сербитэй харилцах харилцаа, засаглалын институцийн шинэчлэл, эдийн засгийн гадаад хамаарал зэрэг асуудал үргэлжилнэ. Тиймээс Монтенегрогийн ирээдүйн гол сорилт нь “Баруун эсвэл Зүүн?” гэсэн асуултаас илүү, “Сонгосон чиглэлээ дотооддоо тогтвортой, институцийн хувьд чанартай болгож чадах уу?” гэдэг асуулт байх болов уу. - Эцэст нь Монтенегрог нэг өгүүлбэрээр тодорхойлбол? - “Монтенегро бол газар нутгаараа жижиг боловч түүх, үндэстний ялгарал, геополитикийн сонголтоороо том асуулт тавьдаг улс". Монтенегрогийн түүх бидэнд нэг зүйлийг маш тодорхой харуулдаг. Улсын хэмжээ өөрөө хувь заяаг тодорхойлдоггүй. Харин газарзүйгээ хэрхэн ойлгож, түүхээ хэрхэн ашиглаж, ямар институцийн орон зайд өөрийгөө байршуулж, стратегийн сонголтоо хэр тууштай хэрэгжүүлж байгаагаас жижиг улсын ирээдүй ихээхэн шалтгаална. Энэ утгаараа Монтенегро бол зөвхөн Балканы нэг жижиг улс биш. Жижиг улсын геополитикийг судлах маш сонирхолтой кейс улс юм.

ikon.mn · politics ru

Иргэдийн аюулгүй байдлын судалгаанд 4,620 өрхийг хамруулахаар болжээ

"Иргэдийн аюулгүй байдлын судалгаа-2026"-г улс орон даяар эхлүүлсэн талаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Аюулгүй, амар тайван орчинд амьдарч чадаж байна уу? Монгол хүний амьдралын чанарт гарч байгаа өөрчлөлт нь нийгмийн орчин, амьдрах нөхцөл, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хэрхэн хамаарч байна вэ? Эдгээр нөхцөл байдлыг "Иргэдийн аюулгүй байдлын судалгаа"-ны хүрээнд судлах аж. Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 4,620 өрхийг хамруулна. Судалгааны мэдээлэл цуглуулах хугацаа энэ оны есдүгээр сарын 2-оос арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Судалгаа нь: Хүн амын амьдрах орчин, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох Иргэдийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг судлах Нуугдмал гэмт хэргийн талаарх суурь мэдээллийг бий болгох зорилготойг мэдээлэв.

ikon.mn · politics ru

ОХУ-тай хамтрах Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн судалгаа, байгалийн хий зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ

Mongolian Prime Minister N. Uchral met Russian President Vladimir Putin in Vladivostok on September 2, 2026, during the 11th Eastern Economic Forum. Putin opened the talks by thanking Mongolia for accepting the invitation to the gathering. The two sides agreed to speed up work on joint projects, including the Thermal Power Plant-3 built with Russian participation, exploration of the Asgat deposit, and natural gas cooperation. Officials on both sides now face the task of turning those agreements into visible progress.

ikon.mn · politics ru

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Mongolia's Prime Minister N. Uchral has arrived in Vladivostok, Russia, to attend the Eastern Economic Forum. He was welcomed at Knevichi International Airport by Mongolia's Ambassador to Russia D. Davaa, Deputy Chairman of Primorsky Krai Government E.V. Shamonova, and Minister of International and Foreign Economic Relations K.G. Sidorenko.

sonin.mn · politics ru

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийллээ

The International Development Law Organization has voiced its support for Mongolia's national movement 'Za bol zaaval khiye,' an initiative launched by the Prime Minister to benefit children. State Secretary A. Davaajargal presented the movement to the organization, which pledged to back its efforts.

mnb.mn · politics ru

ЭСЯ: Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино

Mongolian citizens with ordinary passports can now visit Thailand without a visa for up to 30 days. The Thai Interior Ministry published the updated list of visa-exempt countries on August 31, 2026, in the Royal Gazette. The new rules cover 60 countries and territories.

ikon.mn · politics ru