Худалдаа хөгжлийн банкны нэр, логог ашигласан хуурамч мэдээлэл цахим орчинд түгээж байна
Худалдаа хөгжлийн банкны нэр, логог ашигласан хуурамч мэдээлэл цахим орчинд түгээж байна
Худалдаа хөгжлийн банкны нэр, логог ашигласан хуурамч мэдээлэл цахим орчинд түгээж байна
Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгаж хийжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2021 өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангахаар ажиллаж байна
Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоогоор УИХ-ын холбогдох байнгын хороод ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явуулаад байна. 2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.5 их наяд төгрөг байхаар Засгийн газраас оруулж ирсэн. Энэ нь нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 37.8 хувьтай тэнцэх дүн юм. Харин төсвийн урсгал зардал 33.5 их наяд төгрөг болж, 2026 оны төсвөөс 7.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. Төсвийн урсгал зардал дундаас "бараа үйлчилгээний бусад зардал"-д 713 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Тус ангиллыг дэлгэрүүлээд харвал төрийн байгууллагуудын бараа үйлчилгээний бусад зардалд 627.4 тэрбум төгрөг, сургалт дадлага бэлтгэлийн зардалд 59.7 тэрбум төгрөг, мэдээлэл сурталчилгааны зардалд 26.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Мэдээлэл сурталчилгааны зардал нь ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах байдлаар зарцуулагддаг зардал гэдгийг Сангийн яамнаас мэдээлж буй. Тэгвэл 2026 онд иргэдийн төлсөн татвараас мэдээлэл сурталчилгааны зардалд 17.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Энэ мөнгөн дүн 2027 онд 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсвийн төсөлд тусгажээ. 2027 оны төсвийн төсөлд дурдсанаар мэдээлэл сурталчилгааны зардлын 9.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 15.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргах юм байна. Харин 1.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн төсвөөс гаргахаар 2027 оны төсвийн төсөлд тусгажээ. "хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадоржийн ярьж байгаагаар "Мэдээлэл сурталчилгааны зардал нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зарцуулагддаг. Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар хууль сурталчлах хүрээнд энэ төрлийн зардлыг гаргах зохицуулалттай байдаг. Аль нэг төсвийн байгууллагаас энэ онд хууль сурталчлах хүрээнд ийм хэмжээний зардал гаргамаар байна гэсэн саналаа ирүүлдэг. Энэ саналын дагуу зардлыг төсөв тусгаж өгдөг. Мэдээлэл сурталчилгааны зардал байгууллага бүрд байдаггүй. Жишээлбэл УИХ-аас баталсан хуулиа сурталчлах хүрээнд зардлын саналаа ирүүлдэг. Харин Ашигт малтмал газрын тосны газарт ийм төрлийн зардал байдаггүй. Энэ төрлийн зардлын гүйцэтгэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг. 20 сая төгрөгөөс дээш гэрээ байгуулах хуулиар тендер зарлах учиртай байдаг" гэв.
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ
Хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13 төсөл, арга хэмжээг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэж өгчээ. Үлдсэн хоёр төсөлд комисс ажиллуулах хүсэлт хүргүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувьтай байна. Мөн найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88 хувь, нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын 18.2 км авто замын ажил 53 хувь, таван дүүрэгт хэрэгжүүлж буй 43 км явган хүний болон дугуйн зам, байгууламжийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ. Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум , нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.
УИХ дахь АН-ын бүлэг өглөө 10 цагаас хуралдхаар товлосон ч ирц нь хүрэхгүй есөн гишүүний ирцтэй хуралдаж чадахгүй гацаж байгаад 11 цагт 14 гишүүнтэйгээр ирцгүй хурал эхлүүлээд хаав.
“Тархины харвалтын дэлхийн дээд хэмжээний уулзалт-Монгол Улс 2026” олон улсын арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд Монгол Улс болон Дэлхийн харвалтын байгууллага (World Stroke Organization, WSO)-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, “WSS Mongolia 2026-Улаанбаатарын тунхаглал”-ыг баталсан байна. Энэ нь Монгол Улсад тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсныг Эрүүл Мэндийн Яам наас мэдээллээ. Тархины харвалт нь нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт, урт хугацааны хөгжлийн бэрхшээлийн гол шалтгааны нэг юм. Харвалтын үр дагаврыг бууруулахын тулд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг хянах, өвчний шинж тэмдгийг эрт таних, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, эмчилгээний дараах сэргээн засалт болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор Монгол Улсад 2023 онд тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын түвшин 100,000 хүн амд 50.9 байсан бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд 61.2, эмэгтэйчүүдийн хувьд 40.6 байжээ. Эдгээр нь ДЭМБ-ын тооцоолсон үзүүлэлт бөгөөд нас баралтын шалтгааны мэдээллийн бүрэн байдал, чанартай холбоотой тодорхой хязгаарлалттайг анхаарах шаардлагатай. ДЭМБ-ын 2026 оны мэдээллээр халдварт бус өвчин Монгол Улсын нийт нас баралтын бараг 81 хувийг эзэлж байна. Артерийн даралт ихсэлт, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, анхан шатны тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь тархины харвалт болон зүрх судасны өвчний ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой. Иймээс тархины харвалттай тэмцэх асуудлыг зөвхөн төрөлжсөн эмнэлгийн тусламжийн хүрээнд бус, урьдчилан сэргийлэлт, яаралтай тусламж, эмчилгээ, сэргээн засалт, хүний нөөц, санхүүжилт, мэдээлэл, чанарын хяналтыг хамарсан цогц бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатай байна. Монгол Улсад 2027–2031 онд хэрэгжүүлэх тархины харвалтын үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах, харвалтын тусламж үйлчилгээний үндэсний сүлжээг хөгжүүлэх, үндэсний бүртгэл болон тусламж үйлчилгээний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр цаашид ажиллах шаардлагыг албаныхан онцолж байна. Цаашдын бодлого, төлөвлөлтөд дараах чиглэлийг харгалзан үзэх нь чухал. Үүнд: Урьдчилан сэргийлэлт: Артерийн даралт ихсэлт болон бусад эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх, хянах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх. Харвалтын тусламж үйлчилгээний үндэсний сүлжээ: Харвалтын шинж тэмдгийг эрт таних, эмнэлгийн өмнөх яаралтай тусламж, тээвэрлэлт, эмнэлэг хоорондын шилжүүлэг болон төрөлжсөн тусламж үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах. Цочмог үеийн эмчилгээ ба сэргээн засал: Нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэргээн засах болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн тусламжийг хөгжүүлэх. Ү ндэсний бүртгэл, мэдээлэл ба чанарын хяналт: Харвалтын тохиолдол, эмчилгээний үр дүн, нас баралт, хөгжлийн бэрхшээл зэрэг үзүүлэлтийг бүртгэж, бодлого, төлөвлөлт, нөөцийн хуваарилалтад ашиглах. Хүний нөөц, санхүүжилт, технологи: Эмнэлгийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, технологи, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох. Хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх нь: “Тархины харвалтын дэлхийн дээд хэмжээний уулзалт-Монгол Улс, 2026” нь төр, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын түншүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд болон харвалттай иргэдийн төлөөллийг нэгтгэн, тархины харвалттай тэмцэх бодлогын тэргүүлэх чиглэлийг хэлэлцсэн олон улсын арга хэмжээ боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Улаанбаатарын тунхаглалыг баталсан нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болж байна. Дараагийн шатанд бодлогын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах байгууллага, хугацаа, шалгуур үзүүлэлттэй холбож, үр дүнг тогтмол үнэлэх нь чухал юм. Тархины харвалтын улмаас үүсэх нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээлийг бууруулахад урьдчилан сэргийлэлт, цаг алдалгүй тусламж, чанартай эмчилгээ, сэргээн засалт, нотолгоонд суурилсан бодлого, олон улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо.
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа
Алба хаагчид 4094 хүний амь нас, их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
"Оюу толгой" компаниас ирэх онд Монгол Улс ногдол ашиг авахаар тохиролцсон. Хэдийгээр "Оюу толгой" компани баталгаажуулж мэдэгдээгүй ч Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна, түүгээрээ эрчим хүчний төсөл хөтөлбөрт хэрэгжүүлнэ гэж буй. Харин зарим нам, эвслийн гишүүд ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Татвар бууруулж байгаа гэж ярьж байгаа боловч татвар, торгууль төлбөрийг нэмэх зүйл рүү Засгийн газар улайран явах нь тодорхой болсон. Том дарамт болно. Жишээлбэл орон нутагт явахад цагдаа нар машин "буудаад" торгоод байна. Энэ нь сүүлийн үед нормтой болсон. Хэдэн машин торгож, хэдэн төгрөгийг улсын төсөвт оруул гэж байна. Улаанбаатар хотын цагдаа нарыг хотоос гаргаж, торгуулийн ажил хийлгэдэг болсон байна. Нуугдаж байгаад торгох "буудалт"-аа хийж байна, бүр газар хэвтчихсэн, машиндаа нуугдчихсан ч байх шиг. Яагаад тэгж байна гэхээр хүмүүсийн хурдыг сааруулах зорилготой биш, хүмүүсийг торгож, төсөвт мөнгө олж ирэх зорилготой. Энэ бол нэг л жишээ. Цаашаа улам хүрээгээ тэлнэ. Төсвийн үрэлгэн байдал нь цөөхөн хэдэн дарга, тэднийг хүрээлэгчдийн аж амьдралын төлөө бусад нь асар өндөр төлбөр төлдөг болно. Ингэснээр эдийн засгийн идэвхжил алга болно. Бизнес хийх, ажил хийх сонирхолгүй болно. Үр дүнд нь гаднаас баахан ажилтан авдаг болж байна. Завхан аймагт саяхан очиход хөдөөгийн гуанзанд гадаад хүмүүс 3-4-өөрөө тогооч хийж байна. Монгол хүнээ торгодог, хяхдаг, ажил хийх сонирхолгүй болгоод ажил хийх орон зайг нь гадаад хүмүүст гаргаж өгдөг. Барилга, үйлчилгээ гээд бүх салбарт нэвт орлоо. Монголчууд юу хийж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Төсвийн үрэлгэн байдлыг бий болгосны үр дагавар нь энэ. Бид хэлж шүүмжлэхээс илүүг хийх боломж алга. Иймд "Оюу толгой"-н ногдол ашгийг монгол хүнд өг гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна. Би болон манай намынхан үүнд гарын үсэг зурж, Ардын намын гишүүд ч оролцоод явна гэж итгэж байна. УИХ-ын тогтоол гаргаж нэгдүгээрт ард түмэндээ өгнө. Хоёрдугаарт "Оюу толгой", Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэндээ өгөх ёстой. Зэсийн үнэ сайн байгаа энэ үед хувьцааг нь ард түмэндээ өгөхгүй бол борлуулалтын мөнгөөрөө элдэв зүйл эхлүүлээд үнэ унасан үед нөгөө хэд нь зогсчихдог. Ирэх жил Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой гээд компаниудын ашгаар гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гээд байна. Гэтэл түүний дараа жил гурван их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй бол эхлүүлсэн ажлууд нь гацна. Зардал тэлэх хэмжээгээр бизнес эрхлэгчид дарамтад орно. "Оюу толгой"-н 34 хувийг иргэддээ авч өгөхгүй бол дарга нарын гоёл болж хувираад, үр дүнд нь ард түмэн ядуурна. Шударга зарчим нь ард түмний өмч юм бол ард түмэнд хувьцааг нь өгье, ард түмэн хяналтаа тавиг. Жишээлбэл "Оюу толгой", Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-д ард түмэн хүнээ сонгож оруул. Компани бүрийн ТУЗ-ийн гишүүдийн сонгуулийг бид парламентын, Ерөнхийлөгчийн эсвэл орон нутгийн сонгуультайгаа цуг хийж болно" гэлээ. Харин ногдол ашгийг иргэдэд олгох саналынхаа тухай тэрбээр дэлгэрүүлэн тайлбарлахдаа "Ногдол ашгийн 51 хувь нь Хуримтлалын санд орж, 49 хувийг иргэдэд бэлнээр олгоно. "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг яаж иргэдэд очдог вэ, ялгаагүй л байх ёстой. Өнөөдөр Монголд 540,000 хүн банк, банк бус гээд банк бус дотроо 4-5 давхар зээлтэй. Энэ хүмүүсийн амьдрал зогсож байна. Аппликэйшний зээлийг зэрэг сууж байгаад 3-4 газраас авч болдог юм байна. Энэ доголдлыг ашиглаад 3-4 газраас зэрэг авсан байна. Гэтэл тэд төлбөрөө төлж чадахгүй амьдрал нь дампуурч байхад бид сайхан юм ярих боломжгүй байна. Дээрээс нь аймгийн төв, Улаанбаатарт амьдарч байгаа хөгшчүүд идшээ авч чадахгүй. 4 сая төгрөг гаргаад үхэр авдаг хүнгүй болсон. Иймд "Оюу толгой"-н ногдол ашиг 800 мянган төгрөг очлоо гэхэд тэтгэврийн өвгөн нэг гуя, үхрийн хаа худалдаж авна. Энэ мөнгө дотооддоо эргэлдэж байгаа биз дээ" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Улаанбаатар хотод ажиллаж байгаа Оросын Холбооны Улсын Красноярск хотын Соёлын ерөнхий газрын дарга Л.А.Сахарова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гаргийн орой ард түмэндээ хандан телевизээр үг хэлжээ.
“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Энэ оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна. Хэрэв та Автотээврийн хэрэгслийн албан татвар Галт зэвсгийн албан татвар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар Газрын төлбөр /газар эзэмшигч/ Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ Малын тоо толгойн албан татвар Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм. Мөн энэ сард багтаж 2026 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өсжээ
Ням гарагт Володимир Зеленский хоёр улсын хооронд тагнуулын мэдээлэл солилцох үйл явцыг сэргээсэн Трампын засаг захиргаанд талархал илэрхийлсэн хэдий ч Старлинк хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг хязгаарласан үйлдлийг Трамптай сөргөлдсөний хариуд АНУ-ын зүгээс өөрт нь илгээсэн “сануулга” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. NBC телевизэд өгсөн ярилцлагадаа тэр Оросын баллистик пуужингийн цохилтын талаар тагнуулын мэдээлэлд тавьсан хязгаарлалтаа АНУ цуцалсныг баталсан байна. Өвөл ойртож энэ үед Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцэд баллистик пуужингаар довтолж байгаа бөгөөд тэдгээрийг харвахыг урьдчилан мэдэж, хамгаалах арга хэмжээ авахад АНУ-ын тагнуулын мэдээлэл чухал юм. "Энэ мэдээлэл тодорхой хугацаанд хаалттай байсан. Харин дараа нь Америкийн тал үүнийг нээж өглөө. Бид үүнд маш их талархаж байна. Одоо бүх зүйл хэвийн ажиллаж байна" гэж Зеленский "Meet the Press" нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. "Орос улс баллистик пуужин харвах үед бидэнд урьдчилан мэдэх боломж олгодог, чухал тагнуулын мэдээлэл зөвхөн АНУ-д л байдаг. Гэтэл сүүлийн гурван өдөр үргэлжилсэн баллистик пуужингийн дайралтуудын үеэр бид ийм мэдээлэл аваагүй” гэж тэр хэлсэн байна. Мөн Украинд ашиглагдаж буй Старлинк терминалуудын ажиллах хурдыг гэнэт хязгаарлаж, фронтын шугам дээр дроны ажиллагаа болон агаарын довтолгооноос хамгаалах зарим үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд саад учруулсны ард Илон Маскийн SpaceX компани байсан гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлжээ. "Хурдыг хязгаарлах шийдвэр нь Америкийн засгийн газраас бидэнд ирсэн 'дохио' байсан. Техникийн хувьд үүнийг SpaceX гүйцэтгэсэн" гэж тэр хэлсэн юм. Трамп сүүлийн үед Москватай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж, Оросоос дизель түлш импортлох гэрээ байгуулж, Конгрессын хоёр танхимаас олонхын саналаар баталсан хориг арга хэмжээнүүдийг цуцалсан нь Зеленскийтэй харилцах харилцааг нь муутгасан юм. АНУ-ын зүгээс Украинд шахалт үзүүлж, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтлохоо зогсоох, мөн Путины тавьсан нөхцөлөөр дайныг хурдан дуусгахыг шаардаж байгаатай холбоотойгоор Трампын үйлдлүүдийг Зеленский улам бүр шүүмжлэх болсон. "Бид түүнд итгэхийг хүсэж байна, тэр шийдвэрээ өөрчилнө гэж найдаж байна. Энэ бүхэн бүгд буруу, бидэнд ч АНУ-д ч тус болохгүй гэж би бодож байна” гэж тэр Трампын үйлдлүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент өчигдөр NBC телевизэд өгсөн тусдаа ярилцлагадаа “Старлинкийн үйлчилгээг хязгаарласан явдлын ард Трампын засаг захиргааг байгаа” гэж Зеленскийн хэлснийг “бодлогогүй үг" хэмээн шүүмжилжээ. Бессент "Ерөнхийлөгч Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Рубио нар манай засаг захиргааны хэн ч ийм зүйл хийгээгүйг эрс хатуу мэдэгдсэн. Ерөнхийлөгч Зеленский ингэж буруутгаж байгаа нь маш бодлогогүй үйлдэл гэж би үзэж байна" гэж хэлсэн байна. Тэрбээр цааш нь "Ерөнхийлөгч Зеленский үнэнд нийцэхгүй ийм мэдэгдэл хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй" гэж анхааруулжээ. Ням гарагийн орой Трамп өөрийн сошиал хуудсанд бичихдээ Оростой дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг дуусгахыг Зеленский хүсэхгүй байгааг шүүмжилсэн байна. Тэрээр Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр хийхээр ажиллаж, "томоохон ахиц дэвшил" гаргаж байгаа ч "Зеленскийд энэ огт хамаагүй бололтой. Шулуухан хэлэхэд Европын орнуудын түүнд өгч буй их хэмжээний мөнгөний улмаас тэр энэ дайныг зогсоохыг хүсэхгүй байна. Магадгүй хэзээ ч хүсэж байгаагүй биз" хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: Reuters
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 18-нд АНУ-ын “Эй-Би-Си” телевизэд өгсөн ярилцлагадаа, хэрэв АНУ болон ОХУ дайны үед Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардсаар байвал дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ.
Нийслэлд баригдаж буй авто замуудыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компани, албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгджээ. Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Дэлхийн банкны санхүүжилт болон бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлийн ажил удаашралтай байна. Тухайлбал Өнөр хорооллын арын авто зам байнгын хэл ам дагуулж ирсэн. Сэлбэ гол дагуу 2.5 километр авто замыг барьж буй “МСРС” ХХК гэдэг компанийг ажлыг нь өгүүлэх шаардлагатай, олон зөрчил гарсан. Сэлбийн авто замын гүйцэтгэгч компаниудын дунд асуудал үүссэн үйл явдал болоод байна. Яармагийн урд талд барьж байгаа авто замын ажил юу болж байгаа нь мэдэгдэхгүй юм. Цаг хугацааны хувьд удаашралтай байгаа учраас Эрдэнэжамъян даргын удирдаж байгаа төслийн авто замын ажлуудад онцгой анхаарч, шахаж ажилламаар байна" гэв. Эдгээр авто замууд нь хэт удаашралтай, хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа тул гүйцэтгэж байгаа компаниудыг солих хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа аж.
Пара наадмын таеквондогийн төрөл өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Х.Темирбек нар өнөөдөр дэвжээнд өрсөлдсөн. У.Сүрэнжав шөвгийн наймд Риа Юүлиантиг 2:0, хагас шигшээд Азийн наадмын аварга БНХАУ-ын Шиан Шаог мөн 2:0-ээр ялснаар алтан медалийн төлөө Узбекистаны Умида Мамараджабоватай тунаж үлдлээ. Харин эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд өрсөлдсөн К.Темирбек Ираны Мохаммада Хассанпоурт дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ
Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан тус аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулж, 92.7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийн голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгаад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Өчигдрийн байдлаар Говь-Алтай Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байгаа бөгөөд годрон өвчний өвчлөл 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй байгаа юм байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа ба урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тухайн сумын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгчээ. Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн болон хээлтүүлэгч малд тавих хяналтыг эрс сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна гэв. Дэлхийн зах зээлд үнэ цэнтэй түүхий эд болох Монгол ноолуурын талаар нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна.
Энэ онд эрүүл мэндийн 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв. Хяналт шалгалтын үр дүнд 147 байгууллагад 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн хэрэглэх хугацаа дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах 12 дүгнэлт гаргажээ. Зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдэж, өмнөх оноос 4.4 хувиар өссөнийг дурдав. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг мэдээллээ.
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2, орон нутагт Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан. Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага мэдээлэл батлагдаагүй байгаа аж.
Ням гарагт АНУ-аас Израильд суугаа элчин сайд Майк Хакаби "Washington Post" сонины гэрэл зурагчин Хайди Левинийг хүнд гэмтээж, мэс засалд ороход хүргэсэн халдлагыг "жигшүүрт террорист үйлдэл" хэмээн буруушааж, уг хэрэгт холбогдогчдыг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ. Израильд амьдардаг 63 настай, нэр хүндтэй сэтгүүлч Левин өнгөрсөн Баасан гарагт Йордан голын Баруун эрэг дэх эзлэгдсэн хотуудад чидун жимсээ хураах гэж байсан палестинчууд руу дайрсан Израилийн суурьшигчдын халдлагад өртсөн юм. Тэд түүнийг бороохой болон бусад зэвсгээр зодож хүнд гэмтээсэн байна. Тель-Авивын ойролцоох Петах Тиква хотын эмнэлэгт гартаа мэс засал хийлгэж, хугарсан хавирга болон бусад гэмтлээ эмчлүүлж буй гэрэл зурагчин эмэгтэй жүүд суурьшигчид түүнийг арав гаруй минутын турш зодож, улмаар камер, паспорт, гар утсыг нь дээрэмдэн авч явсныг ярьжээ. "Намайг дайрч, газар унагасан. Азаар надад хамгаалалтын хантааз, дуулга байсан. Хэрэв тийм байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй ч байж магадгүй, учир нь тэд намайг тасралтгүй өшиглөсөөр байсан" хэмээн тэр ярьсан байна. Левиний хэлснээр палестин хамтран ажиллагсад нь хөндлөнгөөс оролцсоны дараа халдлага зогссон гэнэ. Ерөнхийлөгч Дональд Трампын үзэл баримтлал нэгтэй холбоотон, Израилийн талыг баримталдаг хатуу байр сууриараа танигдсан Хакаби энэхүү "харгис бөгөөд хулчгар халдлага"-ыг эрс буруушаажээ. Тэрээр Бямба гарагт сошиал хуудсандаа бичихдээ хохирогч нь АНУ-ын иргэн бөгөөд сэтгүүлч гэдэг нь тодорхой танигдаж байсныг онцолсон байна. "Бид энэ хэрэгт оролцсон хүн бүрийг бүрэн шалгаж, баривчлан, хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардаж байна. Эмэгтэй гэрэл зурагчинд халдана гэдэг бол нүүрээ халхалсан хулчгаруудын үйлдсэн жигшүүрт террорист үйлдэл юм. Энэ бол утга учиргүй хүчирхийлэл, нэр төргүй үйлдэл мөн” гэж тэр бичжээ. Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэхүү халдлагын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй юм. Тэрбээр "хэн нэгний эсрэг чиглэсэн хүчирхийлэл"-ийг буруушаасан хэдий ч уг халдлагыг “халдлага гэгдэх зүйл" гэж нэрлээд хэргийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгааг мэдэгджээ. Нетаньяху түүнд болон бусад хүмүүст халдсан үйлдлийг “халдлага гэгдэх зүйл" гэж тодорхойлсныг сонсоод "цочирдож, доромжлогдсон мэт" мэдрэмж төрснөө Левин өчигдөр хэвлэлд ярьсан байна. Тэрээр цааш нь ярихдаа ерөнхий сайдын гарт "бүх нотлох баримт бэлэн байгаа" гэдгийг онцолжээ. Тэрбээр халдлагын бурууг "жүүд террорист"-уудад тохоод "Би энэ бүс нутагт 40 гаруй жил сурвалжилга хийж байна. Гэхдээ энэ улс өнөөдрийнх шиг ийм байдалд орж байхыг хэзээ ч харж байгаагүй" гэж хэлсэн байна. Палестин тариаланчид болон Левин рүү халдсан явдлын дараа Бямба гарагт суурьшигчдын зүгээс дахин хүчирхийлэл гарсан бөгөөд энэ удаа эзлэгдсэн Баруун эрэгт зочилж байсан Европын дипломатчид, Францын хотын дарга болон Камбре хотын хамба лам нар халдлагад өртжээ. Олнуа-Эмери хотын дарга Бернар Боду албан тушаалынх нь таних тэмдэг болсон улаан, цагаан, цэнхэр өнгийн туузан бүс зүүгээд дипломат дугаартай машинд суухаар завдаж байх үедээ халдлагад өртөж, газарт унасан байна. Гэрчийн мэдээлснээр нүүрээ халхалсан нэгэн этгээд "Vive la France!" (Франц улс мандтугай!) хэмээн хашхиран түүн рүү дайрчээ. Бодугийн эхнэр болон Камбре хотын хамба лам Винсент Доллманн нар ч мөн модон саваагаар зэвсэглэсэн бүлэг этгээдүүдийн заналхийлэлд өртсөн байна. Тэдгээр хүмүүс Иерусалим дахь Францын ерөнхий консул, түүний эхнэр болон бусад дипломатчид, мөн Бельги, Польшийн консулуудын хамтаар Христэд итгэгчдийн Тайбех хотын нутаг дэвсгэрт чидун жимсний ургац хураалтад оролцож байсан юм. Халдлагад өртсөнийхөө дараа Боду "Agence France-Presse" агентлагт ярихдаа "Хэрэв суурьшигчид ийм байдлаар авирлаж байгаа бол үүнийг Израилийн засгийн газар зөвшөөрч, хүлцэнгүй хандаж байна гэсэн үг. Энд юу болж байгааг дэлхий нийт мэдэх хэрэгтэй. Миний хувьд би эх орондоо буцаад бүх зүйл сайхан болно. Харин энд үлдэж буй хүмүүс л хамгийн ихээр зовж шаналсаар байна” гэжээ. Аравдугаар сарын 27-нд болох ширүүн өрсөлдөөнтэй сонгуулийн өмнө Израилд хүчирхийлэл газар авч байна. Палестины эзлэгдсэн газар нутагт израильчуудыг суурьшуулахыг дэмжигч баруун жигүүрийн сонгогчдынхоо хүрээг тэлэхийг Нетаньяху хичээж буй энэ үед суурьшигчид палестинчуудын жил бүрийн чидун жимсний хураалтын ажилд удаа дараа саад учруулсаар байна. Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро “гэмт хэргийн шинжтэй хүчирхийллээ нэн даруй зогсоох”-ыг болон Бадуд халдсан этгээдүүдийг баривчлахыг Израилиас шаарджээ. Европын Холбоо уг халдлагыг буруушааж, “гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, мөн палестинчууд болон сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл, дарамт шахалтыг таслан зогсоох үр дүнтэй арга хэмжээ авах”-ыг уриалсан байна. Израилийн гадаад хэргийн яам дипломатчидын эсрэг үйлдсэн уг халдлагыг буруушаасан бөгөөд Израилийн цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгахаа амласан юм. Эх сурвалж: Associated Press
АЙЧИ НАГОЯ 2026: Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
Япон Улсад үргэлжилж байгаа Азийн пара наадмын жүдогийн төрөл өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ өрсөлдөж байгаа юм. Манай жүдоч шөвгийн наймд Индонезийн Новиа Ларассатиг ялаад хагас шигшээд Казахстаны Алфия Тлеккабылийг вазари үнэлгээгээр илүүрхэв. Ингэснээр манай жүдоч алтан медалийн төлөө Японы Хангай Шизүкатай өрсөлдөхөөр боллоо. Т.Сувд-Эрдэнэ орон нутгийн цагаар 16:00 цагт шигшээ барилдаанаа хийх хуваарьтай. Гэрэл зургийг Х.Мөнхбилэг Харин эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд өрсөлдсөн Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ эхний тойрогт Киргизийн Байгази Султангазьевийг ялаад шөвгийн наймд Энэтхэгийн Капил Пармарт дийлдсэн юм. Ингэснээр Б.Бат-Эрдэнэ дагах тойрогт Узбекистаны Ибрахиман Акбаровтой барилдахаар болжээ.
Оффисын хэвлэх технологийн тэргүүлэгч Canon компани 25 гаруй жилийн түүхтэй imageRUNNER цувралын хөгжлийг үргэлжлүүлэн, хиймэл оюун ухаан (AI), OLED технологи болон автоматжуулалтын дэвшилтэт боломжуудыг нэгтгэсэн imageFORCE цувралаа танилцууллаа. Өнөөдөр байгууллагуудын хувьд хэвлэх төхөөрөмж нь зөвхөн баримт бичиг хэвлэх, хувилах хэрэгсэл бус, мэдээллийг цахимжуулах, боловсруулах, хамгаалах, хуваалцах зэрэг дижитал ажлын орчны нэг хэсэг болжээ. Энэхүү өөрчлөлттэй уялдан Canon компани хэвлэлийн чанар, найдвартай ажиллагаа, хэрэглээний хялбар байдал болон бүтээмжийг сайжруулсан imageFORCE цувралаар оффисын хэвлэх технологийн дараагийн үеийг эхлүүлж байна. imageFORCE цувралын онцлох 4 шинэчлэл 1. OLED технологиор хэвлэлийн чанарыг шинэ түвшинд хүргэлээ Canon-ийн D² Exposure OLED технологи нь Монгол Улсад худалдаалагдаж буй оффисын хэвлэх төхөөрөмжүүдээс OLED технологи ашигласан цорын ганц, хамгийн өндөр нягтаршилтай шийдэл гэдгээрээ онцлог. Энэхүү технологи нь сонгогдсон загваруудад 4800 × 2400 dpi хүртэлх нягтаршилтай хэвлэх боломж олгож, өнгөний ялгарал, дүрсний нарийвчлал болон бичвэрийн тодролыг сайжруулна. Ингэснээр байгууллагууд танилцуулга, товхимол, сурталчилгааны материал зэрэг өндөр чанар шаардсан хэвлэлийг дотооддоо хийх боломжтой. 2. AI технологи эвдрэл, гэмтлийг урьдчилан таамаглана imageFORCE-ийн нэг онцлог нь AI болон Machine Learning технологид суурилсан засвар үйлчилгээний хэрэгцээг урьдчилан таамаглах шийдэл юм. Төхөөрөмжийн ажиллагаа, эд ангийн ашиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, болзошгүй эвдрэл, гэмтлийг урьдчилан тодорхойлсноор засвар үйлчилгээг оновчтой төлөвлөх, гэнэтийн зогсолтын эрсдэлийг бууруулах боломжтой. Энэ нь байгууллагуудын өдөр тутмын хэвлэх үйл ажиллагааг тасалдал багатай, найдвартай явуулахад чухал ач холбогдолтой. 3. Гар утас ашиглах мэт энгийн интерфейстэй боллоо Шинэ үеийн imageFORCE төхөөрөмжүүд нь нэгдсэн загвар, хэрэглээний ижил зарчимтай, мэдрэгчтэй дэлгэцийн интерфейстэй болсон. Гар утасны хэрэглээтэй төстэй, ойлгомжтой удирдлагын систем нь хэвлэх, хувилах, сканердах зэрэг үйлдлийг хялбарчилж, хэрэглэгчдэд шинэ төхөөрөмжийн хэрэглээнд дасахад илүү дөхөм болжээ. 4. Сканерын хурд 4 дахин нэмэгдлээ Өмнөх үеийн загвартай харьцуулахад сканерын хурд 4 дахин нэмэгдсэн нь imageFORCE-ийн бүтээмжийг сайжруулсан чухал шинэчлэл юм. Сонгогдсон загварууд минутад 270 хүртэлх дүрс сканердах хүчин чадалтай бөгөөд их хэмжээний баримт бичгийг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх боломж олгоно. Энэ нь ялангуяа банк, санхүү, боловсрол, төрийн байгууллага болон өдөр тутам их хэмжээний баримт бичиг боловсруулдаг байгууллагуудад ач холбогдолтой. Зөвхөн хэвлэх бус, дижитал ажлын орчны нэг хэсэг imageFORCE цувралын шинэчлэл нь хэвлэлийн чанар, хурднаас гадна байгууллагын дижитал ажлын орчинтой уялдан ажиллах боломжийг өргөжүүлжээ. Canon-ийн uniFLOW Online зэрэг клауд шийдэлтэй холбогдон ажилласнаар баримт бичгийг хэвлэх, сканердах, хадгалах, хуваалцах болон хэрэглэгчийн хандалтыг нэгдсэн байдлаар удирдах боломжтой. Мөн төхөөрөмжийн сонгогдсон загваруудад мэдээллийн аюулгүй байдлын тохиргоог санал болгох, системийн бүрэн бүтэн байдлыг хянах зэрэг хамгаалалтын боломжууд багтжээ. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, дахин боловсруулсан материал ашиглах зэрэг байгаль орчинд чиглэсэн сайжруулалтуудыг тусгасан байна. Ийнхүү 1999 оноос эхэлсэн imageRUNNER-ийн хөгжлийг imageFORCE шинэ шатанд хүргэж , оффисын хэвлэх төхөөрөмжийг байгууллагын бүтээмж, мэдээллийн аюулгүй байдал, дижитал шилжилтийг дэмжих илүү ухаалаг шийдэл болгон хөгжүүлж байна. Canon imageFORCE цувралын хэвлэх төхөөрөмжүүдийг Canon брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани албан ёсоор нийлүүлж байна. Байгууллагууд өөрийн хэрэгцээнд тохирсон төхөөрөмжийн сонголт, суурилуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл crm@itzone.mn мэйл хаяг болон 75-888-555 утсаар холбогдоорой.
Монгол Улс ба Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын харилцааны талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн ахлах багш, доктор П.Мягмардоржийн бичсэн өгүүллийг хүргэж байна. Хоёр улсын улс төр, дипломат харилцааны түүх 1974 оны нэгдүгээр сарын 31-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтсон үеэс эхтэй. Үүнээс өмнө 1950 онд Монголын тал Зүүн Герман буюу БНАГУ-тай дипломат харилцаа тогтоож хоёр тал боловсрол шинжлэх ухаан, худалдаа эдийн засгийн харилцааг өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн байдаг. Харин 1990 оны аравдугаар сарын 3-нд Германы хоёр улс нэгдэж олон улсын эрх зүйн нэг субъект болсноор Монгол-Германы харилцаа шинэ шатанд гарсан гэж үзэж болно. Монгол-Германы харилцааг зөвхөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойших он жилүүдээр хэмжих нь учир дутагдалтай. Германы Гадаад Хэргийн Яамны цахим хуудас дээр Герман, Монголын хоорондох нягт холбоо 1920-оод оноос эхлэлтэй. Энэ нь мөн БНАГУ болон БНМАУ-ын хоорондын сайн харилцаагаар тодорхойлогддог тухай онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хоёр талын харилцааны үндэс нь XX зууны эхэн үеийн харилцан сонирхол, шинжлэх ухаан, боловсрол, соёлын харилцаанаас эхтэй бөгөөд үүний нэг нотолгоо нь энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож буйгаар илэрч байна. 1990-ээд оноос Монгол Улс ардчилсан улс төр, эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол-Германы харилцаа шинэ агуулгаар баяжин, улс төр, эдийн засаг төдийгүй боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, мэргэжлийн боловсрол зэрэг олон салбарыг хамарсан өргөн түншлэл болон хөгжсөн. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үед ХБНГУ улс төр, эдийн засгийн шинэчлэл, мэргэжлийн боловсрол, хүний нөөцийн хөгжил, институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны чухал түнш болов. Монгол Германы хөгжлийн хамтын ажиллагаа 1991–1992 оноос эхэлсэн бөгөөд 1995 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Монгол Улс ХБНГУ-ын харилцааны үндсийн тухай тунхаглал”-ыг гаргаснаар олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн суурь баталгаажсан юм. Хоёр талын харилцааны энэхүү түүхэн цаг үеийн нэг онцлог нь Германы Монголд өгсөн дэмжлэг туслалцаа нь зөвхөн санхүүгийн тусламжийн хэлбэрээр хязгаарлагдаагүйд оршино. Хүний хөгжил, төрийн байгууллагуудын чадавх, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчны тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаа нь хоёр орны цаашдын харилцааны үндэс суурийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл Германы тал Монгол Улсад зөвхөн “тусламж өгөгч” бус, тодорхой салбарт мэдлэг, технологи, институцийн туршлага хуваалцдаг түнш болон төлөвшсөн юм. Энд боловсролын хамтын ажиллагааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Германд суралцсан монголчуудын хэд хэдэн үе Монголын нийгэм улс төр, бизнес эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, инженерчлэл, дипломат албаны гэх мэт салбаруудад үр бүтээлтэй ажилласаар ирсэн. 1920-оод оноос хойш өнөөдрийг хүртэл албан бус тоогоор нийтдээ 20-30 мянган монгол залуус Германд янз бүрийн мэргэжлээр суралцаж төгссөн байдаг. 2023–2024 оны өвлийн улирлын байдлаар л гэхэд Германы их, дээд сургуульд 721 монгол оюутан суралцаж байсан бөгөөд 2025 оны долоодугаар сарын байдлаар хоёр улсын их, дээд сургуулиудын хооронд 39 түншлэлийн харилцаа бүртгэгдсэн байв. 2024 онд л гэхэд Германы Эрдмийн Солилцооны Алба буюу DAAD-ийн хөтөлбөрөөр Монголын 166 иргэн Германд суралцах, судалгаа хийх боломжтой болж, Германы 23 иргэн Монголд суралцах, судалгаа хийх санхүүжилт авч байжээ. Энэ бол хоёр улсын харилцааны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Учир нь төмөр зам, уул уурхай, эрчим хүчний дэд бүтэц нэг үеийн хэрэгцээг хангаж болох боловч мэдлэг, боловсрол, мэргэжил, хүний хоорондын итгэлцэл хэдэн арван жилийн турш үр өгөөжөө өгч байдаг. Монгол–Германы хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй бас нэг чухал төсөл нь Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль буюу GMIT юм. Тус сургуулийг хоёр талын засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын уул уурхайн баялгийг зөвхөн олборлох бус, шинжлэх ухаан, технологи, инженерчлэлд тулгуурласан эдийн засгийн хөгжилтэй холбох зорилгоор байгуулсан. GMIT-ийн сургалтын үйл ажиллагаа 2013 онд эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр орны боловсрол, технологийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийн нэг болжээ. Монгол, Германы харилцааны дараагийн нэг чухал үе шат нь 2008 онд хоёр талын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн явдал байв. Үүний дараа 2011 онд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулснаар Монголын уул уурхайн салбарт герман технологи, стандарт, туршлагыг нэвтрүүлэх боломж, үүд хаалгыг нээж өгсөн. 1920-оод оноос хойш өнөөдрийг хүртэл албан бус тоогоор нийтдээ 20-30 мянган монгол залуус Германд янз бүрийн мэргэжлээр суралцаж төгссөн байдаг Харин 2024 он Монгол–Германы харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн жил болсон юм. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7–8-нд төрийн айлчлал хийж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Германы харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Стратегийн түншлэл гэдэг нь зөвхөн харилцааны шинэ нэр биш. Хоёр тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэргэжлийн боловсрол зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохирсон. Монгол Улсын зүгээс Германыг Европын Холбоон дахь чухал түнш, мөн гуравдагч хөршийн бодлогын хүрээнд ач холбогдол бүхий улс гэж үзэж байгаа нь энэ харилцааны геополитикийн ач холбогдлыг тодорхой харуулна. Энд нэг чухал зүйл бий. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг зөвхөн “Орос, Хятадын дунд өөр нэг хүчирхэг улстай түншлэх” гэсэн энгийн ойлголтоор тайлбарлах нь хангалтгүй . Харин тусгаар тогтносон Монгол Улс өөрийн стратегийн сонголтын орон зайг өргөжүүлэх, эдийн засаг, технологи, боловсрол, дипломат харилцааны олон тулгуур бий болгох бодлого гэж харах нь илүү оновчтой. Энэ утгаараа Герман бол Монголын хувьд Европ дахь чухал түншүүдийн нэг. Өнөөдөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт салбаруудын зэрэгцээ шинэ агуулгаар баяжиж байна. Германы хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн үндсэн чиглэлүүдэд биологийн олон янз байдлыг хамгаалах, ой мод ба байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой эдийн засгийн хөгжил, мэргэжлийн боловсрол, хувийн хэвшил ба санхүүгийн салбарын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, зэрэг багтаж байна. 2025 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Германы тал Монгол Улсад нийтдээ 41.3 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр тохирсон бөгөөд үүний 22.5 сая евро нь эрчим хүчний сүлжээний дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтийн зээл, 18.8 сая евро нь мэргэжлийн боловсрол, хувийн хэвшлийн хөгжил, биологийн олон янз байдал болон ой хамгааллын техникийн хамтын ажиллагаанд зориулагджээ. Мэргэжлийн боловсролын салбар дахь Германы туршлага Монголын хөдөлмөрийн зах зээлийн нэг том асуудал болох мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийн хомстлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Германы “хосолсон” буюу сургалт ба ажлын байрыг хослуулсан сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах оролдлого сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. 2024–2025 онд энэ чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд 147 оюутан ажиллангаа суралцсан бол 2025–2026 оны хичээлийн жилд 20 боловсролын байгууллага, 60 гаруй аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 1,600 гаруй суралцагч хамрагдаж байгаа талаар Монголын Боловсролын Яам мэдээлжээ. Энэ бол Монголын ирээдүйн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд Герман ямар үүрэгтэй байж болохыг харуулсан бодит жишээ юм. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас олсон орлогоо нэмэгдүүлэх бус, уул уурхайгаас бий болсон орлогыг мэдлэг, технологи, ур чадвар, бүтээмж болгон хувиргах шаардлагатай. Үүнд Германы “сургалт–үйлдвэрлэл–технологи” гэсэн холбоос бүхий туршлага хэрэгтэй байж болох юм. Хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа дэвжин хөгжих боломжтой нэг гол салбар бол цахилгаан, эрчим хүчний салбар. Монголын нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц Европын эрчим хүчний шилжилтийн зорилтуудтай уялдах боломжтой. 2024 оны “стратегийн түншлэл”-ийн тунхаглалд хоёр тал сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан . Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөц, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд оруулсан. Гэхдээ энд Монголын хувьд нэг чухал асуулт гарч ирнэ. Бид Германтай хамтран ажиллахдаа зөвхөн төсөл хэрэгжүүлж, төсөл дууссаны дараа дараагийн төслийг хүлээдэг хэвээр байх уу, эсвэл хамтын ажиллагааг Монголын эдийн засгийн урт хугацааны бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болгож чадах уу? Ирээдүйн Монгол–Германы харилцааны бодит үр дүн энэ асуултын хариултаас ихээхэн шалтгаална. Монгол Улсын хувьд Германтай хамтран ажиллах дараагийн шат нь уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаас илүүтэй технологи, боловсруулалт, инженерчлэл, ногоон эрчим хүч, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, дижитал шилжилт зэрэг мэдлэгт суурилсан салбарт төвлөрөх боломжтой. Ялангуяа газрын ховор элемент болон стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмал, боловсруулах технологи, байгаль орчны стандарт зэрэг асуудлаар Герман болон Европын Холбоотой хамтран ажиллах нь Монголын эдийн засгийн төрөлжилтөд шинэ боломжийг нээж өгөх нь дамжиггүй. Нөгөө талаас Монголын байршил ч Германд тодорхой ач холбогдолтой. Монгол бол Европ-Азийн хооронд орших далайд гарцгүй боловч геополитикийн хувьд сонирхол татахуйц орон . Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний шилжилт, газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал улам бүр стратегийн шинжтэй болж буй үед Монголын байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүчний боломж, Зүүн хойд Азийн геополитикийн орчин Герман, Европын огтлолцох талбаруудыг бий болгож байна. Мөн хоёр улсын харилцааны ирээдүй зөвхөн төр, засгийн түвшинд шийдэгдэхгүй. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн байгууллага, хот хоорондын хамтын ажиллагаа, иргэдийн харилцаа, соёл, залуучуудын солилцоо зэрэг “зөөлөн” холбоосууд улам чухал болно. Герман хэл мэддэг үе үеийн төлөөлөл болсон монголчууд, Германд сурч төгссөн мэргэжилтнүүд, Монгол судлалын уламжлал, археологийн хамтарсан судалгаа зэрэг нь хоёр орны харилцааны төрөөс үл хамаарах урт хугацааны суурь болж чадна. Монголын эртний нийслэл Хархорумын археологийн судалгаанд Германы Археологийн Хүрээлэн, Боннын Их Сургууль болон Монголын Шинжлэх ухааны академийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь үүний нэг тод жишээ юм. Ингээд харахад Монгол–Германы харилцааны өнгөрсөн үе нь итгэлцлийн суурийг бий болгосон, өнөө үе нь түүнийг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн, харин ирээдүй нь уг түншлэлийг Монголын эдийн засаг, технологи, хүний капиталын бодит чадавх болгон хувиргах эсэхээр хэмжигдэхээр байна. Монгол–Германы харилцааны хамгийн том баялаг нь аль нэг уул уурхай, аль нэг төсөл, аль нэг гэрээ биш. Хоёр орны хүмүүсийн хооронд бий болсон мэдлэг, итгэлцэл, туршлага, хамтын ажиллагааны соёл Монгол Улс Германаас зөвхөн хөрөнгө оруулалт, тусламж, технологи авах тухай ярих бус, өөрт байгаа давуу талаа хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааны санал болгох вэ гэдэг асуултыг тавих цаг болжээ. Нар, салхи, стратегийн ашигт малтмал, өргөн уудам нутаг дэвсгэр бол боломж. Харин тэр боломжийг өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, технологи, мэргэжилтэй хүний нөөц, шинжлэх ухааны мэдлэг болгон хувиргах институцийн чадавх нь Монголын жинхэнэ сорилт юм. Тиймээс Монгол–Германы харилцааны ирээдүйг нэг өгүүлбэрээр тодорхойлох шаардлагатай бол “тусламжаас хамтын ажиллагаа руу, түүхий эдээс технологи руу, оюутан солилцооноос хамтарсан мэдлэг үйлдвэрлэл рүү” шилжих үйл явц гэж хэлж болох юм. Өнгөрсөн 50 гаруй жил (боловсролын салбарын хамтын ажиллагааг тооцвол 100 орчим жил) хоёр орны хооронд итгэлцлийн гүүр нэгэнт бий болжээ. 2024 онд байгуулсан “стратегийн түншлэл” тэр гүүрийг улам бэхжүүлсэн. Харин дараагийн хэдэн арван жилд тэр гүүрээр юу дамжих вэ гэдэг нь Монгол, Германы төр засгаас гадна их сургууль, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, инженер, оюутан залуусын сонголтоос хамаарна. Эцсийн дүндээ Монгол–Германы харилцааны хамгийн том баялаг нь аль нэг уул уурхай, аль нэг төсөл, аль нэг гэрээ биш. Хоёр орны хүмүүсийн хооронд бий болсон мэдлэг, итгэлцэл, туршлага, хамтын ажиллагааны соёл юм. Энэ суурийг стратегийн түншлэлийн шинэ боломжуудтай зөв холбож чадвал Монгол-Германы харилцаа өнгөрснөө дурсах харилцаа биш, ирээдүйг хамтдаа бүтээх жинхэнэ бодит түншлэл болж чадна.
Их Британийн ерөнхий сайд Энди Бернхэм нийтийн тээврээр зорчихдоо чихэвч хэрэглэлгүй, чангаар хөгжим эсвэл видео тоглуулдаг хүмүүстэй тэмцэх арга хэмжээ авах төлөвлөгөөгөө зарлажээ. Тэрбээр галт тэрэгний дотор орчинд зорчигчдод "амьсгаа авах орон зай" (тайван орчин) бүрдүүлж өгөхөөр амласнаа ийнхүү өргөжүүлж байна. Даваа гарагаас нийтийн тээврийн хэрэгсэлд бусдад саад учруулсан үйлдэл гаргагчдын эсрэг аян эхлэх бөгөөд үүний хүрээнд орон нутгийн тээврийн байгууллагууд дүрэм зөрчигчдөд 100 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах эрхтэй болжээ. Ингэснээр Бернхэм олон нийтийн газар чангаар видео эсвэл хөгжим тоглуулдаг хүмүүсийн эсрэг арга хэмжээ авахаа амласан улс төрийн өндөр албан тушаалтнуудын эгнээнд нэгдэж байна. Сонгогчдын 60 орчим хувь нь энэхүү санаачилгыг дэмжиж байгаа аж. Бернхэм мэдэгдэлдээ "Бид бүгд л галт тэргэнд явж байхдаа хэн нэгэн утсан дээрээсээ хөгжим эсвэл видеог чангаар тоглуулж байгаатай таарч байсан байх. Энэ нь хүний уурыг хүргэж, аяллын таатай уур амьсгалыг тэр дор нь үгүй хийдэг. Тиймээс бид галт тэргэнд зорчигчдод чихэвч хэрэглэхийг сануулах үндэсний хэмжээний аян эхлүүлж байна. Үүнээс гадна, бид орон нутгийн удирдлагуудад автобусан дотор чанга хөгжим тоглуулах, электрон тамхи татах, хог хаях зэрэг зөрчлүүдтэй тэмцэх шинэ эрх мэдлийг олгож байна. Энэ бол энгийн зүйл мэт боловч бид бүгдийн аяллыг арай илүү таатай болгох алхам юм" гэжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу сайд нар орон нутгийн тээврийн байгууллагуудад "Автобусны үйлчилгээний тухай хууль"-иар олгогдсон шинэ эрх мэдлээ хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх юм. Уг хууль нь тэдэнд тээврийн хэрэгсэл доторх өөрсдийн дүрмийг тогтоох, мөрдүүлэх боломжийг олгодог. Зааварчилгад дурдсанаар хэрэв автобусны зорчигч бусдад саад учруулж буй үйлдлээ зогсоох шаардлагыг биелүүлэхээс татгалзвал холбогдох байгууллагууд 100 хүртэл фунт стерлингийн торгууль ногдуулах ёстой аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр жолооч нар эдгээр дүрмийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ ажлыг тээврийн аюулгүй байдлын ажилтнууд эсвэл цагдаагийн алба хаагчид хариуцах гэнэ. Галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч компаниуд ижил төстэй зөрчилд 1,000 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах эрх мэдэлтэй аль хэдийн болсон байдаг. Лондон хотын дарга Садик Хан өнгөрсөн зун зорчигчдод чихэвч хэрэглэхийг уриалсан “найрсаг аялах” кампанит ажил зарлаж байв. Либерал Ардчилсан намын хууль тогтоогчид ёс бус үйлдэл гаргасан автобусаар болон галт тэргээр зорчигчдыг 1,000 фунт стерлингээр торгодог болохыг уриалж байгаа. Улс төрчид ийнхүү ач холбогдол өгч, анхаарал хандуулах болсон нь нийтийн тээврийн чимээ шуугиан Британийн ард түмний хувьд бухимдлын томоохон эх сурвалж болж байгааг харуулж байна. YouGov-ийн саяхны санал асуулгад оролцсон сонгогчдын олонх нь автобус, галт тэргэнд чанга хөгжим тоглуулж байгаа хүмүүсийг 1,000 фунт стерлингээр торгохыг дэмжихээ илэрхийлжээ. Үүнтэй ижил өөр нэг судалгаанд оролцсон сонгогчид өөрийг нь хамгийн их цочроох гурван хүчин зүйлийн нэгээр утасны чанга яригчаар ярьж буй хүмүүсийг нэрлэсэн байна. Эх сурвалж: The Guardian
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлээ хангах “ОЛИМП” сэргэлтийн бааз Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар их засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 50 дуудлага бүртгэгджээ
Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчлийг илрүүлжээ
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын манай улсын "The MongolZ" болон Senzu, mzinho нарын тоглож буй "BC Game Esports" багийн оролцох тэмцээнүүд өнөөдөр эхлэх гэж байна. Тодруулбал Сербийн Белград хотноо хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн энэ сарын 19-нөөс 22-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд манай улсын "The MongolZ", ОХУ-ын "PARIVISION", "PRIVATE" болон "magic", Шведийн "Alliance", Германы "BIG", Хойд Америкийн "Team Liquid", Украины "Fnatic" зэрэг найман баг нугалааны зарчмаар өрсөлдөнө. Хоёр удаа хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ. "The MongolZ" багийн хувьд Шведийн "Alliance" багийн эсрэг 17:00 цагаас Во3 журмаар тоглох юм. Энэхүү тоглолтод хожвол Германы "BIG" болон ОХУ-ын "PRIVATE" багийн аль хожсонтой нь маргааш 23:00 цагаас шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглох шаардлагатай болно. Тэгвэл Senzu буюу М.Азбаяр, mzinho буюу Б.Аюуш нарын тоглож буй "BC Game Esports" багийн хувьд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдах гуравдугаар зэрэглэлийн DraculaN Season 7 тэмцээнд оролцож байна. Тэдний В хэсгийн эхний тоглолт өнөөдөр 17:00 цагаас Сербийн Drama Esports багийн эсрэг Во1 журмаар эхэлнэ. Хэсэгтээ хоёр хожил байгуулж чадвал шөвгийн 16-д шалгарах юм.
Монгол маркийг монгол хүн байна гэж зүйрлэж бодвол монгол дээлэн дээр пиджак хөдөрч тэргүүндээ ковбой малгай духдуулж, жинсэн өмд углаж, нэг хөлөндөө монгол гутал нөгөө хөлөндөө ботинк жийсэн тийм хачин эрээвэр хураавар гаж хувцасласан үндэснийхээ хэв шинжийг алдсан гаж нэгэн “харагдаж” байлаа, надад. Зүй нь үндэснийхээ хувцсыг өв тэгш зохимжтой сайхнаар хувцасласан монгол хүн “байх” ёстойсон.
Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгааллаа
Төрийн ордонд 10:00 цагт УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын гадна 11:00 цагт УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан баримт дэлгэж, АТГ, хууль хяналтын байгууллагад өгнө. Монгол шуудангийн байр, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д 11:30 цагт Харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн “Мэдээлэл, холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо” (МНХ)-г үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 12:00 цагт Иргэдийн нэгдлээс УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж мэдээлнэ. Тэнгис кино театрт 16:30 цагт “Цагаан хадны өнгө” баримтат киноны Монгол дахь нээлт болно. Нүүрс тээврийн жолооч эмэгтэй С.Майхүүгийн амьдралыг зургаан жилийн турш баримтжуулсан найруулагч Ч.Хоролдоржийн бүтээл Улаанбаатар олон улсын кино наадмаар үзэгчдэд хүрнэ.
Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан амжилттай зохион байгуулагджээ
Даваа гарагт буюу өнөөдөр Ангараг гарагийн дагуул Фобосын хөрснөөс дээж авч, дэлхийд авчрах сансрын ажиллагаа эхлэх гэж байна. Хэрэв энэ ажиллагаа амжилттай болбол Ангараг гараг эсвэл түүний дагуулуудаас дээж авч, дэлхийд авчирч судалсан анхны тохиолдол болох юм. Үүнийг гүйцэтгэх сансрын хөлөг өнөөдөр Японоос хөөрч, 2027 оны наймдугаар сард Фобосын тойрог замд хүрэх төлөвтэй байна. Японы үндэсний Сансрын Агентлагийн удирдаж буй "Ангараг гарагийн дагуулуудыг судлах" (MMX) уг төсөл нь тус гарагийн дагуулууд хэрхэн үүссэн тухай нууцыг тайлах зорилготой юм. Байгалийн түүхийн музейн профессор, MMX (Martian Moons eXploration) төслийн дээжийн шинжилгээ хариуцсан орлогч тэргүүн Сара Расселл “Фобост хүрч, тэндээс дээж аваад дэлхийд буцаж ирсэн амжилттай тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. Энэ бол үнэхээр зоригтой бөгөөд сонирхолтой төсөл юм” гэж хэлжээ. Нарны аймгийн дотоод хэсэгт ердөө гурван дагуул байдаг нь бидний Сар болон Ангараг гарагийг тойрон эргэдэг Фобос, Деймос хоёр юм. Эдгээр нь хоёулаа маш жижиг хэмжээтэй буюу Фобос нь ойролцоогоор 20 км, Деймос нь 10 км орчим диаметртэй. Тэд мөн тогтсон хэлбэргүй, төмс шиг харагддаг. MMX сансрын хөлөг Ангараг гарагийн ойролцоо очсоныхоо дараа эхлээд Деймосыг судлах бөгөөд дараа нь Фобос руу анхаарлаа хандуулах юм. Тус хөлөг гадаргууг нь судлах зорилгоор өөрөө явагч жижиг төхөөрөмж буулгахаар төлөвлөж байгаа ч энэ нь нэлээд хэцүү ажил. Сара Расселлийн хэлснээр өмнө нь хэн ч ийм жижиг дагуул дээр өөрөө явагч төхөөрөмж буулгаж байгаагүй аж. "Дагуул өөрөө маш сул таталцлын хүчтэй. Гэвч тэр нь асар том, хүчтэй таталцлын хүч бүхий гарагийн хажууд байрладаг тул гадаргуу дээр нь төхөөрөмж буулгах маш хэцүү” гэж тэр тайлбарлажээ. Энэхүү өөрөө явагч төхөөрөмж нь газардах тохиромжтой цэгийг хайж олох бөгөөд ингэснээр MMX хөлөг өөрөө хожим Фобос дээр буух боломжтой болох юм. Гадаргуу дээр буусныхаа дараа уг төхөөрөмж нь робот гар болон өөр хоёр хэрэгслийг ашиглан дагуулын тоос, хөрснөөс дээж цуглуулах болно. Жижиг капсулд хийсэн энэхүү дээжийг 2031 онд дэлхийд авчрах бөгөөд Австралийн өмнөд хэсгийн Вумера цөлд газардуулахаар төлөвлөжээ. Дэлхийд авчрах дээжийн хэмжээ маш бага буюу ердөө 10 грамм байх юм. Японы энэхүү төсөлд ажиллаж буй Лестерын их сургуулийн доктор Криса Авделлиду "Энэ бол үнэхээр маш бага хэмжээ юм. Гэхдээ бид ганц ширхэг тоосонцор дээр ч хэд хэдэн төрлийн судалгаа хийх боломжтой. Шинжлэх ухааны судалгаа хийхийн тулд гадаргуугаас олон килограмм дээж авчрах шаардлагагүй шүү дээ. Тиймээс энэ нь грамм тутамдаа асар үнэ цэнтэй" гэж ярьжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг дээж нь Ангараг гарагийн дагуулууд хаанаас үүссэн талаар нууцыг тайлахад туслах юм. Энэ талаар хоёр өөр таамаглал байдаг. Нэгдүгээрт, Ангараг гарагийн түүхийн эхэн үед сансрын биет мөргөсний улмаас үүссэн хэлтэрхийнүүдээс Фобос, Деймос хоёр бүрэлдсэн байж болзошгүй. Эсвэл Нарны аймгийн зах хязгаараас ирсэн хоёр астероид Ангараг гарагийн таталцлын хүчинд баригдаж, дагуул нь болсон байж магадгүй. "Бид дээжээ авчирсныхаа дараа түүний химийн болон эрдсийн найрлагыг нарийвчлан судлах боломжтой болно. Энэ хоёр таамаглал нь тус тусдаа эрс ялгаатай үр дүнг харуулах болно" гэж Сара Рассел хэлжээ. "Энэ нь хүчтэй мөргөлдөөний үр дүнд үүссэн үү, эсвэл таталцлын хүчинд баригдсан астероид уу гэдэг нь бараг тэр дороо л тодорхой болно. Тиймээс бид үүнийг маш хурдан мэдэж авах болно” гэж тэр хэлсэн байна. Түүнчлэн судалгааны багийнхан лабораторидоо авчрах дээжээсээ өөр нэгэн сонирхолтой зүйл олж магадгүй гэж найдаж байна. "Хамгийн сонирхолтой зүйлсийн нэг бол Фобос нь Ангараг гарагийн гадаргуутай маш ойрхон байрладаг явдал юм. Тиймээс Ангараг гараг дээр ямар нэгэн биет мөргөх үед үүссэн жижиг хэлтэрхийнүүд Фобост шигдэж орох боломжтой. Энэ нь бидний авчрах дээжид Ангараг гарагаас гаралтай жижиг хэсгүүд ч бас агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм” гэж Рассел үүнийг тайлбарлажээ. Ангараг гарагаас дээж авч, дэлхийд авчрах нь сансрын судлаачдын эртнээс тээж ирсэн хүсэл мөрөөдөл юм. 2021 оноос хойш Ангараг гарагийг судалж буй НАСА-гийн Perseverance өөрөө явагч төхөөрөмж нь тус гарагийн гадаргуугаас дээжүүдийг нямбайлан цуглуулж, тусгай савнуудад хадгалж байгаа. Гэвч НАСА болон Европын сансрын агентлаг (ESA)-ийн хамтарсан "Ангараг гарагаас дээж авчрах" (Mars Sample Return) гэж нэрлэгдсэн хоёр дахь төслийн санхүүжилтийг АНУ-ын Конгресс зогсоосон юм. Хятад улс Ангараг гарагаас дээж авчрах бие даасан төслөө 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тэд 2031 онд Ангараг гарагийн материалыг дэлхийд авчрахыг зорьж байна. Өнөөдөр судлаачдад Ангарагаас ирсэн зарим хэлтэрхий буюу солирууд бий. Эдгээр нь сансрын биетүүд (астероидууд) Ангараг гарагийн гадаргууг мөргөсний улмаас тасарч, улмаар дэлхийд шидэгдэн ирсэн хэсгүүд юм. Ангараг гарагийн солирууд маш ховор олддогоос гадна манай гараг дээр унадаг сансрын бусад чулуулгийн нэгэн адил агаар, тоос шороо, хөрс, устай холилдон бохирддог. Тиймээс эрдэмтэд Ангараг гараг болон түүний дагуулуудаас шууд авсан, ямар ч бохирдолгүй, анхны төлөвөөрөө байгаа дээжийг гартаа оруулахыг маш их хүсэж байгаа юм. MMX төслийн хөлөг аравдугаар сарын 20-ний орон нутгийн цагаар 04:41 цагт Танегашима сансрын төвөөс хөөрөхөөр товлогджээ. Эх сурвалж: BBC