Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах «Мянган морьтон» арга хэмжээний хөтөлбөр
newsare.net
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин паГорхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах «Мянган морьтон» арга хэмжээний хөтөлбөр
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болохоор товлогджээ. Арга хэмжээний хүрээнд: "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн ”Адуун төвөргөөн” морьт жагсаал ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт Адуучдын ур чадварын тэмцээн Эмнэг сургах тэмцээн Жороо морины үзүүлбэр Дэмбээний тэмцээн Морин хуурын үзэсгэлэн худалдаа Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Монгол Улс 2013 онд 3,000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, гиннест бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ. Read more














