Select a country

2026 оны есдүгээр сард ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас 2026 оны есдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулла

2026 оны есдүгээр сард ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас 2026 оны есдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцууллаа. Түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх ажиллагааны дүрэм", "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм"-ийн дагуу хийгддэг тул хэрэглэгч та бүхнийг зарласан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг хүсэв. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээллийг хүргэх юм байна.        

Аяны шувуу буцах өдрөөр

Сургуулийн хашааны гадна нэг эгнээнд барьсан цагаан өнгийн асруудад төрөл бүрийн цэцэг, ургамал худалдаалах аж. Тэдгээр асарт байх өнгө өнги

Аяны шувуу буцах өдрөөр

Сургуулийн хашааны гадна нэг эгнээнд барьсан цагаан өнгийн асруудад төрөл бүрийн цэцэг, ургамал худалдаалах аж. Тэдгээр асарт байх өнгө өнгийн үзэсгэлэнт цэцгийн баглаанууд хичээлийн шинэ жилийн нээлтдээ очиж байгаа хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдийн анхаарлыг татаж байгаа нь андашгүй. Хүүхдээ хөтөлсөн эмэгтэй асрын хажуугаар өнгөрөхдөө "Багшдаа цэцэг өгөх үү" гэхэд хүү "Тэгье л даа" хэмээн яг л хүсэж байсныг нь асуусан мэт дор нь хариулав. "Багш зуны амралтаараа цэцэг тариад аваад ирээрэй гэсэн, одоо яах юм бэ? гэж амандаа үглэцгээх хүүхдүүдийн асуудлыг шийдсэн зөвхөн таримал цэцэг зарж байгаа асар нэлээд хүнтэй байна. Энэ мэт худалдан авалт тасралтгүй үргэлжилж байгааг харахад сургуулийн гаднах цэцгийн худалдаа нүдээ олсон бизнес бололтой. Тийнхүү гартаа баглаа цэцэг болон таримал цэцэг барьсан томчууд хүүхдүүдээ хөтлөн нэг нэгээрээ сургуулийн хашаагаар яаран орно.  Өөрсдөөсөө том цүнх үүрч, ганц ч үрчлээсгүй болтол нь индүүдсэн шинэ дүрэмт хувцастай хичээлийн шинэ жилийн нээлтийн хамгийн хүндтэй оролцогчид болох зургаан настнуудаа хөтөлсөн эцэг, эхчүүд орж ирлээ. Тэдний байр байдлыг ажвал нэг юм цэцэрлэг төгсгөөд авлаа гэх догдлолын хажуугаар, ахин нэг том давааг яажшуухан туулна даа гэж бодоцгоож байх шиг.  Харин араас нь зургаан настнуудтай харьцуулахад арай нэг дөртэй болчихсон дунд болон ахлах ангийнхан явж байгаа харагдана. Дөнгөж л сургуулийн босгыг давуулж, багшийн гарт хүүхдээ даатгаж үлдээж буй эцэг эхчүүд тэдэн рүү "Ийм болоход ч өдий байна даа" гэсэн харцаар харсаар. Сургуулийн талбайгаар хөвгүүд чанга инээлдэн нэгнийхээ араас хөөн гүйлдэцгээж зарим нь таалагддаг охиноо шоглон ичингүйрсэн харагдана. Зуслан дээр учирсан эсвэл ангидаа шилжиж ирсэн царайлаг хөвгүүнийг ярих зэргээр охид шивнэлдэн охидын яриагаа үргэлжлүүлнэ. Эгээтэй л зуны гурван сар нэгнийгээ санаж үгүйлсэн хүмүүсийн эргэн уулзах мөч болж байна.  Сургуулийн хашаан доторх модны дэргэд хоёр эсвэл гуравдугаар ангиас хэтрээгүй болов уу гэмээр өндөртэй, олны шуугианаас бэргэсэн мэт харцтай хүү ганцаар зогсоно. Сониучхан хүүтэй үе болов уу гэмээр үсэндээ цагаан тууз зүүж, өөрөөсөө том цэцгийн баглаа барьсан охин "Ээж ээ, хэзээ зайрмаг авч идэх юм бэ?" гэж асуухад ээж нь "Зайрмаг идэхээрээ цэвэрхэн идэхгүй, формоо муухай болгочихно тэгэхээр гэртээ хариад ид" гээд аргадангуй хэлж байгаа нь сонстоно. Угийн эрх дураар өссөн гэмээр тэрхүү охин зайрмаг авч өгөхгүй гэсэн ээждээ тунирхан эцгийнхээ хүзүүнээс зүүгдээд хошуугаа унжуулан байгаа нь харагдана.  Мөнөөх сониуч хүү салхинд дэрвэх цагаан туузтай охиныг тэгтэл сонжсон юм болов уу? эсвэл гараас нь хөтөлж, хүзүүнээс нь зүүгдэх нэгнийг үгүйлсэн юм болов уу?... Ингэж бодохтой зэрэгцэн сургуулийн хаалга нээгдэж төгсөх ангийн хөвгүүн дулаахан инээмсэглэсээр, нэгдүгээр ангийн охины хамтаар хонх барин гарч ирлээ. Нэг нь сурагч насныхаа сүүлийн намрыг үдэж, нөгөө нь эцэг эхийнхээ тэврээс анхлан холдож сурагчийн ширээтэй өнгөрүүлэх аяллынхаа эхлэл дээр зогсоно. Хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнэн дуугарснаар зургаан настнуудын уйлалдаан тэдний эцэг эхийн санаа зовнил, нэгнээ хараад хөөрч догдолсон хөвгүүдийн инээд хөөр, нуугдсан аниргүй зэрэг олон янзын дуу чимээ, олон амьдралын өнгийг нэг эгнээнд оруулав. Ийнхүү ахин нэг шинэ хичээлийн жил албан ёсоор эхэлж, аяны шувуу дүүлэн нислээ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах «Мянган морьтон» арга хэмжээний хөтөлбөр

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин па

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах «Мянган морьтон» арга хэмжээний хөтөлбөр

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болохоор товлогджээ. Арга хэмжээний хүрээнд: "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн ”Адуун төвөргөөн” морьт жагсаал ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт Адуучдын ур чадварын тэмцээн Эмнэг сургах тэмцээн Жороо морины үзүүлбэр Дэмбээний тэмцээн Морин хуурын үзэсгэлэн худалдаа Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.             Монгол Улс 2013 онд 3,000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, гиннест бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.